fbpx

Улс төр - Page 43

/

МАН-ын даргын суудал ганхаж, МАНь эмэгтэйчүүд бужигнаж эхлэв үү

АН задарч, МАН гэдсэндээ хөлөө жийлцэж буй өдрүүдийн гол хорчдын нэг хэсэг нь эмэгтэйчүүд. Төдийлөн цойлж тодроод толгойд гараад ирэхгүй ч тэр энийг хутган, тэвнэ зүү шидэлцүүлэгчид бүсгүйчүүд байдаг нь үнэн. Ялангуяа

/

Тэрбумын өртөгтэй гарын үсгийн эрэлд буюу Хүкийн тэсч үлдэх 5 хоног

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 4 хоногоор сунгав. Энэ нь дотоодод эрчтэй тархаж буй цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авахад хүрэлцэх хангалттай хугацаа огтхон ч биш юм. Харин ирэх 7 хоногийн даваа гараг хүртэл Засгийн газар завсарлага авч, Хүк суудалдаа

“Нүхт тур” руу их хэмжээний мөнгө яагаад шилжүүлэв, Л.Оюун-Эрдэнэ сайдаа!!!

//

Зорчигчдын хоолыг зогсоосон атал “Нүхт тур” руу их хэмжээний мөнгө яагаад шилжүүлэв…… МИАТ компанийн сэжиг бүхий гүйлгээ, цар тахлын хүнд үед байж боломгүй гэрээ

Б.Болор-Эрдэнийг гомдоолоо хэмээн ЭЦГ-аас тус сайтыг хар жагсаалтад оруулах хүсэлт хүргүүлсэн үү?

/

-Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглагчдыг анхааралдаа авна уу, Авлигатай тэмцэх газар!- Манай сайт Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнийг шүүмжилж бичсэн. Гэтэл

Замын хөдөлгөөнд оролцох автомашинууд тусгай зөвшөөрлөөр зорчино

Улсын онцгой комиссоос улс даяар бэлэн байдлын зэрэгт шилжин, хөл хорио тогтоох шийдвэр гаргасантай холбоотойгоор Улаанбаатар хотод явган хүний болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлаад буй. Зөвхөн нэр бүхий 13 салбарт  үйл  ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, албан байгууллага, тэдгээрт  ажиллагсдад дээрх хязгаарлалт хамаарахгүй. Гэхдээ албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотой зөвхөн тусгай зөвшөөрөлтэй автомашинтайгаар замын хөдөлгөөнд оролцох юм. Уг тусгай зөвшөөрлийг өчигдрөөс хязгаарлалтад  ороогүй албан байгууллагуудад тарааж эхэлсэн бөгөөд аль салбарт ажилладгаас хамааран тусгай зөвшөөрлөө очиж авах газруудыг нь мөн хуваарилсан байна.  

УЛААНБААТАР ХОТ ДОТОР ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦОХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ БАЙГУУЛЛАГУУДЫН ХУВААРЬ 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Хөл хориог сунгах эсэхийг Засгийн газар 14 цагт хуралдаж шийдвэрлэнэ

УОК гурван асуудлаар хуралдаж байна. ДЭМБ болон вирус судлалын эрдэмтдийн зөвлөлөөс хөл хориог 14 хоног сунгах саналыг хэлэлцүүлж байна. Засгийн газар үргэлжлүүлэн 14 цагаас хуралдаж шийдвэр гаргана. Хил дотор халдвар авсан 19 иргэн бүртгэгдээд байна. -УБ хотод 9 тохиолдол -ХӨСҮТ-ийн эмч, сувилагч-7 тохиолдол -Сэлэнгэ аймгийн 3 тохиолдол Халдвар авсан 424 иргэнээс 328 иргэнийг эмчилж, 91 иргэнийг яг одоо эмчилж байна хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг өөрийн цахим хуудсаараа мэдээлжээ.

УОК эрдэмтдийн санал зөвлөмжийг сонсч байна

УОК-ын төлөөлөл яг одоо /2020.11.15/ эрдэмтдийн санал зөвлөмжийг сонсохоор хуралдаж байна. 

Хуралдаанд дараах эрдэмтэн судлаач оролцож байна. Үүнд:

  • П.Нямдаваа ШУА-ын гишүүн, академич, АУ-ны доктор.
  • З.Адьяасүрэн АУ-ны доктор, тархвар судлалын зэрэгтэй эмч.
  • М.Алтанхүү АУ-ны доктор, дэд профессор,
  • Г.Сүрэнханд ЭМЯ-ны дэргэдэх ХӨТС-ын салбар зөвлөлийн дарга

Энэхүү уулзалтаар цар тахлын эсрэг авах хариу арга хэмжээний талаар санал солилцож байгаа юм. Уулзалтад Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ЭМЯ-ны ТНБД Я.Амаржаргал, ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга  А.Амбасэлмаа нар оролцож байна.

Я.Содбаатар: Хөл хорионы дахин сунгаж магадгүй

Монгол Улсын хэмжээнд өнөөдөр Covid-19-ийн халдвар авсан 92 хүн эмчлүүлж байгаагаас 78 хүний биеийн байдал хөнгөн, 12 хүн хүндэвтэр, хоёр хүн хүнд байна хэмээн Шадар сайд Я.Содбаатар мэдээллээ. Мөн тэрбээр, Хүнсний хомсдол үүсгэхгүй байх үүднээс ХХААХҮЯ дээр хүнсний хангамжийн шуурхай штаб байгуулж, хүнсний нөөц бүрдүүлэх, тасалдуулахгүй байх арга хэмжээ авч байна.

Нийслэлчүүдийн махны хэрэгцээг хангахад зориулж өчигдөр 407 тонн мах Улаанбаатар хот руу нэвтрүүллээ. Махны нөөцийг энгийн үеэс хоёр дахин нэмэгдүүлсэн. Эмзэг бүлгийн иргэд, дотуур байрны хүүхэд, оюутан сурагчдыг хоол хүнсээр хангах ажлыг хийнэ.

Нийслэлийн хэмжээнд орон гэргүй 1300 гаруй иргэн бий,  хүнсний талон авдаг иргэдэд мөнгийг шаардлагатай хүнсээ авах мөнгийг нь шилжүүлнэ.

Сэлэнгэ, Дархан-Уул аймагт халдвартай иргэний ойрын болон дам хавьтлуудыг тогтоосон, шинжилгээ тандалт хийж байна. Хөл хорионы хатуу дэглэмийг дахиад ч сунгаж магадгүй гэлээ.

Монгол Улсын 2021 оны төсвийг хэлэлцэн баталлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн цахим хуралдаанаар Монгол Улсын 2021 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хуулийн төслийг баталлаа.

Төсвийн байнгын хороо 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа нэгдсэн хуралдааны хоёр дахь хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг төсвийн төслүүдэд нэмж тусган эцсийн хувилбарыг боловсруулан хэлэлцсэн талаарх санал, дүгнэлийг тус Байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Б.Жавхлан танилцууллаа. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023-оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийн хэмжээг 2021 онд 7.2 хувь, 2022 онд 4.4 хувь, 2023 онд 6.5 хувь байх, харин хэрэглээний үнийн өсөлтийн төвшинг 2021 онд 7.0 хувь, 20122, 2023 онуудад тус бүр 6.0 хувь байхаар тусгасан байна.   

Монгол Улсын төсөвт 2021 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 8,737,771.7 сая төгрөгөөр батлав. Харин төслийн 7 дугаар зүйлд Монгол Улсын төсвөөс 2021 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын хэмжээ 10.676.615.3 сая төгрөг байхаар батлагдлаа.

Мөн Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 2021 оны төсвийн жилд хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийг 1.390.921.0 сая төгрөгөөр санхүүжүүлэх, “Барих-Шилжуулэх” концессын төрлөөр хэрэгжуулсэн төсөл. арга хэмжээ, барилга байгууламжид улсын төсвийн хөрөнгөөр 2021 онд 266.268.7 сая төгрөгийн эргэн төлөлт хийхээр батлав. Түүнчлэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу Төсвийн тогтворжуулалтын санд 2021 оны төсвийн жилд 156,016.9 сая төгрөгийн хэмжээтэй, Ирээдүйн өв сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд заасны дагуу Ирээдүйн өв санд 2021 оны төсвийн жилд 1.180.143.1 сая төгрөгийн хэмжээтэй хөрөнгө тус тус хуримтлуулахаар шийдвэрлэв.

359d3e563b122a09cb0d82aaa93af6f3 Монгол Улсын 2021 оны төсвийг хэлэлцэн баталлаа
f1d1406b077680d1c81d5daf00718624 Монгол Улсын 2021 оны төсвийг хэлэлцэн баталлаа819ef7e6d3f5bb53ba5d4912c61436ac Монгол Улсын 2021 оны төсвийг хэлэлцэн баталлааb902150cf0a29d97337bddd86683dbf8 Монгол Улсын 2021 оны төсвийг хэлэлцэн баталлаа50b3bfb4a150598dc0e3cce72e06b71f Монгол Улсын 2021 оны төсвийг хэлэлцэн баталлаа64a11d35b1e4348d693a94daf06505af Монгол Улсын 2021 оны төсвийг хэлэлцэн баталлаа706fbc896731fd74f3d9764202c0f438 Монгол Улсын 2021 оны төсвийг хэлэлцэн баталлааff9abfba493c8a078a82962ec6142c7e Монгол Улсын 2021 оны төсвийг хэлэлцэн баталлаа1ac95ccb9e9e9030971225f52867b110 Монгол Улсын 2021 оны төсвийг хэлэлцэн баталлаа

Банкны зээлийг царцаах талаар гишүүд юу хэлэв

УИХ-ын Цахим чуулганаар ирэх оны төсвийн төслийг хэлэлцэ байна. Энэ үеэр өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан банкны зээлийг хэрхэх талаар УИХ-ын гишүүд юу хэлснийг хүргэе.

-УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Энэ оны арванхоёрдугаар сарын 31-нээр банкуудын зээлийн төлбөрийг хойшлуулсан зохицуулалтын хугацаа дуусна. Үүнийг сунгах талаар Монголбанк, Сангийн яам ямар арга хэмжээ авч байна вэ. Сунгахдаа хоёрын хооронд биш 2021 оныг энэ горимыг үргэлжлүүлэх нь чухал байна. Өрхийн болон бизнесийн төлбөр хүнд байдалд ороод байна.

УИХ–ын гишүүн Ж.Бат–Эрдэнэ: Өнөөдрийн нөхцөл байдалд цар тахал улс орны хэмжээнд гарлаа. Цар тахлыг хэдий хэр хугацаанд дарах эсэх нь одоогоор тодорхойгүй, таашгүй. Тиймээс энэ үед бид ямар ард иргэдтэй байх вэ гэдгээ бодох цаг нь болсон.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Зээлийн зохицуулалтын асуудлыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороотой хамтраад ярилцъя. Үр дүнгээ мэдэгдэнэ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Тодотголоо яаралтай оруулж, иргэдийн амжиргааг дэмжих асуудлыг яаралтай хэлэлцэх шаардлагатай байна.

УИХ-ын гишүүн С.Амарсайхан: Төсвийн тодотгол хийх нь тодорхой боллоо. Ямар хугацаанд тодотгол оруулж ирэх вэ.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Банкны зээл, хүүгээ яах вэ гэж иргэд маш их асууж байна. Иргэдэд ямар дэмжлэг үзүүлэх вэ. Засгийн газар иргэдэд үзүүлэх багцаа танилцуулах ёстой.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Засгийн газраас орж ирсэн төсвийг онцгой үед баталж байна. Ирэх жил цар тахлыг хамгийн хүнд нөхцөлөөр тооцоогүй ч эрсдэлийг бодолцсон. Тухайлбал, айл өрхийг хүүхдийн мөнгөөр тэтгэх бодлого барьж, төсөвт 870 тэрбум төгрөг суулгасан.

Харин Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Цар тахлын тухай хуулийн хэрэгжих хугацаа энэ онд дуусгавар болно. Засгийн газар энэ хуулийг дахин зургаан сараар сунгах саналыг УИХ-д оруулж байгаа.  Төсвийн тодотголыг өнөөдөр бталагдах төсөв, цар тахлын хуультай уялдуулж нөхцөл байдлыг бүрнээр харж байж төсвийн тодотголыг оруулж ирнэ. Хугацаа хэлэх боломжгүй” гэсэн хариулт өглөө. 

Эх сурвалж: www.polit.mn

“Shuurkhai 119” мобайл аппликэйшныг хэрэглээнд нэвтрүүллээ

Эрүүл мэндийн яам, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар хамтран “COVID-19”-тэй холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх 119 лавлах утсыг иргэдэд зориулан ажиллуулж байгаа. Тэгвэл тус үйлчилгээг илүү хүртээмжтэй болгох үүднээс “Shuurkhai 119” мобайл аппликэйшныг хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлсэн байна.

Энэхүү аппликэйшнээр Монгол Улсын иргэд дэлхийн аль ч өнцөг булангаас үнэ төлбөргүйгээр COVID-19-ийн лавлах төвтэй шууд холбогдож, зөвлөгөө мэдээлэл авах боломжтой. Өөрийн гар утаснаасаа хамааран Playstore болон Appstore татаж суулгаарай.

ҮАБЗ-өөс УРИАЛГА гаргалаа

Шинэ төрлийн коронавируст халдвар /Ковид-19/ дэлхий даяар тархаж, цар тахлын хэмжээнд хүрч хүн төрөлхтөн хүнд сорилтыг даван туулж байна.

Цар тахал дэгдэх шинж тэмдэг илэрсэн цаг үеэс Монгол Улс шуурхай арга хэмжээ авч, иргэдээ хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлж байна. 2020 оны 01 дүгээр сараас эхлэн дэлхий дахинд тархсан коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөл удаа дараа хуралдан 3 удаа зөвлөмж гаргаж, Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газарт чиглэл өгсөн зарлиг баталсан. Улсын их хурлаас коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлан гаргасан.

Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагууд иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах зорилгыг тэргүүлэх чиглэл болгон өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж байна.

Монгол Улсын Засгийн газар дэлхий нийтийг хамарсан коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэглэлийг тухайн нөхцөл байдалд нийцүүлэн үе шаттайгаар сонгон хэрэгцүүлж, цар тахлын үед нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, цар тахлыг хохирол багатай даван туулахад шаардлагатай арга хэмжээг цаг тухайд нь шуурхай авч хэрэгжүүлсний үр дүнд эмч, сувилагч, тусгай чиг үүргийн алба хаагчдынхаа хичээл зүтгэл, нөр их хөдөлмөрөөр халдварын тархалтыг дотооддоо 10 сарын турш алдахгүй урьдчилан сэргийлж, халдварт өвчнөөр өвчилсөн олон зуун хүнийг эмчилж, эдгээж чадсан билээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Монгол Улсын төрөөс хэрэгжүүлж буй үйл ажиллагааг үр дүнтэй гэж үнэлж, сайшаасан.

Коронавирусын цар тахлын хоёр дахь давалгаа Монгол Улсад нөлөөлж, дотооддоо цар тахлын халдвар алдсан нөхцөл байдал үүсээд байна. Монголчууд бидэнд илүү хариуцлагатай, сонор сэрэмжтэй, сахилга баттай байх цаг үе тулгарч байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага манай эрдэмтэн, эмч мэргэжилтнүүдээс өгч байгаа зөвлөмжийн дагуу халдвар, хамгааллын дэглэмийг чанд мөрдөж, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдэгдэн эрүүл мэндээ хамгаалах иргэний журамт үүргээ биелүүлж, өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах, халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, бодит мэдээлэлд тулгуурлан үүсээд байгаа асуудалд хандах, мэргэжлийн байгууллагын заавар зөвлөгөөг дагаж мөрдөхийг нийт ард иргэддээ хандан уриалж байна.

МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЗӨВЛӨЛ

Засгийн газар хуралдаж байна

Яг одоо Дархан, Сэлэнгэд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Засгийн газар шуурхай хуралдаж байна. Тус хоёр аймагт Батлан хамгаалахын сайд болон Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяраар ахлуулсан баг ажиллаж байгаа билээ.

Нэгдсэн хуралдааны ирцийн бүртгэл 12:00 цагаас эхэлнэ


Нэгдсэн хуралдааны ирцийн бүртгэл 12:00 цагаас эхэлж 

бэлтгэл хангагдмагц цахим хуралдаан эхэлнэ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 13-НЫ ӨДӨР НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ

    /Жич: ZOOM программыг интернетэд холбогдсон гар утас,  зөөврийн компьютерт суулган хуралдаанд оролцох бөгөөд  санал хураалтад зөвхөн Тамгын газраас олгосон 3G дата  СИМ карт болон iPad төхөөрөмжийн MyParliament программыг ашиглан оролцох./

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ГАЗАР 

Мэдээ орчуулах »