fbpx

Видео

“Super Bowl-2021”-д “The Weeknd” оролцоно

/

Америкийн үндэсний хөл бөмбөгийн лигийн /NFL/ аварга шалгаруулах “Super Bowl-2021” тэмцээний үеэр Канадын дуучин “Weeknd” уран бүтээлээ толилуулахаар болжээ. “Бид бүгд “Super Bowl” тэмцээний дундуур дэлхийн

Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчид нэвтрэн оржээ

/

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг батлахаар лхагва гарагт Конгрессын доод, дээд танхим цуглараад байсан Капитолын байр руу одоогийн Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмжигчид нэвтрэн оржээ.

Иота хар салхи Никарагуаг дайрчээ

/

Хар салхины үндэсний төвөөс Никарагуагийн эрэгт 155 милийн хурдтай Иота хар салхи шуурсан гэж мэдээлэв. Дөрөвдүгээр ангиллын хар салхи даваа гарагт орон нутгийн цагаар 22.40 цагийн орчимд Хауловер хотыг дайрсан байна (манай цагаар мягмар гаригийн 11 цаг 40 минут).

Энэ сарын эхээр Эта хар салхи дэгдэсний улмаас 200 гаруй хүн амь үрэгдэж, хэдэн арван хүн сураггүй алга болсон газраас урагш 15 милийн зайд оршдог юм. Иота хар салхи Төв Америкийн далайн эрэг рүү дайран өнгөрөхдөө таван ангиллын шуурганаас ялимгүй суларсан боловч цаг уурчид “амь насанд аюултай шуурга” болон “гамшигт салхи, гэнэтийн үер, хөрсний гулгалт” үүсэхээс сэрэмжлүүлэв.

Хөрш Гондураст амралтын өдрөөс өмнө албадан нүүлгэн шилжүүлэлт эхэлсэн бөгөөд ням гарагийн шөнө гэхэд хойд бүсийн 379 хоргодох байранд 63500 хүн байгаа гэсэн мэдээлэл гарч одоогоор улс орон бүхэлдээ бэлэн байдалд байна.

Никарагуагийн албаны хүмүүсийн мэдээлснээр ням гарагийн үдээс хойш тус улсын зүүн хойд хэсэгт 1500 орчим хүн, түүний дотор Кайо Мискито хотын бүх хүмүүсийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд эрх баригчид энэ бүс нутгийн 83000 хүн аюулд орлоо гэж мэдэгдлээ.

Тэтгэвэрт гарсан ч “Эх орон дуудвал эргээд жагсахад хэзээд бэлэн”

Улс даяар бүх нийтийн бэлэн байдал тогтоосон энэ үед цагдаа дотоодын цэргийн 5000 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа билээ. Тэгвэл цагдаагийн байгууллагаас тэтгэвэрт гарсан 300 гаруй ахмадууд эх орон дуудвал эргээд жагсахад бэлэн гэдгээ мэдэгдсэн байна.

https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fpolicemng%2Fvideos%2F645428596153701%2F&show_text=0&width=560

“Super Bowl-2021”-д “The Weeknd” оролцоно

/

Америкийн үндэсний хөл бөмбөгийн лигийн /NFL/ аварга шалгаруулах “Super Bowl-2021” тэмцээний үеэр Канадын дуучин “Weeknd” уран бүтээлээ толилуулахаар болжээ.

“Бид бүгд “Super Bowl” тэмцээний дундуур дэлхийн хамгийн алдартай уран бүтээлчдийн үзүүлбэрийг үзэж өссөн. Энэхүү нэр хүндтэй тайзан дээр гарах болсондоо маш их баяртай байна” гэж “Weeknd” хэлжээ.

Өдгөө 30 настай “Weeknd” нь “Grammy” наадмаас гурван шагнал хүртэж байсан бөгөөд түүний сүүлд гаргасан “After Hours” цомог шилдэг цомгуудын жагсаалтад бичигдэж, “Blinding Lights” дуу нь Америкийн шилдэг 100 дууны эхний тавд хамгийн удаан багтсан уран бүтээл болсон ажээ.

Дэлхийн хамгийн том тоглолтуудын нэгд тооцогддог энэхүү “Super Bowl”-ын завсарлагын тоглолт нь дэлхийн хөгжмийн салбарын хамгийн үнэ цэнтэй шоунд тооцогддог бөгөөд Майкл Жексон, “Prince”, Мадонна, Леди Гага, Бейонсе тэргүүтэй алдартнууд уран бүтээлээ толилуулж байсан юм. Харин 2020 оны “Super Bowl”-д Шакира, Женнифер Лопес нар үзүүлбэрээ толилуулж, 104 сая гаруй хүн үзсэн байна. Ирэх оны “Super Bowl” Флорида муж улсын “Raymond James” цэнгэлдэх хүрээлэнд хоёрдугаар сарын 7-нд болох юм.

“Большой театр” орлогынхоо тал орчим хувийг алджээ

/

Цар тахлын үеэр ОХУ-ын “Большой театр” орлогынхоо тал орчим хувийг буюу 1.2 тэрбум рублийн алдагдал хүлээсэн хэмээн тус театрын ерөнхий захирал Владимир Урин мэдэгдсэн байна.

Тэрбээр, “Бид 10 дугаар сарыг хүртэл орлогынхоо 50 орчим хувийг алджээ. Большой театр тасалбар борлуулалтаас 2 тэрбум 400 сая рублийн орлого олдог” гэжээ.

Үүнтэй холбоотойгоор Москва хотын орлогч дарга Наталья Сергунин эрх баригчид “Большой театр”-ын хүлээсэн алдагдлыг бүрэн нөхөхийг зорьж байгаа тухай сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Мэдээ орчуулах »