fbpx

Эдийн засаг - Page 2

/

МИАТ гүтгэлэг гэсэн мэдээллээ өөрсдийн мэдэгдлээрээ нотлоод өгчээ

Төрийн өмчит МИАТ компани мэдэгдэл гээч юм гаргаад албан мөн биш нь тодорхойгүй “МИАТ” гэсэн нэртэй цахим хуудсаар шиджээ. Үүндээ “Нийгмийн толь цахим хуудсаар МИАТ ТӨХК-ийн үйл ажиллагааны талаар илт худал, гүтгэлгийн

/

Аль банкны эзэн болмоор байна вэ, би туслая

Сэтгүүлч Ш.ДАВААДОРЖ Сэтгүүлзүйн памфлет, хөрөг бичлэгийн төрлөөр Монголын өнөөгийн сэтгүүлчид бараг бичдэггүй бөгөөд шударгаар хэлэхэд бичиж чаддаггүй юм. За бичдэг нь гарын арван хуруунд л багтах болов уу! Бичдэг хэд дотроо залуу сэтгүүлч Д.Дамдинжав үнэхээр онцгой л доо. Түүний яг

З.Мэндсайхан: Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүний хомсдол үүсээгүй

/

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан гол нэрийн импортын хүнсний бүтээгдэхүүний нөөцийн талаар танилцуулга хийлээ. Тэрээр “Ковидоос үүдэлтэй хил, гаалийн саатал болон хүнсний бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэх, үнийг тогтвортой байлгахад тодорхой арга хэмжээ авах чиглэлээр Засгийн газраас үүрэг өгсөн. Шадар сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдсан. Ажлын хэсгийн зорилго бол хадгалалтын хугацаа богино хүнсний бүтээгдэхүүнүүдийг хил, гаалиар саадгүй нэвтрүүлэх чиглэлээр судалгаа хийж, шаардлагатай арга хэмжээ авах юм.

Өнгөрсөн онд Засгийн газраас санаачлан гол нэрийн бүтээгдэхүүн болох бүх төрлийн будаа, элсэн чихэр, ургамлын тосыг Гааль, НӨАТ-аас чөлөөлсөн. Ингэснээр өнгөрсөн оны 4-р сараас эхлээд эдгээр бүтээгдэхүүний нөөц 2.6 дахин өслөө. Үүний үр дүнд үнийг тогтвортой барих боломж бүрдсэн. Гэсэн хэдий ч өнгөрсөн 6-р сараас олон улсын тээврийн үйл ажиллагаа саатсантай холбоотойгоор захиалга өгсөн хүнсний бүтээгдэхүүн импортлогч орны агуулахад хадгалагдаж байна.

Өнөөдрийн байдлаар хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн хомсдол үүсээгүй. Харин Эрээн боомтын хил, гаальтай холбоотойгоор нарийн ногооны нийлүүлэлтэд тасалдал үүсэх эрсдэл харагдаж байна. Гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болох будаа, гурил, элсэн чихэр, ургамлын тос 20-42 хоногийн нөөцтэй буюу зохистой хэмжээнд байна. Тэгэхээр бид богино хугацаанд тээвэрлэлтийн арга хэмжээг авч чадвал эдгээр бүтээгдэхүүний нөөцөд ямар нэгэн асуудал үүсэхгүй” гэсэн мэдээллийг өгсөн юм.

Хадгаламж нь таны зорилго, мөрөөдөлтэй холбогдвол илүү үр дүнтэй байх болно

Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагтай “Дэлхийн хуримтлалын өдөр-2021” аяны талаар ярилцлаа.

-“Дэлхийн хуримтлалын өдөр”аяныг Монгол улсад тэмдэглэж байгаатай холбогдуулж, юуны өмнө энэхүү аяны талаар товч танилцуулна уу?
-Түүхийн цаг үеүүдэд хуримтлал нь хүний амьдралд ямар чухал, ач холбогдолтой болохыг дэлхийн олон улс орнууд өөрийн туулсан туршлагаар ойлгож анхаарсан байдаг. Тиймээс “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийг 1924 оноос хойш жил бүрийн 10 сарын 31-ний өдөр дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлдэг. Манай улсын хувьд анх 2012 онд Монголын Банкны холбоо энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх санал санаачлагыг гаргаж, нийт иргэдээ банкинд хадгаламж нээлгэх, эсхүл хуримтлалаа нэмэгдүүлэх зэргээр өөрсдийн ирээдүйн төлөө бодитой алхам хийхийг уриалж ирсэн. Үүнээс хойш Монголбанкнаас бусад төрийн байгууллагуудтай хамтран жил бүр Дэлхийн хуримтлалын өдрийг уламжлал болгон тэмдэглэж байна. Энэ аян нь олон нийтэд хуримтлуулах соёлыг хэвшүүлэх өндөр ач холбогдолтой. Монголбанкны хувьд олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх нь бидний анхаарч ирсэн чухал зорилтуудын нэг юм.

-Энэ жилийн хувьд хамтрагч байгууллагууд хэрхэн яаж зохион байгуулж байна вэ?
-“Дэлхийн хуримтлалын өдөр-2021” аян нь 10-р сарын турш зохион байгуулагдана. Энэ хугацаанд Монголбанк, Монголын Банкны холбоо, Хадгаламжийн даатгалын корпораци, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Шпаркассэ банкны сан, арилжааны банкууд болон бусад байгууллагууд өргөн хүрээнд хамтран ажиллаж байна. “Дэлхийн хуримтлалын өдөр 2021” аяныг “Бүгдээрээ хуримтлуулъя” уриатайгаар Төв аймгийн Зуун мод хотод эхлүүлсэн. Аяны нээлтийн үеэр Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, Төв аймгийн засаг дарга Д.Мөнхбаатар, Монголын Банкны Холбооны Ерөнхийлөгч Б.Мэдрээ, Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч Маркус Лох, Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн нар Дэлхийн хуримтлалын өдөр, хуримтлалын ач холбогдол, Монгол-Германы хамтарсан төслийн үр дүн, харилцагчийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд банкны үүрэг зэрэг сэдвээр мэдээлэл өгч, төв аймгийн ЕБС-ын шилдэг сурагчид болон тусгай хэрэгцээт нийт 30 хүүхдэд хадгаламжийн батламж гардуулсан. “Дэлхийн хуримтлалын өдөр 2021” нэгдсэн үйл ажиллагааг энэ жил Дундговь, Дархан-Уул, Орхон, Сүхбаатар аймагт тус тус зохион байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Гэвч ковид-19 цар тахлын нөлөөгөөр зарим  орон нутагт төлөвлөсөн нэгдсэн арга хэмжээ хойшлох эсвэл цуцлагдах магадлалтай байна. 

-Аяны ач холбогдол, гарах үр дүнгийн талаар тайлбарлана уу?
-Хуримтлалтай болох нь иргэдэд аливаа нэг эрсдэлийг даван туулах чухал нөөц бололцоог бий болгож байдаг. Ковид-19 цар тахлын улмаас өрхийн болоод улс орны эдийн засагт тодорхой бус байдал давамгайлж буй энэ үед иргэн болон улс орны түвшинд ч өөрийн нөөцөө ахиулж байх нь чухал юм. Иргэд санхүүгийн мэдлэг, сахилга баттай байхад аливаа санхүү, эдийн засгийн сорилтыг давж чадах хөшүүрэг болдог. Тиймээс ч энэхүү ажлыг жил бүр “хуримтлалын аян” хэлбэрээр нөлөөллийн ажлуудыг хийж ирсэн. Бидний дунд  нийтлэг  ажиглагддаг зан төлөв бол орлогоо бүрэн зарцуулах хандлагатай байдаг. Санхүүгийн боловсролыг ярьж, сурталчилж байгаагийн нэг зорилго бол иргэд санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг өөрт ашигтай сонгоход чиглүүлэх явдал юм. Эдгээрийн нэг нь яах аргагүй хадгаламжийн бүтээгдэхүүн. Ирээдүйд юу болохыг хэн ч урьдчилан харж чадахгүй учраас санхүүгийн хувьд хүчтэй, өөртөө итгэлтэй, төлөвлөгөөтэй, хадгаламжтай байх нь аз жаргалтай амьдралын үндэс юм.

-Хуримтлал үүсгэх зуршлыг хэрхэн яаж бий болгох тухай зөвлөгөөг энэ дашрамд уншигчдад маань өгнө үү.
-Хуримтлуулж эхлэх нь зарим хүнд тийм ч амар санагддаггүй. Гэсэн ч эхлүүлэх нь чухал. Хуримтлал үүсгэхэд тодорхой зорилго, төлөвлөгөөгөө гаргахаас эхэлнэ. Хуримтлалыг нэг удаад хийгээд орхих биш тогтмол хийх нь үр дүнтэй. Санхүүгийн мэргэжилтнүүд цэвэр орлогынхоо 10-15 хувийг хуримтлуулахыг зөвлөдөг. Мэдээж хуримтлал танд дарамт болж болохгүй. Хэмнэлт тань ухаалаг байх хэрэгтэй. Төсөв гаргаж, дээрээс нь хэмнэлт хийж сурсан байхад та хангалттай түвшинд хуримтлуулсан байх болно. Хадгаламж нь таны зорилго, мөрөөдөлтэй холбогдвол илүү үр дүнтэй болно. Дунд, урт хугацааны зорилготойгоо уялдуулан хуримтлуулах нь чухал. Нэгэнт та хуримтлуулахаар  шийдсэн бол цалин, орлогоосоо шууд хадгаламжийн данс руугаа тодорхой өдрүүдэд тогтмол дүнгээр мөнгөө автоматаар банкнаас татуулж байвал хуримтлал тасалдахгүй байх ач холбогдолтой.

-Улсын хэмжээнд иргэдийн хадгаламж сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа юу?
-Улсын хэмжээнд 2020 оны 8 дугаар сард нийт хадгаламжийн хэмжээ 16.0 их наяд төгрөг байсан бол 2021 оны 8 дугаар сарын байдлаар 19.2 их наяд төгрөг болж, даруй 3.2 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байгаа. Хуримтлал өсөх нь эдийн засагт дархлааг бий болгодог бол банкны секторт эх үүсвэрийг нэмэгдүүлдэг. Эх үүсвэр хүрэлцээтэй байх нь зээлийн санхүүжилтийг өргөтгөх бололцоо олгодгийг бид мэднэ. Хадгаламж өссөнөөр хүүгээр өрсөлдөж, эх үүсвэр татах байдал буурч, улмаар зээлийн хүүг бууруулах эерэг талтай. Иймээс “Бүгдээрээ хуримтлуулъя” урианд нэгдэж хуримтлалыг амьдралын нэгэн чухал хүчин зүйл болгоцгооё гэж уриалахыг хүсэж байна.

-Ярилцсанд баярлалаа.

Мал, махны төрөлжсөн цахим дэлгүүр хамгийн хялбар найдвартай үйлчилгээг үзүүлж байна

/

“Монгол мал, органик хүнс”  ХХК  компани нь 2020 оны 10 сард байгуулагдсан бөгөөд Khuvsgul lake брэндийн мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. Эрүүл–Шинэ–Зөөлөн мах гэх тодотголтой Khuvsgullake брэндийн махыг хамгийн эрүүл бэлчээртэй, цэнгэг устай, малын гоц халдварт өвчин сүүлийн жилүүдэд илрээгүй хоёр аймгийн нэг болох Хөвсгөл аймгийн малчдаас амьд мал захиалж, малыг амьд байхад нь цуснаас нь шинжилгээ авч сорил тавьж сүрьеэ, бруцеллёз зэрэг өвчтэй эсэхийг шинжлэн,  эрүүл малыг нядалгаанд оруулж,  эрүүл ахуйн стандарт шаардлага хангасан үйлдвэр,  лаборатори,  хөргүүртэй тээвэр,  эрүүл боловсон хүчнээр мах бэлтгүүлж байна

Компаний онцлог давуу тал:

  • Малын махны гарал үүсэл нь тодорхой, лабораторийн  шинжилгээний бичигтэй, 1-р зэргийн мах, махан бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд нийлүүлдэг.
  • Манай компани Монгол орны бэлчээрийн малын махыг боловсруулж, эрүүл ахуйн стандарт шаардлагыг бүрэн хангасан ямар нэгэн бэхжүүлэгч, консервант, химийн бодис, амтлагч агуулаагүй мах, махан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг.
  • Стейкний махыг DRY AGE технологи ажиллагааны дагуу хуурай боловсруулалт хийж бэлтгэдэг.
  • Хэрэглэгчид манай бүтээгдэхүүнийг сүлжээ дэлгүүрүүдийн бүх салбаруудаас шууд худалдан авах боломжтойгоос гадна онлайнаар захиалаад, гэртээ хүргүүлээд авах боломжтой.
  • Бүх бүтээгдэхүүнүүдийг тусгай хөргүүртэй машинаар тээвэрлэдэг.
  • Мал бүрийн баримт бичиг, шинжилгээний бичиг нь дагалдан хэрэглэгчдэд очдог.

 Мал бүрийн баримт бичгийн бүрдүүлэлт:

  1. Малын цахим паспорт /Малын мэдээлэл, ээмэгний дугаар, ээмэг зүүсэн огноо, вакцинд хамрагдсан эсэх тэмдэглэл/
  2. Мал хүлээн авах акт /Малыгмалчны хотноос хүлээн авахад хүлээлцэх акт үйлдэж, фото  зураг/
  3. Мал эмнэлгийн гэрчилгээ /Малын гарал үүслийн гэрчилгээ/
  4. Малын эмчийн үзлэгийн акт /Малын эмчийн тэмдэглэл бүхий акт/
  5. Бруцеллёзийн шинжилгээний дүнгийн хуудас /Хөвсгөл аймгийн мал эмнэлгийн лабораторийн шинжилгээний бичиг/
  6. Малын ээмэгтэй чих /Тухайн малын чиптэй ээмэг бүхий чих/
  7. Технологийн дараалал /Малын махыг боловсруулсан технологи ажиллагааны тэмдэглэл/
  8. Савлагааны бүртгэл шалгах хуудас /Сав, баглаа боодлын битүүмжлэлийг сайтар шалгаж, битүүмжлэл алдагдсан бүтээгдхүүнийг нийлүүлэх, худалдаанд гаргахгүй байх тал дээр хяналт тавьж ажилладаг./

Мал, махны төрөлжсөн цахим дэлгүүр нь Хөвсгөл аймгийн малчдаас малаа авч, Хөвсгөл аймгийн махны үйлдвэрт бэлтгэн шууд таны гарт хүргэдэг бөгөөд хэрэглэгч та бүхэнд дараах үйлчилгээг үзүүлдэг. 👇👇

  • Мал бүрээс цусны дээж авч, #бруцеллёзийн шинжилгээ хийлгэдэг.
  • Мал бүр гарал үүслийн бичиг, малын цахим пасспорттой бөгөөд мал эмчийн үзлэгт ордог.
  • Хэрэглэгч таны авсан хонины гулууз мах, гэдэс дотор, толгой шийр бүр тухайн хонины шинжилгээний бичиг, малын гарал үүслийн бичиг дагалдан очно.
  • Хонины гулууз махыг монгол уламжлалт аргаар 6 хэсэг болгон хувааж бэлтгэсэн. Эрүүл, аюулгүй орчинд бэлтгэж, зориулалтын хайрцагт стандартын дагуу савласан.
  • Хонины гэдэс дотор тус бүрийг цэвэрлэж, вакумдан савласан.
  • Хонины толгой, шийрийг хуйхласан бөгөөд толгойг 2 хуваан хөрөөдөж, вакумдан савласан.
  • Хайнаг, сарлаг, монгол үхрийн махыг 0°С ~ +5°С хэмд, 70-80 хувийн чийгшилтэй өрөөнд UV хэт ягаан туяаны гэрэлд 28 хоног, 🐑хонь, 🐖гахайн махыг 0°С ~ +5°С хэмд, 70-80 хувийн чийгшилтэй өрөөнд, UV хэт ягаан туяаны гэрэлд 14 хоног хуурай боловсруулалт хийсэн бүтээгдэхүүн юм.

Захиалгыг : https://khuvsgullake.mn/

Дэлгэрэнгүй мэдээ, мэдээллийг  Фэйсбүүкийн: https://www.facebook.com/khuvsgullake хаягаар аваарай.

Мал, мах бэлтгэх ажилд хамрагдах хүсэлтэй махны үйлдвэрүүдийн анхааралд

/

НИЙСЛЭЛИЙН ХҮН АМЫН 2021-2022 ОНЫ ӨВӨЛ, ХАВРЫН УЛИРЛЫН ХҮНСНИЙ ХЭРЭГЦЭЭНД ЗОРИУЛАН МАЛ, МАХ БЭЛТГЭХ АЖИЛД ХАМРАГДАХ ХҮСЭЛТЭЙ МАХНЫ ҮЙЛДВЭРҮҮДЭД ТАВИХ ШААРДЛАГА
 
БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧГИЙН ЖАГСААЛТ
 
Арилжааны банкны эх үүсвэрээр, стандартын шаардлага хангасан мал, мах бэлтгэн, нийслэлийн хүн амын 2021-2022 оны өвөл, хаврын улиралд махны хангамж, үнийн тогтвортой байдлыг хангах ажилд оролцох хүсэлтэй махны үйлдвэрүүд доор дурдсан баримт бичгийг 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 15:00 цаг хүртэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд /Хангарди ордны 6 давхрын 611 тоот өрөө, утас 11-315349/ битүүмжлэн ирүүлнэ үү.
 
Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт:
 
1. Аж ахуйн нэгжийн хүсэлт; (бэлтгэх махны хэмжээ)
2. Үйлдвэрийн танилцуулга (Аж ахуйн нэгжийн гэрчилгээг хавсаргах)
3. Бэлтгэн нийлүүлэгч аж ахуй нэгж нь мал эмнэлгийн нэгдсэн системд холбогдож,  бэлтгэх мал болон бүтээгдэхүүнийг мал эмнэлгийн цахим гэрчилгээтэйгээр хүлээн авч бүртгэлжүүлэх нөхцөлөөр хангагдсан байх (Системд хэрэглэгчээр бүртгүүлсэн байх)
4. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасны дагуу шинээр мах бэлтгэх үйлдвэрлэл эрхлэх тохиолдолд урьдчилсан хяналт, шалгалтыг хяналтын байгууллагаар хийлгэж, дүгнэлт гаргуулсан  байх
5. Хүнсний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т заасан стандарт, техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн зориулалтын барилга байгууламж, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх; (фото зургаар баталгаажуулан ирүүлэх)
6. Мах бэлтгэх үйлдвэр нь гүн хөлдөөх (-350C температурт, 20тн доошгүй багтаамжтай), хөргөлттэй (-180С ихгүй температурт) агуулахтай эсвэл аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсан байх; (агуулахын багтаамжийг тусган фото зургаар баталгаажуулж ирүүлэх)
7. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.7.5-д заасны дагуу мах бэлтгэх үйлдвэрийн агуулах, орчин, тээврийн хэрэгсэл, тээвэрлэлтэд хэрэглэсэн тоног төхөөрөмжийг гэрээт мал эмнэлгийн үйлчилгээний нэгжээр халдваргүйтгэл хийлгэхээр гэрээ байгуулсан байх  
8.Сүүлийн хоёр жилийн санхүүгийн болон татварын тайланг баталгаажуулсан байх
9. Аймаг, орон нутагт мал бэлтгэх итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй байх  (аймаг, сум тус бүрээр бэлтгэх малын тоог гарган, мал төхөөрөх үйлдвэрт нийлүүлэх хугацааг нарийвчлан тусгаж, төлөвлөгөө гарган хавсаргаж ирүүлэх)
10. Малын гаралтай болон энгийн хог хаягдлыг ангилан ялгаж хадгалах зориулалтын талбай, байр, сав, бункертэй байх /Фото зураг хавсаргах/
11. Малын гаралтай болон энгийн хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, төвлөрсөн цэгт дарж булшлах үйл ажиллагаа эрхэлдэг мэргэжлийн байгууллагатай гэрээ байгуулсан байх
 

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ
 
УЛААНБААТАР ХОТЫН ЗАХИРАГЧИЙН АЖЛЫН АЛБА

В.Үнэнбат: Гурилын үйлдвэрүүд тариаланчдаасаа улаанбуудай худалдаж авах бүрэн боломжтой

/

ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга В.Үнэнбатаас улаанбуудайн тариалалт, үнийн асуудлаар тодрууллаа. 

-Хүнсний улаанбуудайн тариалалт, хураалт ямар хэмжээнд байна вэ?
-Энэ онд Монгол Улс 660 орчим мянган га-д тариалалт хийсэн. Үүнээс 389 мянган га-д  улаанбуудай тариалсан. Өнөөдрийн байдлаар улаанбуудайн хураалт газар дээрээ 50 орчим хувьтай байна. 

-Манайд буудайгаа хураах, хадгалах сав, элеватор, багтаамж хэр хэмжээнд байдаг вэ. Гурилын үйлдвэрүүдээс гадна Хөдөө аж ахуйг дэмжих сан буудай авч байна уу? 
-Гурилын үйлдвэрүүд болон Хөдөө аж ахуйг дэмжих сан худалдан авалтаа хийж байна. Хөдөө аж ахуйг дэмжих сан 180 мянган тонн буудай хүлээн авах хүчин чадалтай, аж ахуйн нэгж, гурилын үйлдвэрүүд 340 мянган тонн буудай хүлээн авах хүчин чадалтай, элеватор, агуулахтай. Хөдөө аж ахуйг дэмжих сан стандартын шаардлагад нийцсэн улаанбуудайг ямар нэг хэмжээнд баригдахгүй худалдан авч байна. 

-Энэ жил манай улс ОХУ-аас хэчнээн тонн улаанбуудай авсан бэ?
-Энэ жилийн тухайд Ковид, цар тахлын улмаас 3 сарын хүнсний аюулгүй нөөц бүрдүүлэлтийн хүрээнд 150 мянган тонн улаанбуудайг өнгөрсөн хоёр, гуравдугаар сард ОХУ-аас оруулж ирсэн.

-Тариаланчид ес, аравдугаар сард дотоодын үйлдвэрүүддээ буудайгаа зардаг байсан ч энэ жил гурилын үйлдвэрүүд “Агуулах сав дүүрэн” гээд авахгүй байгааг тариаланчид хэлж байна. Гурилын үйлдвэрүүд тариаланчдаасаа буудай авах боломжгүй, агуулах сав нь дүүрэн байна уу?
-Манай дотоодын улаанбуудайн жилийн хэрэглээ 308 мянган тонн. Дээрх нөөцөөс тодорхой хэмжээтэй нь гурилын үйлдвэрүүдэд байгаа юм билээ. Гэхдээ тариаланчдаасаа буудайгаа аваад нөөцлөх бүрэн боломж байгаа. 

-Хөдөө  аж ахуйг дэмжих сан болон гурилын үйлдвэрүүдийн буудай авч байгаа үнэ ханш хэд байна вэ?
-Өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа 12 үйлдвэр бий. Алтантариа гэх мэт үйлдвэрүүд тонн буудайг 630-690 мянган төгрөгөөр авч байгаа бол Хөдөө аж ахуйг дэмжих сан 700-750 мянган төгрөгөөр авч байна. Харин Хөдөө аж ахуйг дэмжих сангийн өр төлбөрт тооцож авах хүнсний улаанбуудайн үнэ 800 мянган төгрөг, улаанбуудайн элит үрийг 1 сая тавин мянган төгрөг, үржүүлгийн үрийг 950 мянган төгрөг, овъёосны үрийг 800 мянган төгрөг байхаар тогтоосон Сайдын шийдвэр гараад мөрдөгдөж байна. Энэхүү шийдвэрийг гаргахдаа намрын ургацын улаанбуудайнд хийсэн өөрийн өртгийн тооцоо, дэлхийн болон хөрш зэргэлдээ ОХУ-ын зах зээл дээрх хүнсний болон үрийн улаанбуудайн үнийн өсөлт, Ковид-19 цар тахлын улмаас импортоор нийлүүлэгдэж байгаа шатахуун, техник, тоног төхөөрөмж, сэлбэг, бордоо, ургамал хамгааллын бодисын үнийн өсөлт зэргийг харгалзан үзсэн. 

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээний шилдгүүд тодорлоо

/

“Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2021” нэгдсэн арга хэмжээ 15 дахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Хийсэн ажил, бүтээсэн баялагтай, хөдөлмөрч энэ салбарынхны иргэддээ ажлаа тайлагнадаг намрын үзэсгэлэнд 410 гаруй аж ахуйн нэгж 1.5 тэрбум төгрөгийн борлуулалт хийж үйлдвэрийн үнээр бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэдээ санал болголоо.

Нэгдсэн арга хэмжээний өдрүүдэд бэлчээрийн менежмент, тэжээл үйлдвэрлэл, малын бүртгэл, зохиомол хээлтүүлэг, мал эмнэлгийн мэдээллийг хамарсан мал аж ахуйн салбарын өдөрлөгийг зохион байгууллаа. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүний ач холбогдол, шинэ бүтээгдэхүүнийг сурталчилсан “Эх орны сүү-Эрүүл хүнс” өдөрлөг амжилттай боллоо. Махны хэрэглээ, үйлдвэрлэлийн технологи, махны нөөц, экспортыг хамарсан “Бэлчээрийн монгол малын махаар дэлхийг дайлъя” өдөрлөгийг зохион байгууллаа. Хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн, өрхийн тариалалтыг дэмжих хөдөө аж ахуйн зохистой дадал өдөрлөг, хоршооны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой, ЖДҮ эрхлэгчдийн хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, загварын шоунд хамаарах, хөнгөн жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарын өдөрлөг, “Алсыг харъя-Органикийг сонгоё”, өдөрлөг, экспортыг дэмжих төслөөс экспортын зах зээлийг тэлэх төрийн бодлого, асуудал, гарц шийдэл сэдвийн дор 4 удаагийн цахим хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тус арга хэмжээний үеэр салбарын эрдэм шинжилгээний байгууллага, ТББ, аж ахуйн нэгжүүдийн хооронд 6 том хэлцлийг амжилттай хийж, гарын үсэг зурлаа. ХХААХҮ-ийн Хөгжлийн төвийн судалгаагаар хэрэглэгч, оролцогчид нэгдсэн арга хэмжээний зохион байгуулалт, бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар, борлуулалтад 95 хувийн сэтгэл ханамжтай, бүтээгдэхүүний үнэ болон халдвар хамгааллын дэглэмд сэтгэл ханамжтай байсан гэх дүн гарчээ. Үзэсгэлэн худалдааны үргэлжлэх хугацааг уртасгах, дүүрэг бүрд салбар үзэсгэлэнг зохион байгуулах, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн инновацийн бүтээгдэхүүн, дэвшилтэд технологи, тоног төхөөрөмж танилцуулах хэсгийг тусад нь байршуулах, мэдээ мэдээллээр хангах саналыг оролцогч, хэрэглэгчид гаргажээ. Эдгээр саналыг ажил хэрэг болгоход цаашид анхаарч ажиллана.

Бид энэхүү арга хэмжээнд борлуулалт, бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ тэргүүлсэн 31 аж ахуйн нэгжийг шилдгээр тодрууллаа.

ГАЗАР ТАРИАЛАНГИЙН САЛБАРЫН ШИЛДГҮҮД

-Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын иргэн Д.Сосорбарам (Ил талбайн шинэ сортын хүнсний ногоо тариалж нутагшуулсан ногоочин)

-Сэвсүүл ногоон бүрд ХХК-ийн захирал Ч.Долгорсүрэн (Хүлэмжийн шинэ сортын хүнсний ногоо тариалж нутагшуулсан ногоочин)

– Увс аймгийн Улаангом сумын иргэн Ж.Цэдэн (Хамгийн олон нэр төрлийн ногоо тарьж, сурталчилсан ногоочин)

– Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны иргэн О.Даваадэлгэр (Эмийн ургамал түгээж танилцуулсан)

– Питомник ХХК-ийн захирал Х.Сарангэрэл (Шилдэг жимс, жимсгэнийн суулгац үржүүлэгч)

– Төв аймгийн Борнуур сумын иргэн Д.Гансүх (Хамгийн их төмс борлуулсан ногоочин)

– Увс аймгийн Улаангом сумын иргэн Ж.Нэргүй (Шилдэг жимсчин)

-Орхон шимт ногоон хөрс хоршоо (Шилдэг хоршоо)

-Ургац ерөө хоршоо (Шилдэг хоршоо)

-Мөнх ногоон тал ХХК (Шилдэг техник, технологи нэвтрүүлэгч)

Астра рүүт ХХК (Ашигт ургамал тариалж нутагшуулсан)

МАЛ АЖ АХУЙН САЛБАР

“Тэжээлийн тогтвортой менежмент” төсөл (Мал аж ахуйн салбарын шилдэг оролцогч)

ХҮНС, ХУДАЛДАА, ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАР

– АПУ Дэйри ХХК – “Дээж” брэндийн цөцгийн тос (Шилдэг шинэ бүтээгдэхүүн)

– Талх чихэр ХК – “Аму” брэндийн жигнэмэг (Импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн)

– Бат-Эм ХХК – “Баатар” брэндийн зөгийн бал (Орон нутгийн шилдэг бүтээгдэхүүн)

-Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын хамт олон (Орон нутгийн шилдэг оролцогч)

-“Сэлэнгэ таван хайрхан” дундын хоршоо (Шилдэг органик хүнс үйлдвэрлэгч)

– Хатан сүйх импэкс ХХК (Чиглэсэн үйлчилгээтэй хүнс үйлдвэрлэгч)

– Цахиур ХХК (Шилдэг худалдаа эрхлэгч)

– Өлзий бэл ХХК (Шилдэг хоол, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч)

– Жүр үр ХХК (Шилдэг оролцогч)

ХӨНГӨН, ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН САЛБАР

– Одь тан ХХК – “Dr.Baatar” брэндийн хужиртай аяга угаагч шингэн (Онцлох шинэ бүтээгдэхүүн)

-“Only one” брэндийн аялалын цүнх (Онцлох шинэ бүтээгдэхүүн)

-Говь гоо ХХК – “Цасан цагаан” нэрийн ингэний сүүтэй саван (Экспортын шилдэг бүтээгдэхүүн)

-“МТОТ” ХХК – Аяллын эрээн хувцас (Экспортын шилдэг бүтээгдэхүүн)

-“Улаанбаатар хивс” ХК – “Алтанбулаг” брэндийн хивс (Импортыг орлох онцлох бүтээгдэхүүн)

-“Сүүн зам дэйри” ХХК – “Номгон моццарелла бяслаг” (Импортыг орлох онцлох бүтээгдэхүүн)

-“Янмал” ХХК-ийн ерөнхий захирал Д.Лхагважав (Шилдэг ажил олгогч)

-Хайнаг толгой хоршоо (Шилдэг хоршоо) – Сэлэнгийн бэлчир хоршоо (Шилдэг хоршоо)

– Гэрэл зургийн “Дурсамж” холбоо (Шилдэг ахуйн үйлчилгээ эрхлэгч)

СЗХ: Хөрөнгийн зах зээл дэх цахим мөнгөний хэрэглээг нэмэгдүүлнэ

Санхүүгийн зохицуулах хороо ээлжит хурлаа хийжээ. Хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-ний хэрэгжилтийг хангуулах, зээлийн батлан даалтын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Санхүүгийн Зохицуулах Хорооноос баталсан “Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих журам”-д өөрчлөлт оруулж, журмын хэрэгжих хугацааг 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл мөрдөхөөр шийдвэрлэжээ.

Мөн даатгалын гурван компанид аудит хийх эрх, даатгалын төлөөлөгчийн болон зуучлагчийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгохоор болсон байна. Түүнчлэн таван компанид үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх, дөрвөн хуулийн этгээдэд үнэт металл, үнэт чулууны арилжаа эрхлэгчийн үйл ажиллагаа эрхлэх, нэг компанид банк бус санхүүгийн зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, нэг хадгаламж зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийн хугацааг нь сунгаж, хоёр компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэжээ.

Мөн энэ удаагийн хуралдаанаар “Мобифинанс ББСБ” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй 12 сарын хугацаатай, жилийн 14.0 хувийн хүүтэй, нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий нийт 10,000 ширхэг өрийн хэрэгслийг бүртгэхээр шийдвэрлэжээ. Үнэт цаас гаргагч нь Хорооны 2021 оны 226 дугаар тогтоолоор баталсан “Компанийн өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-ын дагуу холбогдох хүсэлтээ ирүүлсэн тул өрийн хэрэгслийн анхдагч зах зээлийн арилжааг андеррайтерийн компани зохион байгуулж байгаагаараа онцлог аж.

Тодруулбал, андеррайтерийн компани болох “Өлзий энд Ко капитал ҮЦК” ХХК нь Монпэй аппликейшн /Monpay/ ашиглан хөрөнгө оруулагчдад үнэт цаасны данс нээх, өрийн хэрэгсэл худалдан авах боломжийг бүрдүүлж байна. Ингэснээр 2017 онд Үндэсний төлбөрийн системийн тухай хууль батлагдсанаас хойш цахим мөнгөөр үнэт цаас худалдан авч буй анхны тохиолдол болж цаашид хөрөнгийн зах зээл дэх цахим мөнгөний хэрэглээг нэмэгдүүлэх эхлэл тавигдлаа гэж СЗХ үзэж байна.

Мөн хуралдаанаар Монголын болон Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Эрдэнэ Русерс Девелопмент Корпорейшн”-ийн хөрөнгийн зах зээлд санал болгон нэмж гаргаж буй 17.484.662 ширхэг хувьцааг бүртгэжээ.

Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлнэ

/

Дэлхийн эдийн засагт, ялангуяа хөгжиж буй орнуудын хувьд жижиг, дунд үйлдвэрийн салбар нь чухал үүрэг гүйцэтгэж, дэлхийн нийт бизнесийн 90 орчим хувь, ажлын байрны 50 гаруй хувийг бүрдүүлдэг.
Хөгжиж буй орнуудад 10 ажлын байр тутмын долоог нь жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид бий болгодог. Дэлхийн олон орны засгийн газар жижиг, дунд үйлдвэрийн салбарын хөгжлийг тэргүүлэх зорилтоо болгосноор 2030 он гэхэд шаардлагатай 600 сая ажлын байрны энэ хэрэгцээ шаардлагыг хангана гэж үзэж байна.
2020 оны байдлаар манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа 94 мянга гаруй аж ахуйн нэгжийн 67 хувь нь жижиг, дунд үйлдвэрийн салбарт хамаарч, нийт ажиллах хүчний 52,5 хувь энэ салбарт ажиллаж, дотоодын нийт бүтээгдэхүүний 17,8 хувь, экспортод гаргаж буй бүтээгдэхүүний 2,4 хувийг үйлдвэрлэж байна.


Тиймээс бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны төлөвлөгөөг боловсруулан Монголбанкны ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар баталлаа. Тус үйл ажиллагаанд ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан болон бусад албаны хүмүүс оролцов.


Энэхүү төлөвлөгөө нь санхүүгийн хэрэглэгчийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хувийн болон бизнесийн санхүүгээ зөв удирдахад дэмжлэг болох ач холбогдолтой.
Дунд хугацааны төлөвлөгөөний зорилго нь бичил, жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны давхардлыг арилгаж харилцан уялдааг хангах, үр дүнг нэмэгдүүлэх замаар эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдал, хөгжилд хувь нэмэр оруулах юм. Хувиараа бизнес эрхэлдэг иргэдээс гадна бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд чиглэж буй тус дунд хугацааны төлөвлөгөөг таван жилийн хугацаатай хоёр үе шаттай хэрэгжүүлнэ.

З.Мэндсайхан: Энэ жил нийт үрийн 30 хувийг шинэчилсэн нь ургацын хэмжээнд нөлөөлсөн

/

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүд ХХААХҮЯ-нд ажиллалаа. Энэ үеэр сайд З.Мэндсайхан намрын ургац хураалтын бэлтгэл, ургацын урьдчилсан баланс, махны үйлдвэр, эрчимжсэн мал ахуй болон тэргүүлэх ач холбогдолтой дунд хугацаанд хэрэгжүүлэх төслүүд зэрэг өргөн хүрээнд мэдээлэл өгч, санал солилцлоо. 

Ургацын урьдчилсан балансаар 594.1 мянган тонн үр тариа, үүнээс 559.2 мянган тонн улаанбуудай, 198 мянган тонн төмс, 117 мянган тонн хүнсний ногоо, 64.3 мянган тонн  тосны ургамал, 203.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой гэсэн төлөв гарч байна.


 
Энэ жил хур бороо ихтэй байсан нь ургацад таатайгаар нөлөөлснөөс гадна тариалалтын нийт үрийн 30 хувийг элит үрээр шинэчилж чадсан. Үрийн шинэчлэл, байгаль цаг уурын таатай байдал нь га-аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэж байна. Хамгийн сүүлд авсан  мэдээллээр нийт тариалалтын 80 орчим хувь нь технологийн хугацаанд бүрэн болсон гэсэн дүгнэлт гарсан. 

Өнгөрсөн жил тариалангийн тоног төхөөрөмжийг Гааль, НӨАТ-аас чөлөөлөх хуулийг УИХ-аар газар батлуулсан. Хууль батлагдсанаас хойш нийтдээ Гааль, НӨАТ-аас 18 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн байна. Мөн хувийн аж ахуйн нэгжүүд 50 орчим комбайн намрын ургац хураалтын өмнө оруулж ирсэн. Энэ хууль ердөө хоёрхон сарын дотор ийнхүү өгөөжөө өгсөн. Харин Гаалийн татвараас чөлөөлөх хуулийн хугацаа нэг жил байгааг сунгах хүсэлтийг сайд З.Мэндсайхан гишүүдэд уламжиллаа.   

Хүнсний ногоочдод тулгамдаж байгаа хамгийн гол асуудал бол агуулах зоорь учраас Польшийн хөнгөлөлттэй зээлээр 8000 гаруй тонн агуулахыг бий болгохоор ажиллаж байна. 

Үр тарианы тариалалтыг нэмэгдүүлж газар тариалангийн салбарын тогтвортой байдлыг хангахын нэг гол хөшүүрэг нь Монгол хөрсөнд ургуулсан улаанбуудайн гурилыг экспортод гаргах юм. Энэ жил улаанбуудайн тариалалт нэмэгдсэнтэй холбоотойгоор Хятад улс руу гурилыг экспортод гаргахад мөн Хятад улсын хөнгөлөлттэй зээлээр Ховд, Архангай, Булган, Дорнодод олон улсын стандарт шаардлагад нийцсэн 4 махны үйлдвэр байгуулахад төвлөрөн ажиллаж байгаагаа сайд З.Мэндсайхан хэллээ. 

Гишүүдийн зүгээс дээрх төсөл, бодлогын ажлуудад өөрсдийн саналаа хэлж, гурилын экспортод онцгойлон анхаарах, махны үйлдвэрийн менежментийг оновчтой зохион байгуулах, мал аж ахуйн салбарын суурь болох бэлчээр, генетик нөөц, цөм сүрэг, үржүүлэг технологи, бүртгэлжүүлэлтэд ач холбогдол өгөх зэрэг асуудлыг хөндөн ярилцлаа. 

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны гишүүдийн зүгээс салбарын яамаа бодлого, хууль тогтоомжийн хүрээнд дэмжиж нягт хамтран ажиллаж байж хөдөө аж ахуйн салбар хөгжинө гэдгийг уулзалтын төгсгөлд онцлон хэлсэн юм. 

Аж ахуйн нэгж, үйлдвэрлэгчдийг шалгаруулалтанд оролцохыг урьж байна

/

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулж буй “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2021” нэгдсэн арга хэмжээний хүрээнд 21 номинациар салбарын шилдгүүдийг шалгаруулж шагнал гардуулна.

Шагналын номинаци

Хүнс, худалдаа, хоол үйлдвэрлэлийн салбар:

  1. Шилдэг шинэ бүтээгдэхүүн -1
  2. Импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн -1
  3. Орон нутгийн хүнсний шилдэг бүтээгдэхүүн -2
  4. Шилдэг органик хүнс үйлдвэрлэгч -1
  5. Шилдэг хүнс экспортлогч -1
  6. Шилдэг цахим худалдаа эрхлэгч -1
  7. Шилдэг хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч -1
  8. Эрүүл, шим тэжээллэг зоог -1

Газар тариалангийн салбар:

  1. Шинэ сортын хүнсний ногоо тариалж нутагшуулсан ногоочин /ил талбай, хүлэмж/-2
  2. Хамгийн олон нэр төрлийн ногоо тарьж, сурталчилсан ногоочин -1
  3. Эмийн ургамал, жимс жимсгэнийн суулгац үржүүлэгч -2
  4. Хамгийн их төмс борлуулсан ногоочин -1
  5. Шилдэг жимсчин -1
  6. Шилдэг хоршоо -2
  7. Шилдэг техник, технологи нэвтрүүлэгч -2

Хөнгөн, жижиг дунд үйлдвэрийн салбар:

  1. Онцлох шинэ бүтээгдэхүүн -2
  2. Экспортын шилдэг бүтээгдэхүүн -2
  3. Импортыг орлох онцлох бүтээгдэхүүн -2
  4. Шилдэг ажил олгогч -1
  5. Шилдэг хоршоо -2
  6. Шилдэг ахуйн үйлчилгээ эрхлэгч -1

Шалгаруулалтын материалыг 2021 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 17:00 цаг хүртэл ХХААХҮЯ-ны “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2021” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах Дэд ажлын хэсгүүд доорх цахим хаягаар хүлээн авна.

  • Хүнс, худалдаа, нийтийн хоол үйлдвэрлэлийн салбарын шалгаруулалтын материалыг “Хүнсний үйлдвэрийн салбарыг хариуцах дэд ажлын хэсэг”-ийн Нарийн бичгийн дарга Д.Отгонжаргал, цахим хаяг: [email protected], Утас: 51-261962;
  • Газар тариалангийн салбарын шалгаруулалтын материалыг “Газар тариалангийн салбарыг хариуцах дэд ажлын хэсэг”-ийн Нарийн бичгийн дарга Н.Оюунсувд, цахим хаяг: [email protected], Утас: 51-263408;
  • Хөнгөн, жижиг дунд үйлдвэрийн салбарын шалгаруулалтын материалыг “Хөнгөн үйлдвэр, жижиг дунд үйлдвэрийн салбарыг хариуцах дэд ажлын хэсэг”-ийн Нарийн бичгийн дарга Д.Болормаа, цахим хаяг: [email protected], Утас: 77485555-3;

Шагналыг 09 дүгээр сарын 23-ны Пүрэв гарагт, “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл-2021” нэгдсэн арга хэмжээний хаалтын арга хэмжээний үеэр гардуулна.

Шалгуур үзүүлэлт, бүрдүүлэх материал

Шагналын номинациШалгуур үзүүлэлт, давуу байдалБүрдүүлэх материал
Хүнс, худалдаа, хоол үйлдвэрлэлийн салбар:
1Шилдэг шинэ бүтээгдэхүүн– Бүтээгдэхүүний биет байдал, шошгын мэдээлэл нь шинэлэг байдал, зориулалт, ач холбогдол, ашигласан дэвшилтэт технологи нэвтрүүлснийг нотлох- Сүүлийн 1 жилийн хугацаанд үйлдвэрлэлд нэвтэрсэн тухай нотолгоотой байх– Шалгаруулалтад орох цахим хүсэлт /ААН-ийн РД-ыг бичих/- Бүтээгдэхүүний танилцуулга- Тохирлын гэрчилгээний хуулбар- Сүүлийн жилийн үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ – Сав баглаа боодол бүхий бүтээгдэхүүний дээж /IX/18-ны өдөр үзэсгэлэнгийн талбайд ажлын хэсгийн гишүүдэд биетээр танилцуулах/
2Импортыг орлох шилдэг бүтээгдэхүүн– Ижил төрлийн бүтээгдэхүүний импортын хэмжээ буурсан дүн – Шалгаруулалтад орох цахим хүсэлт /ААН-ийн РД-ыг бичих/- Бүтээгдэхүүний танилцуулга- Тохирлын гэрчилгээний хуулбар- Сүүлийн жилийн үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ – Ижил төрлийн бүтээгдэхүүний импортын хэмжээ буурсан дүн- Сав баглаа боодол бүхий бүтээгдэхүүний дээж /IX/18-ны өдөр үзэсгэлэнгийн талбайд ажлын хэсгийн гишүүдэд биетээр танилцуулах/
3Орон нутгийн хүнсний шилдэг бүтээгдэхүүн– Орон нутгийн онцлогтой хүнсний түүхий эдийн нөөцийг ашигласан байх- Орон нутгийн онцлогтой боловсруулах технологийг ашигласан байх- Орон нутагт шинээр бий болгосон ажлын байрны тоо– Шалгаруулалтад орох цахим хүсэлт /ААН-ийн РД-ыг бичих/- Бүтээгдэхүүний танилцуулга- Сүүлийн 2 жилийн үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ – Тохирлын гэрчилгээний хуулбар- Сав баглаа боодол бүхий бүтээгдэхүүний дээж /IX/18-ны өдөр үзэсгэлэнгийн талбайд ажлын хэсгийн гишүүдэд биетээр танилцуулах/
4Шилдэг органик хүнс үйлдвэрлэгч– Органик үйлдвэрлэл эрхэлсэн хугацаа- Органик талбайн хэмжээ болон зөгийн үүрний тоо- Баталгаажуулалтын гэрчилгээ- Органик хүнсний бүртгэл мэдээллийн санд бүртгүүлж, дугаар авч, борлуулсан хэмжээ- Органикийг бусдад түгээн дэлгэрүүлж, олон нийтэд таниулах талаар хийж байгаа ажлууд- Бүтээгдэхүүний маркетинг, бүтээгдэхүүн хөгжүүлэлт (сав баглаа боодол), брэнд хөгжүүлэлт- Органик үйлдвэрлэлд шинэ шинэлэг арга технологи нэвтрүүлсэн байдал (шинэ таримлыг нутагшуулсан, туршиж ургуулан зах зээлд нийлүүлсэн, органик стандартын дагуу үйлдвэрлэлээ хөгжүүлэхдээ нэвтрүүлсэн шинэ технологи, арга зүй, харьцуулсан судалгаа гм)– Шалгаруулалтад орох цахим хүсэлт /ААН-ийн РД-ыг бичих/- Бүтээгдэхүүний танилцуулга- Баталгаажуулалтын гэрчилгээний хуулбар- Органик хүнсний бүртгэл мэдээллийн сангийн бүртгэлийн хуулбар- Органикийг бусдад түгээн дэлгэрүүлсэн тухай тайлан- Органикийн шинэ технологи нэвтрүүлсэн тайлан- Сав баглаа боодол бүхий бүтээгдэхүүний дээж /IX/18-ны өдөр үзэсгэлэнгийн талбайд ажлын хэсгийн гишүүдэд биетээр танилцуулах/
5Шилдэг хүнс экспортлогч– Экспортын бүтээгдэхүүний 3 жилийн дундаж өсөлт 10%-иас багагүй байх- Экспортын үнийн дүн, өөрчлөлт /жилээр/- Экспортолсон шинэ бүтээгдэхүүний тоо- Нэвтрүүлсэн шинэ технологи– Шалгаруулалтад орох цахим хүсэлт /ААН-ийн РД-ыг бичих/- Бүтээгдэхүүний танилцуулга- Экспортын дүн мэдээ, тайлан- Барааны тэмдгийн гэрчилгээний хуулбар- Тохирлын гэрчилгээний хуулбар- Сав баглаа боодол бүхий бүтээгдэхүүний дээж /IX/18-ны өдөр үзэсгэлэнгийн талбайд ажлын хэсгийн гишүүдэд биетээр танилцуулах/
6Шилдэг цахим худалдаа эрхлэгч– Цахим худалдаа эрхлэх албан ёсны бүртгэлтэй байх- Цахим худалдааны борлуулалтын дүн- Цахим худалдаанд оролцогчийн аюулгүй байдал, системийн найдвартай байдлыг бүрдүүлсэн байх- Тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байх– Шалгаруулалтад орох цахим хүсэлт /ААН-ийн РД-ыг бичих/- Цахим худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл- Цахим худалдааны системийн танилцуулга /үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж /- Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын мэдээ, тайлан
7Шилдэг хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгч– Ажлын байрыг тогтвортой хадгалсан болон шинээр бий болгосон /сүүлийн 2 жилээр/- Тогтвортой үйл ажиллагаагаа хангах менежмент хэрэглэсэн- Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж– Шалгаруулалтад орох цахим хүсэлт /ААН/иргэн/-ий РД-ыг бичих/- Байгууллагын танилцуулга /үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж /- Цар тахлын нөхцөлд ажлын байраа хадгалах чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ /сүүлийн 2 жилээр/
8Эрүүл, шим тэжээллэг зоог– Эрүүл, шим тэжээллэг орц- Боловсруулалтын технологи- Үйлчилгээнд шинээр нэвтрүүлсэн үндэслэл– Шалгаруулалтад орох цахим хүсэлт /ААН/иргэн/-ий РД-ыг бичих/- Бүтээгдэхүүний танилцуулга, технологийн карт- Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамж- Бүтээгдэхүүний дээж /IX/18-ны өдөр үзэсгэлэнгийн талбайд ажлын хэсгийн гишүүдэд биетээр танилцуулах/
Газар тариалангийн салбар:
1Шинэ сортын хүнсний ногоо тариалж нутагшуулсан ногоочин /ил талбай, хүлэмж/-Таримлын нэр төрлийн тоо-Суулгацын тоо хэмжээ, стандарт чанар /харагдах байдал/ – Шалгаруулалтад орох цахим хүсэлт /нэр дэвшиж буй төрлийг тодорхой бичнэ/- Улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний үнэмлэх- Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ /орон нутгаас/- МХЕГ-ын явуулын лабораторийн шинжилгээний дүн
2Хамгийн олон нэр төрлийн ногоо тарьж, сурталчилсан ногоочин– Таримлын нэр төрлийн тоо- Суулгацын тоо хэмжээ, стандарт чанар /харагдах байдал/  – Шалгаруулалтад орох цахим хүсэлт /нэр дэвшиж буй төрлийг тодорхой бичнэ/- Улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний үнэмлэх- Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ /орон нутгаас/- МХЕГ-ын явуулын лабораторийн шинжилгээний дүн
3Эмийн ургамал, жимс жимсгэнийн суулгац үржүүлэгч– Таримлын нэр төрлийн тоо-Суулгацын тоо хэмжээ, стандарт чанар /харагдах байдал/ – Шалгаруулалтад орох цахим хүсэлт /нэр дэвшиж буй төрлийг тодорхой бичнэ/- Улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний үнэмлэх- Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ /орон нутгаас/- МХЕГ-ын явуулын лабораторийн шинжилгээний дүн
4Хамгийн их төмс борлуулсан ногоочин-Борлуулсан төмсний тоо хэмжээ, сортын шинж чанар-Бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошго  – Шалгаруулалтад орох цахим хүсэлт /нэр дэвшиж буй төрлийг тодорхой бичнэ/- Улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний үнэмлэх- Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ /орон нутгаас/- МХЕГ-ын явуулын лабораторийн шинжилгээний дүн
5Шилдэг жимсчин– Таримлын нэр төрлийн тоо-Борлуулсан тоо хэмжээ, сортын шинж чанар-Бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошго  – Шалгаруулалтад орох цахим хүсэлт /нэр дэвшиж буй төрлийг тодорхой бичнэ/- Улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний үнэмлэх- Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ /орон нутгаас/- МХЕГ-ын явуулын лабораторийн шинжилгээний дүн
6Шилдэг хоршоо-Таримлын нэр төрлийн тоо- Гишүүдийн тооны өсөлт жилд 5%-иас доошгүй;-Нийт активын өсөлт нь тухай жилийн инфляцийн түвшнээс багагүй;-Бүтээгдэхүүн, үйлчилгээ нь тоо болон чанарын хувьд өссөн;-Орон нутгийнхаа нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулсан байх,-Нийтэд танигдсан брэнд бүтээгдэхүүнтэй байх– Шалгаруулалтад орох цахим хүсэлт /нэр дэвшиж буй төрлийг тодорхой бичнэ/- Улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний үнэмлэх- Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ /орон нутгаас/- МХЕГ-ын явуулын лабораторийн шинжилгээний дүн
7Шилдэг техник, технологи нэвтрүүлэгч-Хэрэглэгчийн таашаалд нийцсэн байдал-Үйлдвэрлэл, борлуулалтын тоо, хэмжээ /жилээр/-Бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошго- Стандарт– Шалгаруулалтад орох цахим хүсэлт /нэр дэвшиж буй төрлийг тодорхой бичнэ/- Улсын бүртгэлийн гэрчилгээ /иргэний үнэмлэх- Ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний гарал үүслийн гэрчилгээ /орон нутгаас/- МХЕГ-ын явуулын лабораторийн шинжилгээний дүн
Хөнгөн, жижиг дунд үйлдвэрийн салбар:
1Онцлох шинэ бүтээгдэхүүн–    Сүүлийн 1 жилийн хугацаанд зах зээлд шинээр нэвтэрсэн-    Ижил төрлийн бусад бараа бүтээгдэхүүнээс ялгарах онцлог, давуу тал-  Тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын тоо, хэмжээ /сүүлийн 1 жилээр/-    Бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошго-    Стандартын шаардлага хангасан байдал– Шалгаруулалтад орох цахим хүсэлт /ААН-ийн РД-ыг бичих/- Байгууллагын танилцуулга
– Тухайн бүтээгдэхүүний танилцуулга, зураг
– Үйлдвэрлэл, борлуулалтын мэдээ тайлан /сүүлийн 1 жилээр/- Тохирлын гэрчилгээний хуулбар эсхүл СХЗГ-т хүргүүлсэн хүсэлт
– Бүтээгдэхүүний дээж /IX/18-ны өдөр үзэсгэлэнгийн талбайд ажлын хэсгийн гишүүдэд биетээр танилцуулах/
2Экспортын шилдэг бүтээгдэхүүн –  Экспортолсон бүтээгдэхүүний тоо, хэмжээ /сүүлийн 3 жилээр/-    Экспортын үнийн дүн /сүүлийн 3 жилээр/-    Экспортолсон улсын тоо
–    Бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошго 
–    Стандартын шаардлага хангасан байдал     
– Шалгаруулалтад орох цахим хүсэлт /ААН-ийн РД-ыг бичих/- Байгууллагын танилцуулга
– Экспортод гаргасан бүтээгдэхүүний танилцуулга, зураг
– Экспортын дүн мэдээ, тайлан /сүүлийн 3 жилээр/- Тохирлын гэрчилгээний хуулбар- Бүтээгдэхүүний дээж /IX/18-ны өдөр үзэсгэлэнгийн талбайд ажлын хэсгийн гишүүдэд биетээр танилцуулах/
3Импортыг орлох онцлох бүтээгдэхүүн – Тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, борлуулалтын тоо, хэмжээ /сүүлийн 1 жилээр/- Тухайн бүтээгдэхүүний борлуулалтын үнийн дүн /сүүлийн 1 жилээр/- Борлуулалтын суваг үүсгэсэн байдал- Дотоодын түүхий эд, материал, технологийг ашигласан байх- Ижил төрлийн импортын бараа бүтээгдэхүүний үнэ ханштай харьцуулсан байдал- Бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошго 
– Стандартын шаардлага хангасан байдал
– Шалгаруулалтад орох цахим хүсэлт /ААН-ийн РД-ыг бичих/- Байгууллагын танилцуулга
– Импортыг орлох онцлох бүтээгдэхүүний танилцуулга, зураг- Тохирлын гэрчилгээний хуулбар эсхүл СХЗГ-т хүргүүлсэн хүсэлт- Үйлдвэрлэл, борлуулалтын мэдээ тайлан /сүүлийн 1 жилээр/- Бүтээгдэхүүний дээж /IX/18-ны өдөр үзэсгэлэнгийн талбайд ажлын хэсгийн гишүүдэд биетээр танилцуулах/
4Шилдэг ажил олгогч – Ажлын байрыг тогтвортой хадгалсан болон шинээр бий болгосон /сүүлийн 3 жилээр/- Нийгмийн хариуцлага /сүүлийн 1 жилээр/- Хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтод бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн байдал- Салбарын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг туслалцаа үзүүлсэн байдал– Шалгаруулалтад орох цахим хүсэлт /ААН-ийн РД-ыг бичих/- Байгууллагын танилцуулга- Хүний нөөцийн бодлого, танилцуулга- Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /сүүлийн 3 жилээр/- Нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлууд /сүүлийн 1 жилээр/
5Шилдэг хоршоо – Тогтвортой үйл ажиллагаа явуулдаг байх- Гишүүддээ ногдол орлого хуваарилдаг байх- Борлуулалтын орлого нь өсөлттэй байх /2020 он/- Болзошгүй эрсдэлийн сангаа зохих журмын дагуу байгуулсан байх- Аймаг, суманд танигдсан брэнд бүтээгдэхүүнтэй байх– Шалгаруулалтад орох цахим хүсэлт /Хоршооны РД-ыг бичих/- Хоршооны танилцуулга- Борлуулалтын орлогын мэдээ тайлан /2020 он/- Брэнд бүтээгдэхүүний дээж /IX/18-ны өдөр үзэсгэлэнгийн талбайд ажлын хэсгийн гишүүдэд биетээр танилцуулах/
6Шилдэг ахуйн үйлчилгээ эрхлэгч – Эдийн засгийн үр өгөөж;-  Хүний нөөцийн ур чадвар;-    Зах зээлийн эрэлт хэрэгцээ 
– Үйлчилгээний соёл, иргэдийн сэтгэл ханамжтай байдал
– Шалгаруулалтад орох цахим хүсэлт /ААН/иргэн/-ий РД-ыг бичих/- Бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга- Хүний нөөцийн ур чадвар, танилцуулга- Борлуулалтын орлогын мэдээ тайлан /сүүлийн 1 жилээр/
Мэдээ орчуулах »