fbpx

Хэмнэл - Page 2

/

Төр бол Мушгах юм

Францийн 16-р Людовиг хаан нэгэнтээ “би бол төр” хэмээн өөрийгөө өргөмжилж байсан гэдэг. Харин манайд түүнтэй адилтгахуйц өөрийгөө өргөмжилдөг улс төрчид, төрийн түшээд бий. Хамгийн тод жишээ нь УИХ-ын гишүүн асан А.Сүхбат “БӨХ БОЛ

/

Муурнуудын хуралдай

За да хавар болоод сонгууль дөхөөд ч тэрүү цар тахал бүүр цаашаа энд тэндээс эрээвэр хураавар үй олон муурнууд цугларч тайзтай тайзгүй зуу гаараа, гучаараа нэгээрээ хурал хийх болов. Угаас зэрлэг, золбин голдуу, тэжээвэр байгаад хөөгдөж золбирсон цөөвтөр, тал дутуу,

Алтан өргөө II-Сү мэргэн ард

/

За өмнөх үгдээ аая лаг зохиолч шиг юм болов… Артаньянаагйн 2009.11.17 бичвэр дээр задлан шинжлээд бичий…

(КИНОНЫ ДҮРИЙН СТАРЧЭЭГ ТААГЧИГИЙН ТАЛААР)


Хүн яаж ширэн нүүрлэдгийг, ер нь ширэн нүүрлэнэ гэж юу болохыг бас “АЛТАН ӨРГӨӨ” хэв маяг гэж юу болохыг оригоор нь хары гэвүүл уг киноны төгсгөл хэсэг дээр гардаг найран дээр сууж байгаа Ёроо Ёмбоо 2-г харахад хангалттай.
За за, гол юмандаа оры.Уг киноны агуулга гэвүүл ерөнхийдөө учир замбараагүй сүлжилдсэн явдлуудыг харуулдаг.\Өнөө цаг … \

За тэгээд тэр учир жанцан бүрэн олдож байна уу дутуу олдож байна уу гэдэг нь их бүрхэг үлддийн. Өмнөх нийтлэлдээ киноны баатруудын амьдрал уран бүтээлийн талаар үгүүлсэн. Одоо гол гол нөхдийнх нь амьдрах арга таагчигийн талаар цөөн өг хэлсү.

     Том хүү бол тэр ЭРДЭНЭТ авдарт юм байнаа гэдгийг гадарлаад нээж үзэх, улмаар өөрийн болгох, цаашлаад тэнд байгаа хөрөнгийг цохисноор уртаас урт цул алтан дээл хийж өмсөх, бүр давраад Москва, Лондон зэрэг томоохон хотуудад орд харштай болох зэрэг гүсэл бодлыг цээжиндээ  багтаана. Үүнийгээ хэрэгжүүлхийн тулд хэрэглэж байгаа таагчигий нь зах зухаас нь дурдвал:

1. Шарангуй царайгаараа хөөрхөн инээмсэглэж сурах, улмаар үүнийгээ байнгын болгох.

2. Аавдаа хамгийн ачлалтай мэт дүр эсгэх.

3.Харгис хэрцгий, үл шантрагч байх.

4.  3-т дурдагдсан зан чанарын гатлийзаатр болох “шунал” ихтэй байх (энэ 2 чанар нь төрөлхийн байсан тул хүч шаардаагүй гэдийн).

5 Төлөвөлгөөгөө хэрэгжүүлхийн тулд өөрийн гэсэн тоглоомын хүмүүстэй болох

6. Цагаан махаа эргэтэл явж сурах  (энэ чанар нь төгс хэлбэртэй).

7. За тэгээд хамгийн сүүлчийн бөгөөд хамгийн гол шинж чанар болох “цагаа тулахаар нөхдөө золигт гаргаж болохуйц хангалттай гүнзгий нүх малтсан байх”. Түүнчлэн уснаас хуурай гарах хэд хэдэн истийл жаанр сурсан байх.

Хаа очиж тэр авдарт нь гараар бариад тоолж болох ЭРДЭНЭТ байгаагүй болохоор сүүлдээ хамраараа газар шаагаад дуусдаг. Юун алтан шар дээл мээл сандал ширээ. Зарим нэг  хүнээс жишээ авмаарийн. Тэхээс уг нь хол явахаар хүү байв даа, гэж. Ийм эрсийг эртнээс нааш манай монголчууд “тархиндаа таагчигтай, ташаандаа нагаантай” гэх зэргээр хэлэлцэж байжээ.

Дунд хүү Ёмбоо бол өөрөө сэтгэж, хүн удирдаж чадахгүй ч гэсэн дүр эсгэх, хөрөнгө шамшигдуулах, бялдуучлах бүр даажээ хулгай хийх, худал хэлэх хүртэл төрөл бүрийн авьяастай төдийгүй нүдээ цавчихгүй эдгээрийг үйлдэж чадах гар бөлгөө. Ийм эрсийг манай монголчууд эртнээс нааш “сайхан гар, хүнд гар, хүн нь уг нь гэнэн юм байгаан” гэх зэргээр ярилцдаг одоо цагт бол соо-шаал имплүүнсэрч гэнэ үү пи аарч гэлүү. Тэгээд чааваас том ахынхаа үгэнд орж түүний сүүлийн 2 мэхэнд нь орж баларсан даа. Хаа очиж тэр үед нэг худагтай нутаг байгаагүй юм гэдэг.

Бага хүү Сүмбээ бол Сү Мэргэн ардын талд баттай ажиллана. Хүүхэн шууханд дуртай гэсэн хувийн жоохон асуудалтай бөгөөд тэгсэн хэрнээ Ордны дагиныг тоогоогүйг ч билүү яасанч билээ харахад билгийн нүд нь сохор, сонголт муутай хөөн гэсэн дүгнэлт гарч байна. Бас баахан хөөрүү характертай, хөөрөхөөрөө нөгөө л нэг хүүхэн шуухнаа түрүүлж ярьдаг гэмтэй. Өөрөө учиргүй юм юманд шуналтаад байхгүй ч гэсэн хүний өгсөн юмыг буцаадаггүй зантай. Нэрэлхээд нэрээ идэх биш гэдэг философтой хүн. Тэгсэн хэрнээ юм юм нь бүтээд яваад байдаг. Ийм хүнийг “нүдэндээ камиертай нүүрэндээ батгатай” хэмээн эртнээс нааш монголчууд маань хэлж заншжээ. Гэхдээ кинонд бол батгы нь шахаж крээмдээд, контакт линз зүүлгэцэн байдгийг анкаарийшүү.

Харин тэр Ордны хаан гарын дор нэг амар хүргэнтэй болчкоод үзээд байгаа нь бол илт байна. Охин нь ч гэсэн нэг юм гүсээд байгаам. Илт горьдцон харцаар хараал… Тэр усан дотор нь ямар балдуушны амьтан охинтой нь дотносов гэж дээ. Тэр хаан охиноо алаа хаяжаагаа байхгүй юу. Өшөө олон охин байж байдаг биз дээ, цаана нь…, хнн, юю юю юуюу юуч билээ би чадахгүй юм байна.\гоё үгийг\ ! Ийм хүнд монголчууд “ядарч явахад Янжмаа ч яахав” гэж зөвлөж байжээ.

За эцсийн бүлэгт тэр СҮ Мэргэн ард бол хамгийн адармаатай хүн. Ганцаардаж цөхөрсөн байдал илт ажиглагддаг. Уул уурхайн хадаар тэнэж, ургамал амьтан, Улс төр судалж явсаар байгаад юм юмны захтай болсон нууцлаг этгээд. Түүнд нинжагийн болоод ховсдогч хүний ховор авьяас буй. Өвгөн Пагваа хэдэн хүүхдээрээ тоглодог бол энэхүү  СҮ Мэргэн ард энэ айлыг бүтнээр нь тоглодог их гарын тоглоомчин эр билээ үжэй авдараа хусчихсан. Тэгсэн хэрнээ Ордны хаан маантай харьцдаггүйг бодоход баахан жийрхдэг байх талтай. Охинд нь өнөр-их санаатай байхыг үгүйсгэхгүй, бүр явалддаг байлаа гэхэд ч гайхах юмгүй чадварлаг эр ээ. Ийм хүнийг монголчууд “зайтай эр”, “оготны нүхээр ороод гарна” гэж шагширцгаадаг байв

Дараагын бүлэгт СҮ Мэргэн ард шүү!!!

12 сандал \Онгон даам цуврал\

/

12 сандал гэж хөөрхөн кино сая ногоон санд оржээ \Univition сан\. Хүүхэд байхад гол дүрийн залуу г хараал шүтнэ гувцас энэ тэр бол тухайн үедээл үнэн Гаанг \шил тольшиг ганган л гэжугаа юм\.

Тэгээ л алмааз эрдэнэт хайгаад (хүний нэр биш, жинхэнэ эрдэнэт хийсэн сандал) гээл зөндөө л юм гардаг ахиж үзээд гайхав. Эхлээд “Туркийн иргэний хүү” Старгород хотод ирдэг – адал явдалд дуртай Остап Бендер (бүтэн нэр Остап-СугМАН-Шилну-ХАРу Бендер-Бэй). Хотод тэр цэвэрлэгч Тихонтой уулздаг нэг их Гааги шилэн залуу МАНай байгаль иклоогт хор хөнөөл учруулцан явжээдийн. 

Худлаа зориуд камер луу харуулж улаан балднаа, нүүрний булчин мулчингаа чангалнаа бас. Тэгээ цангангуутаа ус уудий. Шууд тонгойгоо л ооэгг ооэгг гээ л уучна. За тэр дүрч яахав. Мөвэйгаа та хэд өөрсдөө үзнэ биз… .

АНай ээж нь билүү төрөл нь билүү МАНай ээж ч билүү нэг хүн нас барахаас өмнө хадам ээж нь хувьсгал гарч баривчлах үеэр хураан авсан тэдний зочны өрөөний арван хоёр сандлын нэгнийх нь суудалд 150 мянган рублийн үнэтэй очир эрдэнээ оёж байсан гэж хэлжээ… за тэгээд Гаанг залуу эрэн хайж баруун солгойгүй бариу тавиугүй ухаж эхлэнэ дээ… хэдэн сандал ширээч ухав бүү мэд Старгород дахь хоёр сандлын нэг нь Старсобесийн 2-р байшингийн асран хамгаалагч байсан боловч Федор Эцэг худалдаж авдаг төрсөн эцгээ ухнөөө бас… МАНгар хог шүү Замдаа тахилч Воро гэрлти-новтой уулзаж тэр нь цагдаалдаа том гар , түүнтэй алалцаж тулалдаж эхэлсний дараа сандал дээр юу ч байхгүйг мэдээд . 

Хоёрдахь сандал нь хадагтай Гри цацуеваг-туяа бэлэвсэн эмэгтэйн мэдэлд байдаг мэдэх бөгөөд Остап түүнтэй гэрлэхээр шийдсэн бөгөөд нөгөөх нь нүүр өгөхгүй хэсэг үзнээ . Хуримын үеэр концесс эзэмшигчидэд эрдэнэт байхгүйг олж мэдээд зугтдаг. 

Цаашилбал, адал явдалт байдлаар Бендер “Гаанг” сандлын захиалгыг архивын ажилтнаас авдаг Архивын ажилтан Бартоломей Дөвчин-еөс.. За тэгээд архивын ажилтан Бартоломей Дөвчин-еөс Концесс эзэмшигчид мөнгө босгохын тулд хувьсгалын өмнөх эрин үеийг сэргээж чадахуйц сэлэм ба хагалбарын холбоо хэмээх байгууллагыг байгуулжээ.

Старгородын газар доорхи баячууд тэнд орж эхэлнэ. Тэднийг Бендерийн урам зориг хайрласан үгс рүү шидэж, адал явдалт Гаангийн  үлдсэн сандлууд байрладаг Москва руу илгээдэг . Тэнд тэд сандлуудыг дуудлага худалдаагаар зарна гэж хошигруулна. 

Тэгснээ бас их шоглоомтой… Москвад эргэж ирэхэд Бендер сүүлчийн сандал нь төмөр замын клубт байдгийг олж мэднэ тавлан юмдаа нээрээ .  Воробянинов Остап өөрийг нь юу ч үгүй ​​үлдээх вий гэж айсандаа унтаж буй Бадмсерийг сахлын оролдож эхлэнэ амжилт олохгүйл дээ. Архивын ажилтан Бартоломей Дөвчин-еөс 2 талд байгаа юм хойно.

За тэгээд нутаг руу явж байхдаа Воробянинов МАНаачаас хөрөнгөтнүүдийн нуусан эрдэнэсийн сандал ширээг, архивчинд л байгааг мэдээд Воробянинов цөхрөнгөө баран зүрх шимшрэм хашгирна даа. За тэгээд ногоон сангаасаа үзээрээ | 12 стульев | шүү…

Эцэсд нь:

Нэгдүгээрт: шуналтай хүнийг, санаа муутай хүнийг, боловсролгүй хүнийг, ядуу хүнийг, бохир заваан хүнийг, ёс суртахуунгүй хүнийг “Тэнэг” гэж Карло үзэхгүй байна.

Хоёрдугаарт: шуналтай болоод муу санаатай, боловсролгүй атлаа хүмүүжилгүй, ядуу агаад бохир, ёс суртахуунгүй дээрээ ичгүүргүй хүнийг тэрээр сайн ухаалаг гээгүйг бас болгооно биз     

Гуравдугаарт: шунахай, хорлонтой, харанхуй бүдүүлэг, ёс суртахуунгүй байдал нь хүний л хорвоогийн шинж учраас түүнтэй тэмцэх туршлага, таних чадвар нийгэмд байдаг гэдгийг зохиогч иш үндэс болгосон байдаг.  

Хүний ертөнц шунал дээр цогцолсон гэдгийг Өрнө, Дорнийн мэргэд бүгдээрээ л анхааруулж, Будда ч айлдсан, Адам Смит ч хэлсэн. Бурхан багш шуналтай тэмцэхийн оронд “Яагаад шунаад байгаа” эх үүсвэрээ олж харахыг сургасан бол Адам Смит, хүн хүний шуналын нийлбэр нь эдийн засгийг хөгжлийг хөдөлгөгч “үл үзэгдэх” гар болон хувирдгийг судласан байдаг. Ерөөсөө “Хүсэл ба шунал” нь эзнээ л хөнөөдөг болохоос биш, хүний нийгмийг бүхлээр нь самардаггүйг мэргэд бас олж харжээ. Яагаад гэвэл, ямар ч мундаг шунал өөр нэгний шуналтай тулаад гацдаг. Гэтэл, тэнэглэл нь тэнэглэлээ гацаана гэсэн номгүй.

ОНГОН ДААМ цуврал нийтлэл

/

 

Эрэн сурвалжлах сэтгүүл зүй нь эрх мэдэл бүхий хувь хүн, байгууллагын хууль бус, ёс суртахуунгүй үйл ажиллагаа, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээний эсрэг үйлдлийг илчилж олон түмэнд мэдээлдгээрээ нийгмийн хөгжилд чухал хүчин зүйл болох эрх чөлөө , ардчилал, ил тод байдлыг хамгаалан, хэвлэл мэдээлэл хэмээх “дөрөв дэх засаглал” хүчтэй оршиж буйг харуулахаар бид ОНГОН ДААМ цуврал нийтлэлийг хүргэж байх болно.

Бид ялав

Өвгөн Дэндэв сүүлийн таван жил бараан зах орсонгүй.

Өнөөдөр л чавганцаа үглээд байхлаар тогооны угаалтуур нунтаг саван авахаар явлаа. Зах их өөр болжээ. Гуравхан буудал газар хэр нь автобусанд 500 төгрөг авах юм. Хашаанд ороход л хоёр зуун төгрөг, чавганцын нь өгсөн мөнгөний тал нь тэгсхийгээд л алга болно. Хүн ч чихээстэй, тээр жилийн их зуднаас уруудсан олон адуун ортоомын бярууг завсраа хавчуулан өргөж явсаар говьд аваачиж хаясан гэдэг шиг Дэндэв ч хөлтэй хөлгүй явсаар захын төвд орчихов.   Тэнд үгүй юм гэж алга, өвгөн гадаадад очсон юм шиг л үүнийг ч өлийж, түүнийг ч бөхийж харсаар их хашааг нэгэнтээ тойров. Гэтэл эрэг боолт, зэвтэй зэвгүй хадаас, хаалганы замган түгжээ сэлтийн дунд хэдэн энгэрийн тэмдэг, тэр дотор нь “Бид ялав” медаль харагдах нь хар захын бор лангуун дээр дэндүү гялгардсан зүйл байлаа. Өвгөн хоёр дайнд оролцсон, “Бид ялав” медаль нь орон нутагт төөрсөөр өөрт нь очоогүй, харин сэлэмт морьтон бүхий “Халх гол” тэмдгээ ямагт зүүж явдаг нэгэн билээ. Дайны гавьяаг худалдаж болох юм гэж санаанд нь багтаагүй өвгөн цааш нэлээд явснаа тэр сайхан медаль элдэв муу хүний гарт оруужин гэхдээ мөнге хүрвэл өөрөө худалдаад авчихъя гэж бодоод нөгөө лангууг хайсаар эргэн ирэв.

•  Энэ тэмдэг ямар үнэтэй юм бэ? гэж өвгөнийг асуухад лангууны ард суугаа
дэрчгэр хөх залуу хяламхийн харснаа дуугарсангүй. Өвгөн өөрт байгаа 20000 төгрөгийг бэлнээр гарган харуулж

•  Алив наад тэмдгийг чинь би авъя

•  Төгрөгөөр өгөхгүй ээ!

•  Тэгээд юугаар өгөх юм бэ?

Ийнхүү ойлголцож ядаж байтал элдэв зургийн аппарат, дуу хураагч сэлтийг өвч биендээ ёлкны мод шиг санжигнуулсан гадаадын бололтой хүмүүс чанга чанга дуугаран явснаа мөнөөх тэмдгийг харж хоорондоо шулганалдан хэсэг зогсов. Тэгснээ цагаан толгойтой өвгөн нөгөө тэмдгийг зааж юм хэллээ. Үнийг нь асууж байгаа бололтой. Дэндэв ч тэднийг япончууд байна гэж танилаа. Дэрчгэр хөх цаасан дээр бэлэн зурсан юм харуулсан нь 100-ын тоо, ард нь зуузай тамганы дундуур босоо хоёр чагт хийсэн юм шиг зураг байлаа. Буурал япон ч түрийвчээ гаргаж 100 доллар өгөөд нөгөө тэмдгийг авч хөдлөв.

Дунд зэргийн насны нэгэн япон нөгөөх тэмдгийг энгэртээ зүүгээд чанга инээсэн нь Дэндэвийн дайнд олсон шархыг сэдрээж орхих шиг боллоо. Дэндэв “Уг нь бид ялсан юмсан” хэмээн үглэсээр олны урсгалд хавчуулагдан захын хашааны үүдэнд ирсэн байлаа. Түүнд нунтаг саван, тогооны угаалтуур авах хүсэл нэгэнт алга болжээ. Автобусанд 500 төгрөгөө хураалгаад буцаж явахдаа “Цагаан тугтай давшаад ирэхэд нь бид ялсан нь үнэн, ногоон мөнгөтэй явж ирээд тэд ялах гэж үү?” хэмээн бодож хэнд уурлаад байгаа нь мэдэгдэхгүй замын турш хилэгнэсээр явлаа.

“Бүх амьтан тэгш эрхтэй, гахай бүр илүү тэгш эрхтэй”

/

Жорж орвэллийн “Амьтны ферм” номонд “Бүх амьтан тэгш эрхтэй, гахай бүр илүү тэгш эрхтэй” гэж гардаг. Ардчилал, Хүний эрх чөлөөг хэрхэн гуйвуулж болдгийг харуулж, сэрэмжлүүлсэн эл сонгодог зохиолыг дэлхийн олон оронд хүүхдүүддээ дунд сургуулиас нь уншуулж, судлуулдаг юм.

Зохиолд эзнийхээ эсрэг босож, эрх чөлөөг олсон хэмээн баярлан бахдах фермийн амьтдын амьдралын тухай өгүүлэх боловч бодит байдал дээр нэг талаас тэр нөхцөл байдлыг өөртөө ашигтайгаар эргүүлэн, амьтдын тархийг угааж буй гахайнууд, нөгөө талаас үргэлж удирдагчдадаа итгэж, яаж ч худал ярьж, тархийг нь угаасан хүлцэнгүйгээр хүлээн зөвшөөрч, дарлагдан байгаа амьтдын тухай өгүүлнэ.

 АНай энэ зохиолыг уншиж байхдаа өөрсдийнхөө дүр төрхийг, өнөөгийн улс төрийн байдал болон ард түмнийхээ муйхар хүлцэнгүй байдлыг харах шиг болов.

Гахайнуудын дунд байсан тэр эрх мэдлийн төлөөх тэмцэл, хүссэндээ хүрэхийн тулд хэнийг ч яаж ч золиосолж, бас худал ярьж чадах ичгүүр сонжуургүй, ёс суртахуунгүй байдал өнөөдрийн улс төрд бэлхнээ харагдаж байна.

Эрх мэдэлд хүрснийхээ дараа төрөл арилжих мэт өөрчлөгдөж, тэнгэрийн амьтад болж буй гахайнууд. Идэхээ ихэсгэн, амьтдынхыг танаж, өөрсдөө амарч, жарган зугаацаж, доороо буй амьтдыг хүнд хөдөлмөрөөр дарж, идэх хоолыг нь багасган, нөгөө сайхан амлалтуудаа умартдаг Гахайнууд !!! 

Өнөөдөр амандаа багтсан зүйлийг амлаж, дээр гарч аваад ард түмнээ мартдаг, өөрсдөө идээд ард түмнээ бүсээ чангал гэдэг, өөрсдөө амарч зугаацаж төсвийн мөнгө дуусгачихаад ард түмнийхээ нуруун дээр торгуулийн хүнд ачааг тавьдаг манай дээдэстэй агаар нэг.
Зохиолын хамгийн эмзэглэм хэсэг буюу амьтдын бурангуй, хүлцэнгүй, номхон дөлгөөн байдал… Ямар ч тархиа угаалгаж ханадаггүй юм бэ дээ. Эвий хөөрхий бид ч ялгаагүй, гадны нөхдүүд сүүний үнэ нь тавьхан центээр өсөхөд жагсаад болиулдаг юм билээ. Юмны үнэ өсөөд л байдаг, амьдралын чанар муудаад л байдаг энэ амьтадтай адил дээдэстээ итгэн, өөр хоорондоо ярин, тархиа угаалгасаар, зохицон амьдарсаар …
Бас нэгэн зүйл гахайнууд өөрсдийнхөө эрх ашгийн төлөө амьтдын фермийн хууль дүрмийг хичнээн ч өөрчилж, үг үсэг нэмж, арилгав даа.

  МАНай гахайнууд ч гэсэн өөрсөддөө зориулсан, өөрсдийгөө хамгаалсан, өөрсөддөө ашигтай хуулийг баталж, шинэчилж, бий болгох юм даа.
Магадгүй бичсэн үзэл бодол минь танд таалагдахгүй байж болно. Миний л үзэл, бас энэ номыг уншаад ухаарсан зүйлс минь юм.

ХАВТГАЙРШИЛТ

Хавтгайршилтыг ойлгохуй: Хэдэн жилийн ємнє Нью Йорк Таймс сонины гадаад үйл явдлын колумнист Томас Фрийдман “The World is Flat” буюу vгчилбээс Дэлхий бол хавтгай буюу Хавтгай дэлхий гэх мэтээр орчуулж болох ном зохиосон байдаг. Харин энэхvv том бvтээлийг барьж аван монголчилсон залуучууд “Дэлхий бєєрєнхий биш” хэмээн нилээд гуйвуулан орчуулсан байгаа юм. Яахав, доторх орчуулгыг нь уншаагvй тул сайн мэдэхгvй байна, гэхдээ энэ том номыг ингээд орчуулна гэдэг бол нvсэр ажил л даа, тэднийг магтууштай. Гэхдээ бєєрєнхий биш гэснээрээ зохиогчийн гаргах гэсэн гол санааг нилээд бvрхэгдvvлсэн шинжтэй болсон байгаа юм.

Хэрэв дэлхий бєєрєнхий биш юм бол єєр гурвалжин, дєрвєлжин байж ч болно. Эсвэл дундаа нvхтэй поончиг шиг ч байж болох. Гэтэл номын хамгийн гол санаагаа Томас Фрийдман нэгэн удаа Инфосис компанийн захирал, Энэтхэг гаралтай Нандан Нилеканитай ярьж байхдаа олж авсан гэдэг. Энэ нь юу байсан гэхээр Нандан гуай байн байн аж vйлдвэржсэн болон шинээр хvч тvрэн орж ирж байгаа улс орнуудын єрсєлдєєний талбар нь адил тэгш болж байгаа талаар дурдаж байсан гэдэг. Vvнээс єєрийнхєє номын гол санаа болох энэ дэлхий ертєнц чинь мэдээллийн шинэ эрин зуун-д ерєнхийдєє хавтгайрч байгаа буюу ерєєсєє адилхан хєгжих боломжтой, тvvнийг нь зарим улс гvрнvvд, зарим том корпорациуд батлаад байгаа тухай єгvvлсэн байдаг.

Энэ нь энгийн жишээгээр тайлахад “Моод Монголоор дуусдаг” хэмээх хэдэн онд, хэн зохиосон нь мэдэгдэхгvй, бараг л Монгол ардын зvйр vгийн санд тууж явдаг хэллэгийг тэглэж байгаа юм. Урд нь Баруун Германд гарсан єндєр єсгийтэй гутлын загвар нь Берлины ханыг нэвтлээд Социалист Германд нэвтрээд, тємєр замаа даган явсаар Москвад тvгнэ. Тэр нь бас урагшаа Сибирь, Эрхvv хvрэх гэсээр байтал гайгvй хэдэн сар болж болж нэг юм Монголд орж дэлгэрсээр байтал тэр загвар нь хуучирч, vнэ нь хямдардаг байсан шиг байгаа юм.

Гэтэл одоо бол хүмүүс олон нийтийн нийгмийн сүлжээнд ороод \facebook, instagramm, twitter гэх мэт..\ барууны нэрт дизайнеруудын сvvлийн vеийн шинэ загварууд, том том дэлгvvрvvдийн зарж байгаа барааг барихаас наагуур мэдэрч болох бєгєєд адаглаад л кабелийн телевизийн эрчvvдийн суваг гэгддэг Fashion TV-ээс загваруудыг сонжиж харах боломжтой болж байгаа юм. Энэ нь нєгєє мэдээллийн эрс тэс цаг уурт амьдарч байсан хоёр тивийн улс гvрнvvдэд нэгэн зэрэг мэдээллийг хvргэх боломжтой болж байгаад оршино. Харамсалтай нь дэлхий ертєнц Даяаршил 4.0 хэмээх vсрэнгvй хєгжлийг ярьсаар байх ахуйд, мань Монголчуудад нь наалдсан юм тун ховор \сэтгэлээгний хувьд шүү…\ Даяаршил хэмээх vг хэллэг тэртээ 1940-єєд онд хаа нэгтээ яригдаж эхэлсэн байдаг бол 1980-аад оноос дэлхийн эдийн засагчид энэ талаар ам нээж байсан гэдэг.

Гэхдээ л 1990-ээд оны сvvлч хvртэл энэ нь зєвхєн таавар, таамаг, прогноз хэлбэрээр яригдсаар хэдхэн жилийн ємнєєс л даяаршил нь жинхэнэ утгаараа хєлєє олж, хvйсээ тэмтрэхтэйгээ болсон гэдэг. Хуучин нийгмийн vед Эрдэнэт, Говь хэмээх хэдхэн улсын vйлдвэрийн газрууд нь нам засгийн хатуу хяналт шалгалтын дор байгалийн баялаг, хагас боловсруулсан бvтээгдэхvvнээ бусад улс орнуудад гаргаж байсныг манай улсын даяаршил хэмээх их далайд дєнгєж хєлєє норгож байсантай зvйрлэж болно. Гэхдээ 1990-ээд оны бужигнаанд Тахь Ко хэмээх хувцасны vйлдвэр байгуулагдаж, их дээд сургуульд элсэж чадаагvй хот орон нутгын залуусын ганц ажлын мест болж байсан газар нь энэ vйл явцыг арай тvргэтгэсэн. За ингэсээр єнгєрсєн онд Солонгосын хєдєлмєрийн захын эрэлт хэрэгцээг хангахаар, даяарчлалд єєрсдийн хувь нэмрийг “оруулахаар” эргэлт буцалтгvй даяанчлахаар шийдэн, стадионы гадаа хэдэн єдєр сойгдсон хэдэн мянган залуусаар тєгсч байх шиг байна даа.

Гэвч vvнээс єєр дорвитой зvйл, дэлхийн даяаршилд цучил єргєчих, єєрсдийгєє хавтгай дэлхий дээр аваачиж тавих зvйл єнєєгийн улаанбаатарчуудад тун хомс байна. Хэдэн сайн толгойтой хэмээх математикч, мэдээллийн технологын залуучууд нь гадагшаа гарсан гэх боловч тэд нь бас л тоолбол тийм ч олон биш. Бид даяаршигдаж байна, даяарчлал энд явагдаж байна гэж ярих боловч vнэндээ энэ асуудал нь эргэж харахад эргэлзээтэй болоод байгаа. Одоо бүүр цахимжиж байна гээд л яваа.

Бид ярьсаар, утасаа ухсаар суусаар байтал, хєгжил дэвшил бvv хэл даяаршлын гадна хоцорч, тулах цэггvй болохдоо тулаад байна. Энэ нь зєвхєн манай улсад тохиолдож буй зовлон ч биш. Хєгжиж буй улсууд, ялангуяа Африкийн ихэнх улс гvрнvvд болон хуучнаар бол гуравдахь ертєнцийн хэмээн сонсошгvй муухайгаар адлуулдаг байсан улс орнуудад ч энэхvv зовлон нvvрэнд нь тулан, нvдэнд нь орчих гээд байгаа билээ.

Тэгвэл бид яах вэ?

Капитал, сvvлийн гурван зууны турш сэтгэгчдийн сонирхлыг татаж ирсэн сэдэв билээ. Маркс “алтаар єндєглєдєг тахиаг барьж vзхийн тулд та физикийн цаад талд гарах ёстой”, Адам Смит “тэр тахианд хvрхийн тулд агаарт зам тавих хэрэгтэй” гэжээ. Гэхдээ хэн нь ч тэр тахиа хаана нуугдаж байгааг хэлээгvй гэдэг. Иймээс Капитал гэж юу юм бэ? Яаж тvvнийг бvтээдэг, мєнгєтэй ямар харьцаатай вэ? Гэсэн асуутлууд та бvхэнд бууж байгаа байх.Эдгээр олон толгой эргvvлсэн асуултуудын хариулт бол ердєєл бидний амьдарч буй дэлхий єнєєх ниймгийн харилцан хамаарал бүхий олон талт харилцаа юм. Бид нийгмийн олон талд харилцааны платформийг төгс эзэмшин авснаар єнєєх Маркс, Адам Смит гэх хоёр нєхрийн бичсэнчлэн “алтаар єндєглєдєг тахиаг” хаана нуугдаж байгааг, хєгжил иргэншлийн явцад олож авах билээ.

Зєвхєн нийгмийн сүлжээ, цахим орчин үүсэн нь, нэвтрүүлсэн гэх хэдэн сервэрийн хооронд хэдэн цифр солилцсоноор даяаршил, хавтгаршил, цахим шилжилт болчлоо гэдэг бол єнгєц ойлголт. Биднээс, монголчуудаас тэр тусмаа залуусаас, бидний амьдарч буй дэлхий єнєєх ниймгийн харилцан хамаарал бүхий олон талт харилцаа  ихийг шаардаж байна. \улсыг удирдаж байгаа дарга нар ч бас хамаатай\

Манайх шиг газар зvй, эдийн засгийн тун эмзэг орчинд байрлалтай улсын хувьд даа ялангуяа даяаршилд даацтай хандах хэрэгтэй. Тvvнээс биш хажуу айлын Бөхчингийн хvvхдvvд нь бvгдээрээ Prius – эй  унаад, face-эй ухаад, Cola уугаад байхад биднийх яагаад болохгvй гэж гэсэн сэтгэлгээгээр хандаж vл болно.

 БАЯР ТОЛЬ

Мэдээ орчуулах »