fbpx

Видео - Page 2

Live

Энтони Хопкинс түүний үдэш

/

Сэр Филип Энтони Хопкинс, CBE (англ. Philip Anthony Hopkins, 1937 оны арванхоёрдугаар сарын 31-нд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Уэльс улсын Порт Толбот хотод төрсөн) нь Британи гаралтай Америкийн кино жүжигчин, найруулагч, хөгжмийн зохиолч юм. Хурга майлахаа болино (1991), Ханнибал (2001) болон Улаан луу (2002) кинонуудад

Э.МӨНХ: “Халдвар авчих бий“ хэмээн санаа зовох нь хүний сэтгэцийн эрүүл мэндэд илүү сөрөг нөлөөтэй

СЭМҮТ-ийн сэтгэл заслын багийн ахлагч, сэтгэл засалч эмч Э.Мөнх “Коронавируст халдвар (COVID-19)-ын үед сэтгэлзүйгээ хэрхэн хамгаалах вэ” талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнөөдрөөс эхлэн бүх нийтийн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор ард иргэдийн дунд айж, түгших, сандрах зэрэг үзэгдлүүд нэлээн ажиглагдаж байна. Мөн яаралтай тусламжийн дуудлагууд маш ихээр нэмэгдэж байна. СЭМҮТ-ийн 1800-2000 зөвлөгөө, мэдээлэл өгөх утсанд өчигдөр ердийн үеэс харьцуулахад дөрөв дахин их дуудлага ирсэн. Нийт дуудлагын 90 гаруй хувьд нь Коронавиурст халдвартай холбоотой мэдээлэл авахыг хүссэн байсан. Тухайлбал, өвдсөн хүмүүстэй ойрын болон дам хавьталд орсон байж болзошгүй учир хаана хандах вэ, өвдсөн гэдгээ хэрхэн мэдэх вэ гэх мэтчилэн хандаж мэдээлэл зөвлөгөө авсан байна.

Ард иргэд тайван байдлыг эрхэмлэж, өөрийн сэтгэлзүйг тайван байлгахад дараах зөвлөгөө мэдээллийн маш сайн дагах цаашлаад дадал зуршил хэвшил болгох нь чухал байна. Ард иргэд тодорхой хэмжээнд хариуцлагатай байж, маскаа сайн зүүж байна. Гэхдээ зарим нэг хүмүүсийн хандлагаас болоод цахим орчинд ташаа , худал мэдээллүүд их гарч байна. Тиймээс ард иргэд дор  бүрнээ хариуцлагатай байж, ЭМЯ, УОК-оос өгч байгаа заавар зөвлөмжүүдийг маш сайн дагах нь чухал.
“Халдвар авчих бий” гэж санаа зовох нь хүний сэтгэцийн эрүүл мэнд болон хувь хүний дархлааны тогтолцоонд сөрөг нөлөөтэй байдаг. Тиймээс айдас автахгүй байхын тулд үнэн зөв мэдээлэлтэй байх чухал учир сошиал орчинд олон эх сурвалжаас мэдээлэл авах бус үнэн зөв мэдээлэл авах нь чухал гэдгийг дахин дахин хэлмээр байна” гэв.

 

Live

Энтони Хопкинс түүний үдэш

/

Сэр Филип Энтони Хопкинс, CBE (англ. Philip Anthony Hopkins1937 оны арванхоёрдугаар сарын 31-нд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Уэльс улсын Порт Толбот хотод төрсөн) нь Британи гаралтай Америкийн кино жүжигчиннайруулагчхөгжмийн зохиолч юм. Хурга майлахаа болино (1991), Ханнибал (2001) болон Улаан луу (2002) кинонуудад бүтээсэн цуврал алуурчин доктор Ханнибал Лектерийн дүрээр эчнээ танил юм. Оскарын нэг (2002Хурга майлахаа болино), Эммийн хоёр (1976Линдбергийг барьцаалах шалтаг1981Бункер), БАФТА-гийн дөрвөн (1992Хурга майлахаа болино1994Уналт2008, Academy Fellowship; 1973Дайн ба энх) шагналыг хүртжээ. 1957 онд Кардифф дахь “Урлагийн коллеж”, 1959 онд Лондон дахь “Жүжиглэх урлагийн Хааны академийг” тус тус дүүргэсэн ажээ.

Улс даяар бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжлээ

/

Шадар сайд Я.Содбаатар Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгааг мэдэгдлээ. Тодруулбал, Арваннэгдүгээр сарын 12-ны 06:00 цагаас арваннэгдүгээр сарын 17-ны 06:00 цаг хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн  бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргасан байна.

Энэ нь Бэлэн байдлын хоёр дахь зэрэглэл рүү орж байна гэсэн үг юм. Үүний дараах эцсийн арга хэмжээ нь Онц байдал зарлах байдаг. Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжих арга хэмжээг Монголд анх удаа авч хэрэгжүүлэхээр болж байна. 

Бүх нийтийн  бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед дараах газруудаас бусад байгууллагуудад хатуу хөл хорио тогтоох юм. Үүнд:

-Хүнсний зах, хүнсний дэлгүүр, супер маркет
-Дулаан, Цахилгаан станц
-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл
-Эмнэлэг, эмийн сан
-Ус түгээх газар
-Хүнсний үйлдвэр
-Шатахуун түгээх станц
-Буяны үйл ажиллагаа эрхлэгч байгууллага

“Эрдэнэс-Тавантолгой” ХК ирэх жилүүдэд 20 том төсөл хэрэгжүүлнэ

/

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, УУХҮ-ийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх нарын бүрэлдэхүүнтэй ажлын баг өнгөрсөн бямба гаригт Гашуун сухайт боомтын үйл ажиллагаа болон Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 240 км төмөр замын ажилтай танилцсан. Үүний дараагаар “Эрдэнэс-Тавантолгой” компанийн кэмпээр орж, компанийн удирдлага, уурхайчдын төлөөлөлтэй уулзсан юм.  “Эрдэнэс-Тавантолгой” ХК А-6/20 хөтөлбөр хэрэгжүүлж байгаа талаар Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг танилцууллаа. Алдагдлаас гаргаж, бүх өрийг дарж, ашигтай ажилладаг болсон, 1072 хувьцааг амь оруулж, анх удаа иргэн бүрт ногдол ашиг өгсөн, үндэсний бүтээн байгуулалт болох төмөр замын төслүүд, Улаанбаатар хотыг утаагүй болгох сайжруулсан түлшний үйлдвэр, Тавантолгой түлш компанийг санхүүжүүлсэн зэрэг амжилт, ирэх жилүүдэд хийж хэрэгжүүлэх төслүүдээ энэхүү хөтөлбөрт багтаасан  байна.

Тухайлбал, нүүрс угаах баяжуулах үйлдвэр, усан хангамж, конвейрийн систем зэрэг зайлшгүй хэрэгцээтэй үйлдвэрлэлийн төслүүд, ажилчдын хотхон, уурхайн оффис, Эрдэнэсийн хотын бүтээн байгуулалт зэрэг 20 ажлыг ирэх 3,5  жилийн хугацаанд хийхээр төлөвлөжээ. Мөн өөрсдийн техниктэй болж, олборлолтынхоо тодорхой хувийг хийдэг болсноор олборлолтын зардал буурах боломжтой юм байна.  Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг хариуцах тусгай чиг үүргийн “Зүүнбаян төмөр зам” ХХК байгуулагдсан, энэ компанийн 66 хувийг “Эрдэнэс-Тавантолгой” ХК эзэмших бол Тавантолгой цахилгаан станцын 30 хувийг эзэмшин, энэ хувьдаа оногдох санхүүжилтийг босгох юм байна. Засгийн газрын хуралдаанаар Тавантолгойн ордын гадаргын нэгдсэн төлөвлөгөөг батласнаар ордод үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн уурхай, авто болон төмөр зам, эрчим хүч, бусад үйлдвэрлэлийн үйл ажиллагаа нэгдмэл бодлогоор, харилцан уялдаатай явах боломжтой болсныг УУХҮ-ийн сайд энэ үеэр дурьдсан.  “Эрдэнэс-Тавантолгой” компани сүүлийн гурван жил маш амжилттай ажиллаж байгааг Шадар сайд Я.Содбаатар онцлон хэлээд, уурхайчин хамт олонд амжилт хүслээ. 

Мэдээ орчуулах »