fbpx

Эдийн засаг - Page 3

/

МИАТ гүтгэлэг гэсэн мэдээллээ өөрсдийн мэдэгдлээрээ нотлоод өгчээ

Төрийн өмчит МИАТ компани мэдэгдэл гээч юм гаргаад албан мөн биш нь тодорхойгүй “МИАТ” гэсэн нэртэй цахим хуудсаар шиджээ. Үүндээ “Нийгмийн толь цахим хуудсаар МИАТ ТӨХК-ийн үйл ажиллагааны талаар илт худал, гүтгэлгийн

/

Аль банкны эзэн болмоор байна вэ, би туслая

Сэтгүүлч Ш.ДАВААДОРЖ Сэтгүүлзүйн памфлет, хөрөг бичлэгийн төрлөөр Монголын өнөөгийн сэтгүүлчид бараг бичдэггүй бөгөөд шударгаар хэлэхэд бичиж чаддаггүй юм. За бичдэг нь гарын арван хуруунд л багтах болов уу! Бичдэг хэд дотроо залуу сэтгүүлч Д.Дамдинжав үнэхээр онцгой л доо. Түүний яг

Хөдөө аж ахуйг дэмжих санд авах хүнсний улаанбуудайн үнийг тогтоолоо

/

Энэ намрын ургацаас Хөдөө аж ахуйг дэмжих сангийн өр төлбөрт тооцож авах хүнсний улаанбуудайн үнийг 800 мянган төгрөг, худалдан авах хүнсний улаабуудайн үнийг 750 мянган төгрөг, улаанбуудайн элит үрийг 1 сая тавин мянган төгрөг, үржүүлгийн үрийг 950 мянган төгрөг, овъёосны үрийг 800 мянган төгрөг байхаар тогтоосон шийдвэр гаргалаа.

Энэхүү шийдвэрийг гаргахдаа намрын ургацын улаанбуудайнд хийсэн өөрийн өртгийн тооцоо, дэлхийн болон хөрш зэргэлдээ ОХУ-ын зах зээл дээрх хүнсний болон үрийн улаанбуудайн үнийн өсөлт, ковид-19 цар тахлын улмаас импортоор нийлүүлэгдэж байгаа шатахуун, техник, тоног төхөөрөмж, сэлбэг, бордоо, ургамал хамгааллын бодисын үнийн өсөлт зэргийг харгалзан үзлээ.

Малын дуудлага худалдааг анх удаа амжилттай зохион байгууллаа

/

Малынхаа чанарыг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх зорилготой иргэн, аж ахуйн нэгжүүдэд зориулсан малын дуудлага худалдаа өчигдөр Дархан-Уул аймгийн Хонгор суман дахь Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт боллоо. Дуудлага худалдаагаар Франц улсаас импортоор авч Монгол Улсад нутагшуулсан гойд ашиг шимт махны чиглэлийн Ангус, Лиммузин үүлдрийн үхэр, мах-ноосны чиглэлийн нарийн ноост Меринос, Суффольк, Романов, Бирешон үүлдрийн хонийг худалдан борлуулсан юм.

ХХААХҮЯ, түүний харьяа Малын удмын сангийн үндэсний төв, Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйг дэмжих сан хамтран малын дуудлага худалдааг анх удаа зохион байгуулж байгаа нь энэ.

Тус үйл ажиллагаанд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн оролцсон бөгөөд тэрээр “Малын үүлдэр угсааг сайжруулах, гойд ашиг шимт малыг импортолж монгол оронд нутагшуулах ажил сүүлийн 8 жил идэвхтэй явагдаж байна. Энэ хугацаанд ХХААХҮЯ-наас 17.5 тэрбум төгрөгийг малын үүлдэр угсааг сайжруулах чиглэлд улсын төсвөөс зарцуулсан байна. Дотоодын аж ахуйн нэгжүүд ч мөн өнгөрсөн 5 жилийн хугацаанд 20 гаруй тэрбум төгрөгөөр импортоор цэвэр үүлдрийн гойд ашиг шимт малыг авсан. Сүүлийн үед малынхаа үүлдэрлэг, таваарлаг байдлыг сайжруулах чиглэлд аж ахуйн нэгж, иргэн, малчин гээд бүгд анхаарч байна. Өнөөдөр дуудлага худалгаагаар арилжих үхрүүдийг 2012 онд Францаас оруулж ирсэн, цэврээр нь өсгөж Монголд нутагшуулан үржүүлж байгаа. Хонины хувьд 2017 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Франц улсаас импортоор авч Монголд нутагшуулсан. Анхны дуудлага худалдаа гэдгээрээ алдаа оноо, ололт амжилт аль аль нь байгаа байх. Дараа дараадаа алдаагаа засч сайжруулж, бусад ололтуудаа нэмэгдүүлж уламжлал болгон зохион байгуулна.” гэсэн юм.

ХХААХҮЯ-ны Малын генетик нөөцийн хэлтсийн дарга Д.Батсүрэн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малын чанар, ашиг шимийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлогын талаарх мэдээллийг хүргэлээ. Тодруулбал “Салбар яам мал аж ахуйг эрчимжүүлэн хөгжүүлэх, малыг тооноос чанарт шилжүүлэх бодлогыг нэлээн эрчимтэйгээр, далайцтайгаар авч хэрэгжүүлж байгаа. Бид мал аж ахуйг хоёр төрлөөр эрчимжүүлж, малынхаа чанар, үүлдэр угсааг сайжруулж явна. Монгол Улсын эдийн засгийн голлох салбар болсон уламжлалт болон эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлж явна. Дэлхийд гайхагддаг монгол малынхаа чанарыг уламжлалт хэвээр нь хадгалан хамгаалж, олон улсад таниулж явна. Дараа нь бид газар тариалан, төвийн бүс орчимд эрчимжсэн мал аж ахуйг төрөлжүүлэн хөгжүүлнэ. Мах, сүүний чиглэлийн эрчимжсэн аж ахуйг малын үүлдэр болгон дээр нь төрөлжүүлэн үржүүлж, бодлогын хүрээнд, хууль эрх зүйн хувьд, санхүү хөрөнгө оруулалт гэсэн 3 төрлөөр дэмжих бодлоготой байна. Мах, сүүний чиглэлийн үхэр, махны чиглэлийн хонины аж ахуйг бодлогын хувьд дэмжихдээ өндөр ашиг шимтэй, Монгол Улсад нутагшин үржих боломжтой малыг импортлон цэврээр нь үржүүлэх, цөм сүргийн болоод цэвэр чигээр нь ашиглаж байгаа аж ахуйн нэгжүүдийг татварын хөнгөлөлтийн бодлогоор дэмжих гэсэн томоохон алхмуудыг хийж ажиллана. Дээрээс нь гахай, шувууны аж ахуйг дэмжинэ. Хуурай сүүний импортыг аль болох тэглэх чиглэлд анхаарлаа хандуулж ажиллана гэх зэргээр 2025 он хүртэл үе шаттайгаар дээрх  арга хэмжээг авч хэрэгжүүлнэ” гэсэн юм. 

Дуудлага худалдааны тухай мэдээллийг цахим сүлжээ, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр авсан иргэд, аж ахуйн нэгжүүд сонирхож, орон нутгаас оролцох хүсэлтэй хүмүүс их байгаа тул цаашид энэ үйл ажиллагааг цахим хэлбэрээр, олон улсын жишигт нийцүүлэн, тодорхой дүрэм журмын хүрээнд зохион байгуулж, уламжлал болгоход анхаарч ажиллах юм байна. Мөн эрчимжсэн мал ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн, аж ахуйн нэгжүүд, төрийн бус байгууллагууд, орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллахад нээлттэй байгаагаа Малын удмын сангийн үндэсний төвийн захирал П.Ганхуяг онцоллоо.

Энэхүү үйл ажиллагаанд Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Хэнтий зэрэг аймгаас 50 орчим аж ахуйн нэгж, иргэн хүрэлцэн ирж, малынхаа үүлдэрлэг, таваарлаг байдлыг сайжруулах чиглэлд хэрэгтэй мэдээлэл авлаа. Мөн дуудлага худалдаанд оролцохоор 9 иргэн, аж ахуйн нэгж бүртгүүлж, нийт 3 үхэр, 1 хонь борлуулсан бөгөөд худалдан авсан иргэдийн сэтгэгдлийг нь сонссон юм.

Дархан-Уул аймагт эрчимжсэн мал аж ахуйг 3 дахь жилдээ эрхэлж буй Н.Батбаяр дуудлага худалдаагаар Лиммузин үүлдрийн 24 сарын настай улаан бух худалдан авсан. Тэрээр 48 үнээтэй бөгөөд аж ахуйгаа хөгжүүлж, малынхаа үүлдрийг сайжруулах зорилгоор тус үхрийг худалдан авсандаа баяртай байна гэсэн юм.

Харин мах, ноосны чиглэлийн хонины аж ахуй эрхэлдэг Л.Пүрэвсүрэн Лиммузин үүлдрийн сайхан гунж авлаа хэмээсэн бол Хэнтий аймгийн Норовлин сумын иргэн н.Энхбаатар эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхлэхээр зорьж дуудлага худалдаанд хүрэлцэн иржээ. Тэрээр өөрийн хайж байсан Суффольк үүлдрийн хонь худалдан авсандаа сэтгэл хангалуун байгаагаа хэллээ.

Ийнхүү Дархан-Уул аймаг дахь Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт болсон гойд ашиг шимт малын үзэсгэлэн, дуудлага худалдаа амжилттай болж, хүрэлцэн ирсэн зочдод тус цогцолборын үйл ажиллагааг танилцуулснаар арга хэмжээ өндөрлөлөө. 

Эрчимжүүлсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд кластер бодлого хэрэгтэй

/

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Ж.Батжаргал нартай эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд шаардлагатай хууль эрх зүйн орчин, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар ярилцлаа.

Бидний зүгээс үхэр, шувуу, гахайны эрчимжсэн аж ахуй, бог өсвөр малыг бордох төв, тэжээлийн үйлдвэрийн өнөөгийн нөхцөл байдал болон цаашид үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн тооцооллыг танилцууллаа.

1 хүн болон дотор гэх мэтийн зураг байж болно

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд санхүүгийн дэмжлэгээс гадна хууль эрх зүйн таатай орчныг бүрдүүлэх, бодлогын зөв шийдэл боловсруулж хэрэгжүүлэх нь чухал гэдэгт санал нэгдлээ. Бодлогоо салбарын яам хэрэгжүүлж, харин хууль эрх зүйн орчныг сайжруулахад болон шаардлагатай санхүүжилтэд гишүүд анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлэв.

Малаа эдийн засгийн эргэлтэд оруулж, даатгалд хамруулахыг уриаллаа

/

ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүдийн талаар өчигдөр Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Хөдөө аж ахуйн салбарын 2021-2022 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 221 тоот тогтоол гарсан. Тогтоолын хэрэгжилтийн хүрээнд энэ жилийн өвөлжилт болон зудын эрсдэлийг тодорхойлох ажлын хэсгийг байгуулжээ.
Беларусь улсаас 4,3 сая еврогийн 538 нэр төрлийн хадлан, хүнсний ногоо хураах зориулалттай тоног төхөөрөмжийг энэ намрын технологит ажлын өмнө аж ахуйн нэгж, иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлсэн байна.
Энэ жил улсын хэмжээнд нийтдээ 1.3 сая тонн өвс, 1.6 тонн сүрэл, 13.000 тонн ногоон тэжээл, 95.9 мянган тонн үйлдвэрлэлийн тэжээл, 98 мянган тонн гар тэжээл, 132 мянган тонн хужир бэлтгэхээр төлөвлөсөн бөгөөд гүйцэтгэл 13 хувьтай байна.
Ус цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр өвөлжилт амаргүй байх төлөв харагдаж байна. Энэ жил хур бороо ихтэй байсан учраас газрын хөрс нэлээн чийгтэй, намар эрт сэрүүсэх цаг агаарын төлөв харагдаж байгаагаас дүгнэхэд өвөлжилт хүндэрч болзошгүй юм. Тиймээс малаа эдийн засгийн эргэлтэд оруулах, эрсдэлээс сэргийлэх, малын индексжүүлсэн даатгалд хамруулахыг сайд З.Мэндсайхан нийт малчдадаа уриаллаа.


Энэ жил 20 орчим мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ

Төв суурин газрын хүн амын дотоодын махны нөөцийг бэлтгэх чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авч ажиллаж байна. Энэ жил нийслэлчүүдийн хэрэгцээнд зориулан 20 орчим мянган тонн мах бэлтгэх зорилт тавьж зохион байгуулалтын арга хэмжээ аваад явж байна. Энэ хүрээнд Засгийн газраас 100 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг арилжааны банкуудаар дамжуулан олгоно. Зээлийн хүү нь жилийн 3 хувь бөгөөд 7.65 хувийн хүүгийн зөрүүг Засгийн газар төсөвт суулган шийдвэрлэхээр болсон. Махны нөөц бэлтгэх 17 аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж, арилжааны банкинд судалгаа нь хийгдээд явж байна.

Техник тоног төхөөрөмж, агуулах савны бэлтгэлийг бүрэн хангалаа

Ургацаа бүрэн авахад хүн, хүч, техникийн бэлтгэл чухал. Засгийн газраас энэ жилийн ургац хураалтад бүх нийтээрээ оролцох боломжийг олгосон бөгөөд өнөөдрийн байдлаар 1600 орчим цэрэг, 113 оюутан, хөдөлмөрийн биржид бүртгүүлсэн 1200 орчим иргэн гэрээ байгуулан намрын ургац хураалтад оролцож байна. Өнгөрсөн хавар УИХ-аар батлуулсан газар тариалангийн тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх хуулийн үр дүнд нийтдээ энэ жил хувийн хэвшлүүдээр дамжуулан 50 орчим комбайн нийлүүлэгдсэн байна. Намрын ургацаа авахад комбайн болон техникийн хувьд хангалттай бэлэн байдлыг хангасан. Мөн үр тариа хүлээн авахад шаардлагатай элеватор савнуудын бэлтгэлийг бүрэн хангасан болохыг сайд З.Мэндсайхан хэллээ. 

Есөн хоршоонд 810 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээл олголоо

Жижиг дунд үйлдвэрийн газраар дамжуулан  “Зах зээл ба бэлчээрийн удирдлага, хөгжил” төслийн хүрээнд нийслэл орон нутгийн есөн хоршоонд 810 сая төгрөгийн зээл олгож, гэрээнд гарын үсэг зурлаа.

Энэ үеэр Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан “Олон улсын хөдөө аж ахуйн хөгжлийн сан болон Монгол улсын засгийн газар хооронд байгуулсан “Зах зээл ба бэлчээрийн удирдлагын хөгжил” төсөл хэрэгжиж байгаа. Энэ хүрээнд 810 сая төгрөгийг  хоршоодод олгох шийдвэр гарсан.

Орон нутгийн хөгжилд хамгийн гол үүрэг гүйцэтгэх, хөгжүүлэх бүтэц бол хоршоо юм. Тиймээс 2021 оны тавдугаар сард хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулга, УИХ-ын тогтоолыг баталсан. Энэ хүрээнд олон зарчмын шинэчлэлттэй өөрчлөлтүүдийг оруулсан. Тухайлбал,

  • Хоршоог дэмждэг болно. Ингэхдээ сум хөгжүүлэх санг Хоршоо хөгжүүлэх сан болгож өөрчлөн байгуулаад хоршоонд хамгийн түрүүнд зээл олгодог байх
  • ЖДҮ-ээс хоршоодод зориулсан шинэ бүтээгдэхүүн гаргах, цаашлаад улсын төсвөөс орон нутагт байгаа иргэд малчид, тариаланчид хоршоогоор дамжуулан түүхий эдээ үндэсний үйлдвэрлэгчдэдээ  болон гадны зах зээл рүү гаргадаг болох бүтцийг хийхэд гол анхаарлаа хандуулж ажиллаж байгаа. Мөн энэ хүрээнд хоршоодод зээл олгох арга хэмжээ болж байна.

Хоршоо дээд тал нь 2,5 тэрбум төгрөгийн зээл авах боломжтой. Бид өнөөдөр 810 сая төгрөгийн зээлийг есөн хоршоонд олгож, гэрээ байгуулж байна” гэлээ.

Мөн цар тахлын үед шинээр батлагдсан хууль эрх зүйн орчноо сурталчлан таниулах үйл ажиллагаа хийж чадахгүй, хүлээлтийн байдалтай байсан. Энэ арга хэмжээг давхар хийж байгаа аж.

Монголын Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны дэд ерөнхийлөгч Ц.Алтантуяа “Энэ бол хамгийн анхны ЖДҮ-ийн сангаас хоршоодод олгож байгаа зээл. Жилийн таван хувийн хүүтэй. Өмнө нь гурван хувийн хүүтэй зээл гарсан учраас таван хувийн хүү өндөр мэт сонсогдож магадгүй. Гэхдээ таван жилийн хугацаатай буюу урт хугацаандаа хоршоодыг дэмжиж байгаа учраас хөдөө орон нутгийн эдийн засгийг сайжруулахад дэмжлэг болно гэж үзэж байна.

Цар тахлын улмаас сум, орон нутагт хатуу хөл хорио тогтоож байгаа учраас хөдөө үйл ажиллагаа явуулдаг хоршоодод янз бүрийн бэрхшээл тохиолдож байна. Тухайлбал, хаврын улиралд хөдөө орон нутаг руу ноос ноолуураа тээвэрлэхэд тээврийн үнэ хөлс өндөр болсон. Мөн хоршоод ургац хураахад улирлын чанартай ажилчдыг олноор авч ажиллуулдаг. Гэтэл цар тахалтай холбоотойгоор улирлын чанартайгаар газар тариаланд ажиллах хүн ховордсон” хэмээв.

Энэхүү төслөөс хамгийн их буюу 126 сая төгрөгийн зээлийг Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд үйл ажиллагаа явуулдаг “Хөв дэлгэр” хоршоо авсан байна. Тус хоршооны тэргүүн Ч.Мөнхдалай “Манай хоршоо сумандаа найман нэрийн барааны дэлгүүр ажиллуулдаг. Мөн малчидтайгаа хамтраад түүхий эдийг бэлтгэн нийлүүлдэг. 2011 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Энэхүү зээлд бид хөргүүртэй махны машин авах төслөөр оролцсон. Улмаар  126 сая төгрөгийн зээл авахаар болж, гарын үсэг зурлаа. Олон жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулсан учраас зээл авахад илүү хялбар байлаа” гэв.

Махны чиглэлийн үхэр, хонийг дуудлага худалдаагаар борлууна

ХХААХҮЯ, харьяа байгууллага болох Малын удмын сангийн үндэсний төв, Хөдөө аж ахуйн бирж, Хөдөө аж ахуйг дэмжих сан хамтран 9-р сарын 10-ны өдөр Дархан-Уул аймагт малын дуудлага худалдаа зохион байгуулах гэж байна. Дуудлага худалдаагаар Франц улсаас импортоор авсан лимузин, ангус үүлдэрийн 176 үхэр, нарийн ноостой меринос үүлдрийн 350 хонийг борлуулах юм. 

Лимузин үүлдрийн үхрийн товч мэдээлэл

Лимузин үхэр бол орчин цагийн эрчимжүүлсэн мал аж ахуйн махны чиглэлийн үүлдрүүд дундаа шаардлага багатай, хамгийн үр өгөөжтэй үүлдэр юм.
Лимузин үүлдрийн үхрийг 1830-аад оны үеэс Франц улсын хүнд жингийн ажлын хэвшлийн үхэр болох цайвар Актив үхрийн онцлог шинжээр шилэн сонголт хийж, эрлийзжүүлэн, олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр дүнд гаргаж авсан. Өнөөдрийн байдлаар уг үүлдрийн үхрийн мах нь махны зах зээлд дэлхийд тэргүүлэх байр эзэлж байна.
Лимузин үүлдрийн үхрийн бие цогцос жигд тарган, нуруу хондлой тэгш, өргөн булчингийн хөгжил сайтай, ууц уртавтар, гуяны мах зузаан байдгаараа бусад махны чиглэлийн үүлдрийн үхрээс онцлог сайн талтай. Цаг уурын ямар ч нөхцөлд дасан зохицдог, өвчинд тэсвэртэй, тэжээлт орчинд маш сайн жин нэмдэг өгөөж сайтай үүлдрийн үхэр юм. 

Лимузин үүлдрийн үхрийн давуу тал

–    Үржил сайтай. Үржилд орсон 100 үнээнээс 90-92 тугал бойжуулдаг
–    Эхсэг зөн сайтай. Лимузин маш сайн эх болдог тул тугалын эндэгдэл багатай.
–    Тугалаа хангалттай цатгадаг тул тугалын өсөлт түргэн, хөхнөөсөө хурдан гардаг.
–    Тугалын жингийн өсөлт хурдан.  
–    Бухны амьдын жин 1000 – 1200 килограмм. 
–    Нас бие гүйцсэн үнээний амьдын жин 600 – 700 килограмм. 
–    Гунжин үнээний хээлтүүлэгт оруулах нас 16-18 сар.
–    Шахаж бордоход 18-22 сарын настайд өсвөр үхрийн жин 550-650 килограмм.
–    Өвчинд тэсвэртэй, маш сайн менежменттэй орчинд хорогдол бага. 
–    Цаг уурын ямар ч нөхцөлд дасан зохицол дээд зэрэг.  
–    Бусад үүлдрийн үхэртэй эрлийзжүүлэхэд үржил сайтай.

Лимузин үүлдрийн үхрийн махны онцлог чанар

–    Хамгийн сайн чанарын маханд тооцогддог.
–    Махны бүтцийн хувьд төгс шинж чанартай /нуруу гуяны хэсгийн махны гарц сайтай/
–    Чанар сайтай гулууз өгдөг, гулуузны гарц 60-62 хувь /сайн тэжээлт орчноос шалтгаалаад/
–    Яс жижигтэй, махыг ангилан үнэд хүргэх хэсгүүд их
–    Цэвэр махны гарц их /яс жижиг, шөрмөс бага, хаягдал бага/
–    Махны чанар сайн /улаан-алагласан, зөөлөн-шүүслэг, амт-сайтай/
–    Махны зах зээлд хамгийн үнэтэй, хамгийн таашаагдсан амттай.


Ангус үүлдрийн үхрийн товч мэдээлэл

Ангус үүлдрийн үхэр нь 18-р зууны үед бий болсон маш эртний үүлдэр бөгөөд Англи нутгийн галловей, хайланд үхрээс үүсэн гарсан. Бэлчээрийн болон байран маллагааны технологид зохицох чадвартай, харьцангуй түргэн өсөлттэй, нядалгааны болон цул махны гарц өндөртэй, лагс бөөрөнхийдүү биетэй, чийрэг-булбарай бие цогцостой, толгой богино, ам өргөн, хүзүү бүдүүн, шалангийн хөгжил сайтай, сэрвээ намхан, ууц нуруу тэгш, дөрвөлжин, гуя-хонгоны булчингийн хөгжил сайн, хөл богино, дөлгөөн араншинтай мухар хар, улаан зүстэй.  

Ангус үүлдрийн үхрийн давуу тал

–    Халуун хүйтэнд тэсвэртэй. 
–    Хасаг байран маллагаанд дасан зохицсон, бэлчээр ашиглалт сайн.
–    Бусад махны үүлдэртэй харьцуулахад тугалын төрөх үеийн жин бага, эхлээр бойжих үеийн жин өсөлт түргэн.
–    Төллөлт хялбар явагддаг. 
–    Бухны амьдын жин дунджаар 908 килограмм. 
–    Нас бие гүйцсэн үнээний амьдын жин дунджаар 608 килограмм 
–    Тугалын жингийн өсөлт хурдан /хоногт 850-1000 грамм/
–    Төрөлхийн мухар хэвшил нь зан араншинг дөлгөөн болгодог тул махлаг чанарт сайнаар нөлөөлдөг.
–    Гунжин үнээний хээлтүүлэгт орох нас 16-18 сар.
–    Шахаж бордсон 18-22 сартай өсвөр үхрийн жин 500- 550 килограмм. 
–    Нядалгааны гарц 58-60 хувь. 
–    Бусад үүлдэртэй эрлийзжүүлэхэд мухар хэвшлээ үр төлдөө сайн дамжуулдаг. 

Дархан-Уул аймгийн Хонгор суман дахь Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт болох үйл ажиллагааны үеэр дуудлага худалдаа болохоос гадна борлуулах үхэр, хонины арчилгаа, маллагаа, технологийн чиглэлийн сургалт зохион байгуулж, мэдээлэл өгөх юм. Тиймээс махны чиглэлийн үхэр үржүүлэх гэж буй иргэн аж ахуйн нэгжүүд өргөнөөр оролцож, Малын удмын сангийн үндэсний төвтэй хамтран үржлийн ажлыг хийх чиглэлээр мэдээлэл авч, цаашид зохиомол хээлтүүлэг, хөврөл үр шилжүүлэн суулгах зэрэг үйлчилгээг хийлгэх боломжтой. 

Намрын ургацад эрсдэлийн үнэлгээ хийлээ

/

Энэ намрын ургацад эрсдэлийн үнэлгээ хийсэн бөгөөд ажлын хэсгийн дүгнэлтээр 5, 6-р сард өдөр шөнийн температурын хэлбэлзэл ихтэй, хүйтэн сэрүүн байсан,  6, 7-р сард аадар хэлбэрийн хур тунадастай, шөнөдөө сэрүүн байсан зэрэг нь таримлын өсөлт хөгжилтөд сөргөөр нөлөөлж улмаар болц оройтох шалтгаан болсон гэж дүгнэлээ.

Мөн Ковид-19 цар тахлын үед хилийн бүсэд үүссэн нөхцөл байдлын улмаас зарим төрлийн ургамал хамгааллын бодис, бордооны нийлүүлэлт тасалдаж улмаар таримал ургамал өвчин, хортонд өртөх явдал гарч хураан авах ургацын хэмжээнд сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа юм.  

Түүнчлэн ургац тогтоох үеэр нийт хураах талбайн 30 хувь нь сүүн болцын төгсгөл, аарцан болцын эхний үед, 10 хувь нь сүүн болцын төгсгөлд байгаа нь ургац хураалтын ажилд хүндрэл учруулж болзошгүй тул хураах арга технологи, техникийн бэлэн байдал, ажиллах хүн хүчний асуудалд онцгой анхааран ажиллаж байна.

1. Ургац хураалтад нийтдээ 1041 комбайн,  220 гаруй үтрэм, 1178 ширхэг хөдөө аж ахуйн машин, техник тоног төхөөрөмж ажиллах бөгөөд техник засварын ажил 80 гаруй хувьтай явагдаж байна.

2. ОХУ-аас үр тариа хураах өндөр хүчин чадлын 50 гаруй комбайныг ХААН банкны санхүү, түрээсийн үйлчилгээгээр нийлүүлсний зэрэгцээ  Беларусь Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр ногоон тэжээл бэлтгэх зориулалттай 60 иж бүрдэл,  төмсний 30 иж бүрдэл,  хүнсний ногооны 20 иж бүрдэл техник, тоног төхөөрөмжийг ургац  хураалтаас өмнө нийлүүлж, хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгжид хөнгөлөлттэй нөхцөлөөр олгохоор ажиллаж байна.

3. Улсын хэмжээнд үр тариа хадгалах 523 мянган тоннын багтаамжтай төмөр бетон элеватор байгаагаас Хөдөө аж ахуйг дэмжих санд 182 мянган тонн, хувийн хэвшилд 341 мянган тонн нь ашиглагдаж байгаа бөгөөд элеваторуудын ариутгал, засвар үйлчилгээ хийгдэж буудай хүлээн авахад бэлэн болоод байна.  

4. Улаанбаатар хотод төмс, хүнсний ногоог хямд үнээр борлуулах, ногоочдын борлуулалтыг дэмжих зорилгоор Нийслэлийн Захирагчийн ажлын албатай хамтран 9 дүүргийн 24 байршилд томоохон хэмжээний төвлөрсөн цэг байгуулан ажиллаж байгаагийн зэрэгцээ дүүрэг, хороо, хорооллын дунд төмс, хүнсний ногооны борлуулалтыг чөлөөтэй явуулах боломжийг олгож хэрэгжилтийг зохион байгуулан ажиллаж байна.

ХБНГУ-ын нийслэл Берлин хотод “Монголын мэдээлэл, худалдааг дэмжих төв” нээгдлээ

Монгол Улсыг Европын холбооны улсад сурталчлах, Монголын мэдээлэл, худалдааг дэмжих Берлин хот дахь Төвийн нээлт 8 дугаар сарын 27-нд болж, Монгол Улсаас ХБНГУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Д.Ганбат, Бундестагийн гишүүн М. Грунд, К. Күлитц, М.Хэльд, Берлин хотын захирагч М. Мюллер, тус төвийн гүйцэтгэх захирал Н.Эрдэнэцогт, ТРАМ төслийн Ахлах эксперт К.Круг болон ХБНГУ-ын Гадаад харилцаа, Эдийн засгийн яамдын холбогдох албан тушаалтнууд, Германы бизнесийн танхим, компаниудын төлөөлөгчид  оролцлоо. Нээлтийн арга хэмжээнд МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч О. Амартүвшин цахимаар оролцож, мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрээр “Европын Холбооны санхүүгийн дэмжлэгтэйгээр 2017 оны 3 дугаар сараас эхлэн хэрэгжиж эхэлсэн “Монголын худалдааг дэмжих төсөл” нь шинэчилсэн “Хөнгөлөлтийн Ерөнхий Систем” (GSP+)-ийн  ашиглалтыг сайжруулахаар Монголын бизнес эрхлэгчдэд томоохон дэмжлэг үзүүлсэн. Тус төслийн хүрээнд эдийн засгийг төрөлжүүлэх, уул уурхайн бус бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр Монголын 100 гаруй жижиг дунд үйлдвэрлэгч, аж ахуйн нэгжийг чадавхижуулан, таван кластерийг хөгжүүлж, Европын холбооны улсууд руу тухайлан ХБНГУ руу “Гүүр”-ээ тавьж чадсан” гэдгийг онцоллоо.

МҮХАҮТ нь энэ төвийг Берлин хотод нээх тухай Харилцан ойлголцлын санамж бичгийг Монгол-Германы Бизнесийн Холбоотой 2019 оны 11 дүгээр сард байгуулж байсан бөгөөд  Монголын бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжсэн төв Берлин хотод нээгдсэнээр гадаадын хөрөнгө оруулалтыг татах, Монголын бараа бүтээгдэхүүнийг европын холбооны зах зээлд амжилттай нэвтрүүлэх боломж нээгдэж байна.

Шинэчилсэн хөнгөлөлтийн ерөнхий системд Монгол Улс хамрагдсанаар манай улсаас 6300 орчим нэр төрлийн бараа Европын Холбооны улсуудад  гаалийн татваргүй нэвтрэх боломж бүрдсэн юм.

МҮХАҮТ

240958031_2 ХБНГУ-ын нийслэл Берлин хотод “Монголын мэдээлэл, худалдааг дэмжих төв” нээгдлээ
240958031_3 ХБНГУ-ын нийслэл Берлин хотод “Монголын мэдээлэл, худалдааг дэмжих төв” нээгдлээ
240958031_4 ХБНГУ-ын нийслэл Берлин хотод “Монголын мэдээлэл, худалдааг дэмжих төв” нээгдлээ
240958031_5 ХБНГУ-ын нийслэл Берлин хотод “Монголын мэдээлэл, худалдааг дэмжих төв” нээгдлээ
240958031_6 ХБНГУ-ын нийслэл Берлин хотод “Монголын мэдээлэл, худалдааг дэмжих төв” нээгдлээ
240958031_7 ХБНГУ-ын нийслэл Берлин хотод “Монголын мэдээлэл, худалдааг дэмжих төв” нээгдлээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарлалаа

/

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас уламжлал болгон зохион байгуулдаг оюутны тэтгэлэгт хөтөлбөрөө /2021-2022 он/ улсын хэмжээнд зарлалаа. https://ett.mn/mon/23/item/2353

Хөтөлбөрийн_зорилго “Эрдэнэс Тавантолгой” ХК нь нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн боловсролын салбарыг дэмжих үйл ажиллагааны хүрээнд уул уурхайн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж, улс орноо хөгжүүлэхэд оршино.

Хөтөлбөрийн хамрах хүрээ: Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын 2 болон түүнээс дамжааны оюутнуудыг хамруулна.

Тавигдах_шаардлага:

1. Дараах мэргэжлийн чиглэлээр суралцаж буй магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын хөтөлбөрийн 2,3,4,5-р дамжааны өдрийн ангийн оюутан байх. Үүнд:

-Уул уурхайн ашиглалтын технологи

-Геологи Инженер геологи, инженер эдийн засаг

-Гидрогеологи

-Уул уурхайн менежмент

-Уул уурхайн маркшейдер

-Ашигт малтмалын баяжуулалтын технологи

-Уурхайн машин тоног төхөөрөмж

-Уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалт

-Агрономи

-Хөрс судлал, агрохими

-Ойн инженер

-Экологи, байгаль хамгаалал

-Байгаль орчны нөхөн сэргээлт

-Хэрэглээний хими

-Хими инженер;

2. Сурах хүсэл эрмэлзэл өндөртэй, анги хамт олноосоо сурлагын амжилтаар манлайлсан, сурлагын голч дүн 3.2 болон түүнээс дээш байх;

3. Нийгэм олон нийтийн ажил, урлаг спортын тэмцээн зэрэг арга хэмжээнд оролцсон байх;

4. Бусад тэтгэлэгт хөтөлбөрүүдэд давхар хамрагдаагүй байх.

Бүрдүүлэх_материал:

1. Магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн албан ёсны тодорхойлолт болон дүнгийн хуулбар;

2. Уралдаан тэмцээнд оролцож, сурлагын амжилт болон урлаг, спортоор гаргасан амжилтыг гэрчлэх материалын хуулбар;

3. Иргэний үнэмлэхийн хуулбар 1 хувь, 1 хувь цээж зураг;

4. Оюутны тэтгэлэгт хамрагдахыг хүссэн өргөдөл 1 хувь;

5. “Хариуцлагатай уул уурхай миний бодлоор…” сэдэвт эссе /500-аас дээш үгтэй/.

Материал хүлээн авах:

Материалыг 2021 оны 09 дүгээр сарын 06-ны өдрөөс эхлэн 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 16.30 цаг хүртэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн оффисын ресепшн дээр эсвэл шуудангаар хүлээн авна.

Оффисын_хаяг: 15160 Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж 8, Финанс төв, “Эрдэнэс Тавантолгой” ХК.

Жич: Хугацаа хоцорсон болон дутуу бүрдүүлсэн материалыг хүлээн авахгүй. Материалыг нэгтгэн дугтуйнд хийж хүргүүлнэ үү. Шалгаруулалтын дүнг зарлах30 оюутныг шалгаруулж, батламж олгох өдрийг шалгарсан оюутнуудад мэдэгдэнэ.Тэтгэлгийн хэмжээ 1,000,000 /нэг сая/ төгрөг (ХХОАТ болох 10%-ийн татвар суутгагдана.)

Холбоо_барих:

Дараах цахим хаяг, утсаар хариуцсан ажилтантай холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.Утас: 976-75055555 /707/Цахим хаяг: [email protected]

Веб хуудас: www.ett.mn

Ажлын байрыг дэмжих зээлийг 23,936 иргэн, ААН-д олгоод байна

/

“Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хүрээнд ажлын байрыг дэмжих зээлд наймдугаар сарын 23-ны байдлаар 1,811.9 тэрбум төгрөгийг 23,936 (5,205 ААН, 18731 иргэн) зээлдэгчид олгожээ.

Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 33.4 сая төгрөг байгаа бол ААН-үүдийнх 227.8 сая төгрөг байна. Зээлийн батлан даалтын сангаас нийт 193 зээлдэгчийн 53,335.2 сая төгрөгийг батлан даажээ.

Монголбанкнаас хоёр жил хүртэлх хугацаатайгаар банкуудад репо нөхцөлөөр санхүүжилт олгож, банкууд эцсийн зээлдэгчид 10.5 хувийн хүүтэйгээр шинээр зээл олгох, олгосон зээлийг дахин санхүүжүүлэх арга хэмжээ авч байна.

Наймдугаар сарын 23-ны байдлаар 660.4 тэрбум төгрөгийг 2,905 (1,600 ААН, 1,305 иргэн) зээлдэгчид олгоод байна. Иргэдийн авсан зээлийн дундаж хэмжээ 118.2 сая төгрөг байгаа бол аж ахуйн нэгжийн авсан дундаж зээлийн хэмжээ 316.2 сая төгрөг байна.

Орон сууцны ипотекийн зээлд 656.2 тэрбум төгрөгийг 8,750 зээлдэгчид, ХАА-г дэмжсэн зээлд 321.1 тэрбум төгрөгийг 20,036 зээлдэгчид олгожээ.

Мэдээ орчуулах »