“ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭ-ТӨВ АЙМАГ 2018” ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

0
179

Үндэсний хөгжлийн газраас Монгол улсыг бүсчилсэн хөгжлийн асуудал, Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх, төвлөрлийг сааруулах бодлого боловсруулах ажлын хүрээнд Төв аймгийг бүсчилсэн хөгжлийн загвар аймгаар сонгосонтой холбогдуулан Аймгийн эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх төвлөрлийг сааруулах бодлого боловсруулах ажилд төрийн захиргааны төв байгууллагууд, нутгийн захиргааны байгууллага, эрдэмтэн судлаачдын арга туршлагаас судлан, санал солилцон  “Хөгжлийн загвар-Төв аймаг”-ийн стратегийг тодорхойлох “Хөгжлийн түүчээ-Төв аймаг 2018” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтыг Зуунмод хотноо зохион байгуулж байна.

Чуулганыг Үндэсний хөгжлийн газар, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, “Эх нутгийн иргэд” төрийн бус байгууллага, Төвийн бүсийн хөгжлийг дэмжих агентлаг зохион байгуулж байгаа бөгөөд гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын санал санаачлагыг өрнүүлж, хамтарсан төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн, Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжлийг хурдасгахад төр, хувийн хэвшлийн түншлэлийн харилцааг идэвхжүүлэхэд чиглэгдэж байгаа юм.

Чуулганд Төв аймгаас сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд, Монгол улсын Ерөнхий сайдын зөвлөх, Барилга хот байгуулалтын яам, Зам тээвэр хөгжлийн яам, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яамны төлөөлөл, Монгол Улсад суугаа гадаадын элчин сайдууд, Олон улсын байгууллагуудын төлөөлөл, Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, Аймгийн эрдэмтдийн зөвлөлийн гишүүд, Төвийн бүсийн аймгуудын Засаг дарга нар, Сумдын Засаг дарга нар, Мэргэжлийн холбоод, Төрийн бус байгууллагуудын төлөөлөл, гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн төлөөлөл зэрэг 200 гаруй төлөөлөгчид оролцож байна.

“Хөгжлийн түүчээ-Төв аймаг 2018” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үеэр Төв аймгийн хөгжлийн тэргүүлэх чиглэл болсон Хөдөө аж ахуй, үйлдвэрлэл; Шинжлэх ухаан, боловсрол, соёл, аялал жуулчлал; Дэд бүтцийн салбар хуралдаанууд зохион  байгуулагдах бөгөөд Аймгийн эдийн засгийн хөгжлийн хэтийн чиг хандлага, аймагт хэрэгжиж буй улс, олон улсын хэмжээний хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын томоохон төслүүдийн илтгэлүүд танилцуулагдах юм.

Аймгийн Засаг дарга Ж.Батжаргал: Бид “Хүнээ эрхэмлэн дээдэлсэн, байгаль орчинд ээлтэй, зах зээлд өрсөлдөх чадвартай, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, үйлчилгээ давамгайлсан, тогтвортой өсөлттэй, өөрийгөө тэтгэх, оновчтой бүтэц бүхий эдийн засагтай аймаг болоход оршино” хэмээн тодорхойлсон эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн төлөө бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байна. Эдийн засгийг бүсчлэн хөгжүүлэх бодлого “Хөгжлийн түүчээ – Төв аймаг 2018” хөрөнгө оруулагчдын чуулганд хүрэлцэн ирсэн та бүхэнд талархал илэрхийлж, манай аймгийн давуу тал, хөгжлийн боломжийг баялаг болгон харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэхийг хүсье. Бидний гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай байгуулсан хамтын ажиллагааны гэрээ, ажлын эхлэл, санаачлагууд, санал болгож буй төслүүд энэхүү хөрөнгө оруулалтын чуулганаар эрч хүч авч, богино хугацаанд үр ашигтай хэрэгжинэ гэдэгт итгэл дүүрэн байна.

Аймгийн хөгжлийн баримт бичгүүдийн шүншиг нь болсон

  • Иргэд нь – Ажилтай, орлоготой
  • Өрх гэр нь – Ая тухтай, чанартай амьдралтай
  • Аймаг нь – Өсөлттэй, өгөөжтэй эдийн засагтай болох эрхэм зорилгоо Төр засаг, хөрөнгө оруулагч та бүхэнтэй хамтран хэрэгжүүлэх болно хэмээн хэлсэн үгэндээ онцоллоо.

“Хөгжлийн түүчээ – Төв аймаг 2018” хөрөнгө оруулагчдын чуулганы үеэр Оюунлаг-Төв аймагчууд брэнд бүтээгдэхүүн, уран зураг, фото зургийн үзэсгэлэн болон урлаг соёл, спортын арга хэмжээнүүд Мөнх-Алдарын талбайд зохион байгуулагдах юм.

НЭГДСЭН ХУРАЛДААН

Хугацаа
09:00-09:20 Нээлтийн ажиллагаа

 

Мэндчилгээ

Аймгийн Засаг Даргын  Тамгын газрын Хурлын их танхим

 

 

Ц.Энхбат /Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга/

М.Энхболд /Улсын Их Хурлын дарга/

Н.Энхболд /Улсын Их Хурлын гишүүн, Батлан хамгаалахын сайд/

А.Сүхбат /Улсын Их Хурлын гишүүн/

09:20-10:40 Нэгдсэн хуралдаан

 

Илтгэл

Аймгийн Засаг Даргын  Тамгын газрын Хурлын их танхим

 

Ж.Батжаргал /Аймгийн Засаг дарга

П.Баярхүү

Н.Энхбаяр

Б.Гүнболд

10:40-11:00 Цайны завсарлага
11:00-11:40 Нэгдсэн хуралдаан- Илтгэл Аймгийн Засаг Даргын  Тамгын газрын Хурлын их танхим

 

Б.Баярсайхан /Үндэсний хөгжлийн газрын дарга/
11:40-13:00 Хэлэлцүүлэг Аймгийн Засаг Даргын  Тамгын газрын Хурлын их танхим

 

Модератор: А.Мөнхболд

 

Панелист:

Б.Даваасүрэн

Т.Ган-Эрдэнэ

Г.Жаргал

Ц.Базарханд

13:00-14:00 Үдийн зоог

 

ХӨДӨӨ АЖ АХУЙ, ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАР ХУРАЛДААН

Хугацаа
14:00-14:30 Илтгэл Солонго цогцолбор А.Гомбожав

Ц.Нарандэлгэр

14:30-15:30 Төслийн танилцуулга Солонго цогцолбор -“Цардуулын үйлдвэр”

-“400 үнээний цогцолбор ферм”

-Ноосны каластер”

15:30-15:45 Цайны завсарлага
15:45-16:25 Төслийн танилцуулга Солонго цогцолбор -“Ноолуурын анхан шатны үйлдвэрийн цогцолбор”

-“Дулааны аргаар мах боловсруулах үйлдвэр”

16:25-17:10 Хэлэлцүүлэг Солонго цогцолбор Модератор:

А.Гомбожав

Панелист:

Х.Цэвэлмаа

Б.Жамбалдорж

Х.Баатарсайхан

Ж.Баттөгс

Б.Эрдэнэбат

Л.Нармандах

17:10-17:20 Дүгнэлт, Зөвлөмжийн төсөл хэлэлцэх Солонго цогцолбор А.Гомбожав

 

ШИНЖЛЭХ УХААН, БОЛОВСРОЛ, СОЁЛ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАР ХУРАЛДААН

Хугацаа
14:00-14:25 Илтгэл Төрийн үйлчилгээний Нэгдсэн төв С.Чулуун
14:25-14:50 Илтгэл Төрийн үйлчилгээний Нэгдсэн төв С.Намжилмаа
14:50-15:30 Төслийн танилцуулга Төрийн үйлчилгээний Нэгдсэн төв -“Шинжлэх ухааны парк”

-“Археологийн үндэсний музей, судалгааны төв”

15:30-15:45 Цайны завсарлага
15::45-16:25 Төслийн танилцуулга Төрийн үйлчилгээний Нэгдсэн төв -“Манзуширын хийдийн түүхэн дурсгалт цогцолбор бүхий аялал жуулчлалын бүсийн хөгжил”

-“Богд уулыг тойрсон олон улсын аялал жуулчлал”

16:25-17:10 Хэлэлцүүлэг Төрийн үйлчилгээний Нэгдсэн төв Модератор:

С.Чулуун

Панелист:

Д.Мөнхцэцэг

Ж.Даш-Яйчил

Т.Ган-Эрдэнэ

С.Намжилмаа

Э.Хүрэлбаатар

Г.Пүрэвбат

Д.Шүрхүү

Д.Мижидсүрэн

 

17:10-17:20 Дүгнэлт, зөвлөмжийн төсөл хэлэлцэх Төрийн үйлчилгээний Нэгдсэн төв С.Чулуун

 

ДЭД БҮТЦИЙН САЛБАР ХУРАЛДААН

Хугацаа
14:00-14:30 Илтгэл Аймгийн Засаг Даргын  Тамгын газрын Хурлын их танхим

 

А.Мөнхболд
14:30-15:00 Илтгэл Аймгийн Засаг Даргын  Тамгын газрын Хурлын их танхим

 

Д.Саран-Эрдэнэ
15:00-15:30 Төслийн танилцуулга Аймгийн Засаг Даргын  Тамгын газрын Хурлын их танхим

 

-“Олон улсын шинэ нисэх онгоцны буудал”
15:30-15:45 Цайны завсарлага
15:45-16:25 Төслийн танилцуулга Аймгийн Засаг Даргын  Тамгын газрын Хурлын их танхим

 

-“Дулааны станц”

-“6600 МВТ-ын хүчин чадалтай цахилгаан станц”

-“Нүүрснээс нийлэг байгалийн хий үйлдвэрлэх”

16:25-17:10 Хэлэлцүүлэг Аймгийн Засаг Даргын  Тамгын газрын Хурлын их танхим

 

Модератор:

Ч.Сарангэрэл

Панелист:

В.Энхболд

П.Баярхүү

М.Батбаяр

Д.Доржготов

Ч.Даваабаяр

Б.Ганбат

17:10-17:20 Дүгнэлт, зөвлөлмжийн төсөл хэлэлцэх Аймгийн Засаг Даргын  Тамгын газрын Аймгийн Засаг Даргын Ч.Сарангэрэл

  

НЭГДСЭН ХУРАЛДААН

Хугацаа
17:30-17:50 Хэлэлцүүлэг, Зөвлөмжийн төсөл Аймгийн Засаг Даргын  Тамгын газрын Хурлын их танхим

 

Модератор: А.Мөнхболд

А.Гомбожав

С.Чулуун

Ч.Сарангэрэл

17:50-18:00 Хаалтын ажиллагаа Аймгийн Засаг Даргын  Тамгын газрын Хурлын их танхим

 

Ж.Батжаргал /Аймгийн Засаг дарга/

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!