ЭРС ХҮЙТЭРЧ ЦАСАН БОЛОН ШОРООН ШУУРГА ШУУРНА

1
151

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр,  Хүйтэрч Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр өдөртөө 0-5 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор  өдөртөө 12-17 градус дулаан, бусад өдөртөө 7-12 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Өдөртөө зарим газраар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, зарим газраар секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Эрс хүйтэрч Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газар, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 2-7 градус дулаан, бусад нутгаар өдөртөө 5-10 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Өдөртөө ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, өдөртөө ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хэнтэйн уулархаг нутгаар өдөртөө 9-14 градус, бусад нутгаар өдөртөө 21-26 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14метр, өдөртөө зарим үед 18-20 метр хүрч ширүүсэн шороон шуурга шуурна. Өдөртөө 15-17 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр сэрүүсч 7-12 градус, бусад нутгаар өдөртөө 22-27 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн хур тунадас, нойтон цас орж, шороон болон цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос  секундэд 7-12 метр, зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Эрс хүйтэрч өдөртөө 5-7 градус дулаан байна.

1 COMMENT

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!