fbpx

Цаг Үе - Page 171

Шинжилгээний хариу хуурамчаар үйлдэгсдийн гор орон нутгийг сүйрүүлэх үү

Өвөрхангай аймгийн Арвайхээр, Хархорин, Бат-Өлзий, Хужирт сумдад өнөөдөр /2021.03.23/ өглөөний 06 цагаас эхлэн 7 хоногийн хугацаатайгаар хөдөлгөөний бүрэн хязгаарлалт тогтоолоо. Учир нь Хужирт суман дахь Сэмжид рашаан сувилалд амарч сувилуулсан иргэдээс коронавирусын

5 хоногийн хязгаарлалтын дэглэм тогтоолоо

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд цар тахал голомтлон тархах эрсдэл үүссэн тул өнөөдөр /2021.03.17/ өглөөний 06:00 цагаас эхлэн хязгаарлалтын дэглэм тогтоолоо. Хязгаарлалтын тойрог Хоум плаза худалдааны төвийн зүүн уулзвараас Жанжин зах руу нийлдэг гарц, Цэцэрлэгт хүрээлэнгийн баруун хойд уулзвараас Нарантуул

УОК, НОК-ын хамтарсан ШУУРХАЙ ХУРАЛ боллоо

Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын хамтарсан шуурхай хуралдаан “Хангарди” ордны хурлын зааланд цахим хэлбэрээр боллоо. Тус хуралд Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар, Нийслэлийн Засаг

Хөвсгөл аймгийн Ханх суманд дахин газар хөдөллөө

Хөвсгөл аймгийн Ханх сумын Тураг багийн Модон хүй-Арал гэдэг газар сумын төвөөс баруун урд зүгт 26 км-т  нэгдүгээр сарын 12-ны өдрийн 05:32 цагт 6.5 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг 05:36 цагт Одон орон, геологийн хүрээлэнгээс ОБЕГ-т хүргэснээс хойш хэд хэдэн удаа давтан газар хөдлөлт болжээ.

Давтан хөдлөлт: Ханх  сумын Хороо багийн “Долоон-Уул” гэдэг газар сумын төвөөс баруун урд зүгт 20 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 310 км-т нэгдүгээр сарын 19-ний өдрийн 12:49 цагт 3.7 магнитудын хүчтэй давтан чичирхийлэлт бүртгэгдсэн байна.

Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн гэж ОБЕГ-аас мэдээллээ.

“ӨРГӨӨ” амаржих газраар үйлчлүүлэх эмэгтэйчүүдийн АНХААРАЛД

Нийслэлийн Өргөө амаржих газрын эх барих, эмэгтэйчүүдийн яаралтай тусламжийг 2021 оны 01 дүгээр сарын 19-өөс 20-ны өдрүүдэд

  • Баянгол дүүргийн харьяалалтай эх, нярай, эмэгтэйчүүд- Гурван гал эмнэлэг
  • Чингэлтэй дүүргийн харьяалалтай эх, нярай, эмэгтэйчүүд- Амгалан амаржих газарт
  • Хан-Уул дүүргийн харьяалалтай эх, нярай, эмэгтэйчүүд- Өргөө амаржихын тусгайлан бэлдсэн байранд үзүүлэхээр боллоо.

Өвөлжилт хүндэрсэн аймгийн зорилтот бүлгийн малчдад тэжээлийн тусламж хүргэлээ

ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн, НҮБ-ын ХХААБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужа нараар ахлуулсан баг 2021 оны 1 сарын 17,18,19-ны өдөр өвөлжилт хүндэрсэн Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймагт ажиллаж, зорилтот бүлгийн малчдад тэжээлийн тусламжийг хүргэсэн байна. Мөн өвөлжилтийн нөхцөл байдал, өвс тэжээлийн хүртээмж, түгээлтийн ажилтай газар дээр нь танилцаж, зорилтот бүлгийн малчдад өвс тэжээлийг хүргэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр ажилласан юм.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтран “Зорилтот бүлгийн малчин өрхийн амьжиргааг зудын эрсдэлээс хамгаалахад дэмжлэг үзүүлэх” техник туслалцааны төслийн тусламжийг Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Төв, Архангай, Говь-Алтай аймгийн  53 сумын 1000 өрхөд үзүүлэх юм. Эдгээр өрхийг хонин толгойд шилжүүлснээр 300 ба түүнээс цөөн тооны малаас өөр амьжиргааны эх үүсвэргүй, хөдөлмөрийн насны өрх толгойлсон, олон хүүхэдтэй, гэр бүлийн аль нэг гишүүн хөгжлийн бэрхшээлтэй, отор нүүдэл хийх бүл, чадал муутай нийгмийн зорилтот бүлгийн 1000 өрхийн сонгож, тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Уг тусламжид Архангай аймгийн 7 сумын 112, Баянхонгор аймгийн 11 сумын 264, Говь-Алтай аймгийн 8 сумын 160, Дундговь аймгийн 9 сумын 144, Өвөрхангай аймгийн 10 сумын 200, Төв аймгийн 8 сумын 120 малчин өрхөд бүх төрлийн малд зориулсан тэжээлийг олгох юм. Зайлшгүй нэмэгдэл тэжээлд оруулах шаардлагатай эх мал, сүрэг сэлбэх өсвөр малыг 60 хүртэлх хоног нэмэгдэл тэжээлээр тэжээхэд хүрэлцэхүйц бүрэн найрлагат сувиллын тэжээлийн багц юм.

Тусламжид хамрагдах зорилтод бүлгийн малчид малын тооноосоо хамаарч дунджаар 640-905 мянган төгрөгтэй тэнцэх 460-835 кг тэжээлийн тусламж авах юм. Дээрх 6 аймгийн ХХААГ-ууд Улаанбаатар хотоос тэжээлийг татан авах, зорилтот бүлгийн малчинд хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулж байна.

Ажлын хэсэг өнөөдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл, Богд суманд ажиллах юм.

Авто тээврийн товчоодод 8483 хүнд хяналт хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй

2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 08:00 цаг хүртэлх өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэлт хийх зорилгоор 8483 хүн нэвтэрчээ.

Тухайлбал 1210 тээврийн хэрэгслээр 2812 зорчигч хот руу нэвтэрч, 1641 тээврийн хэрэгслээр 5671 зорчигч хотоос гарсан байна.

Авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 84 ажилтан үүрэг гүйцэтгэлээ.

Үүнээс эрүүл мэндийн байгууллагын 30 албан хаагч ажиллаж, авто тээврийн товчоодоор нэвтэрсэн нийт зорчигчдод эрүүл мэндийн хяналт хийхэд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна.

2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш нийт 178.108 автомашины 431.727 иргэнд эрүүл мэндийн хяналт хийжээ.

НИЙСЛЭЛИЙН_ОНЦГОЙ_КОМИСС

УИХ-ын гишүүд авлигын эсрэг сургалтад хамрагдав

Авлигатай тэмцэх газраас УИХ-ын Тамгын газартай хамтран УИХ-ын гишүүд, УИХ-ын Тамгын газар, УИХ-ын гишүүний зөвлөх, туслахуудад авлигын эсрэг  цахим сургалтыг 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгууллаа. 

Сургалтад Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Д.Дуламсүрэн, Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар нар “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, түүнийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудал”, “Хувийн ашиг сонирхол, хөрөнгө орлогын мэдүүлэг гаргах нь” сэдвээр тус тус танилцуулга, мэдээлэл хийв.

УИХ-ын Тамгын газрын болон УИХ-ын гишүүдийн ажлын албаны 68 албан тушаалтныг хамрууллаа.

Зарим төрлийн барааны худалдаа, үйлчилгээг өнөөдрөөс нээлээ

Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын өргөтгөсөн хуралдааны шийдвэрээр өнөөдрөөс буюу 18-ны өдрөөс эхлэн цахилгаан бараа, тавилга, гар утасны төвлөрсөн худалдаа, түргэн үйлчилгээний цэг, цанын баазын үйлчилгээг нээлээ. Мөн иргэдийн агаарт гарах, ууланд алхах зэргээр дархлаа, эрүүл мэндэд чиглэсэн үйлдлийг дэмжих хүрээнд зарим цэгүүд, зогсоолуудын үйл ажиллагааг эргэн хэвийн горимд шилжүүлэх юм.

  Ийнхүү халдварын тархалтын нөхцөл байдалд хийсэн шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ, мэргэжлийн байгууллагуудын саналд үндэслэн үе шаттайгаар нээж байна. Дараагийн ээлжинд нөхцөл байдлаас хамаарч үлдсэн бүх төрлийн барааны худалдааг нээхээр төлөвлөсөн. Иймд мэргэжлийн байгууллагууд цаашид нээгдэх аж, ахуй нэгжүүдэд шаардлагатай мэдээллийг урьдчилан хүргэж, үйл ажиллагаа нээхэд хэрэгцээтэй бэлтгэлийг хангуулах ажлыг зохион байгуулна.

Мөн иргэдийн зорчилт хөдөлгөөний бүртгэлийн QR системийн ашиглалтыг сайжруулах хүрээнд иргэд, ААН-үүдийг мэдээллээр хангах, хариуцлагыг нэмэгдүүлэх, хяналт шалгалтыг эрчимжүүлэхээр тогтов. Дээрх шийдвэрүүдтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын А/06 тоот захирамжийн хавсралтад доорх байдлаар өөрчлөлт орлоо.

Үйл ажиллагааг нь хязгаарлах салбар, чиглэл

1. Хүнсний болон ахуйн хэрэглээнээс бусад барааны худалдаа /бүх төрлийн хувцас, гэр ахуйн бараа, бөс бараа, гоо сайхны бараа, тоглоом/

2. Олон нийтийг хамарсан хурал, жагсаал, цуглаан, аялал зугаалга, тэмцээн уралдаан, хурим найр, цайллага, хүлээн авалт

3. Бүх төрлийн баар

4. Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа

5. Цахим болон бүх төрлийн тоглоомын үйлчилгээ

6. Спортын арга хэмжээ /заал, фитнес, бүжиг, иогийн клуб/

7. Саун, бассейн

8. Шашны зан үйл /гандан, сүм хийд, мөргөлийн газрууд/

9. Урлаг соёл, үзвэр үйлчилгээ

10. Үсчин, гоо сайхан, хумс засал

11. Бариа засал, массажны газар, алжаал тайлах төв

12. Амралт, жуулчны бааз, зочид буудал, дэн буудал

13. Нийтийн халуун ус

14. 5-аас дээш хүнтэй танхимын болон үйлдвэрлэлийн сургалт

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Реппер Pacrap “Aminasa” цомог цацагдаж эхэллээ

Реппер Pacrap “Aminasa” цомог цацагдаж эхэллээ

“Give me justice” дуугаараа олонд танигдсан реппер бол Pacrap юм. Тэрээр монголын хип хопод “Old school” урсгалыг дахин авчирсан гэхэд болно.

Тэрээр хоёр дахь биет бус цомгоо “Aminasa” нэртэйгээр гаргэжээ. Монгол дахь Tupac-ийн хамаатан гэж тодотгодог түүний цомгийг Бүх дижитал хөгжмийн үйлчилгээнээс сонсох болон татаж авах боломжтой.

Татах & Сонсох

https://Pacrap.lnk.to/AminasaFB

Prod. by 976BeatZ

Mixing & Mastering: Abrahams Puna

Хамтран ажилласан уран бүтээлчид:

Vande

Mo’G

WOLFIZM

290

Special thanks to:

Nomads Ink Tattoo – Tattoo studio UB
TomYo

Вакцин хийх сувилагчдыг бэлтгэнэ

/

Эрүүл мэндийн улсын алба-тохиолдол удирдлагын тогтолцооны ээлжит 26 дугаар хурал боллоо.

Хурлаар ЭМУА-ТУТ-ны 2021 оны нэгдсэн төлөвлөгөөний төсөл, коронавируст “Ковид-19” халдвартай холбоотойгоор хэрэглэж буй цахим мэдээллийн системийн танилцуулга, өвчлөлийн хэтийн төлөвийн тооцоолол, коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтын бэлтгэл ажлын талаар танилцуулга хийж, авах арга хэмжээний талаар хэлэлцжээ.

Эрүүл мэндийн дэд сайд, Тохиолдлын удирдлагын тогтолцооны дэд дарга Ш.Анхмаа хурлыг удирдаж, коронавируст “Ковид-19” халдварын тархалтын үе шат, хариу арга хэмжээний төлөвлөгөөг илүү нарийвчлан боловсруулах, халдвар авсан эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтан, иргэд болон тусгаарлалтанд байгаа иргэдэд зориулсан сэтгэцийн эрүүл мэндийн зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэхэд анхаарч ажиллахыг холбогдох албаныханд даалгав.

Түүнчлэн www.burtgel.mohs.mn, www.covid19.gerege.mn цахим программыг нэгтгэж илүү боловсронгуй болгох, “Ковид-19” халдварын эсрэг вакцинжуулалтыг зохион байгуулахад шаардлагатай хамгаалах хувцас хэрэгслийг бэлтгэх гэнэ.

Улмаар вакцины зааврыг эмнэлзүйн зөвлөх баг, харшил судлалын мэргэжлийн салбар зөвлөлөөс санал авч боловсруулах, вакцинатор сувилагчдыг холбогдох сургалтад хамруулах зэрэг шуурхай арга хэмжээний олон асуудлыг шийдвэрлэсэн байна.

УОК, НОК-ын хамтарсан ШУУРХАЙ ХУРАЛ боллоо

Улсын Онцгой комисс, Нийслэлийн Онцгой комиссын хамтарсан шуурхай хуралдаан “Хангарди” ордны хурлын зааланд цахим хэлбэрээр боллоо.

Тус хуралд Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, НОК-ын дарга Д.Сумъяабазар, Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, болон бусад албаны хүмүүс оролцлоо. Хурлаар Нийслэлийн Онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй ажлыг дүгнэн, санал солилцож тодорхой үүрэг чиглэлийг УОК-ын дарга Я.Содбаатар Нийслэлийн онцгой комисст өглөө.

Нийслэлийн онцгой комиссоос 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ний өдрөөс хойш халдварын голомтын 119 цэгт халдвар хамгааллын дэглэм сахиулах, халдваргүйжүүлэлт хийж ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд хязгаарлалтын дэглэмийг сахиулах чиглэлд Цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт болон Дотоод хэргийн их сургуулийн сонсогч нар буюу нийт 16907 алба хаагч хяналт тавин ажиллаж байгааг Нийслэлийн засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн танилцууллаа.

Хурлын үеэр Баянзүрх, Баянгол дүүргийн Засаг дарга нар коронавирусийн тархалтын үед үүссэн нөхцөл байдал, нутаг дэвсгэрийн хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч, цаашид шийдвэрлэх шаардлагатай асуудлыг танилцуулав.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Нийслэлийн хэмжээнд хэд, хэдэн дүүрэгт ПГУ (PCR) шинжилгээ авах цэгийг шинээр байгуулсан. Цаашид шинжилгээ авах, цэгүүдийн үйл ажиллагааг зохион байгуулалттай явуулах, шинжилгээ авахдаа халдвар хамгааллын дэглэмийг мөрдөж ажиллахад онцгойлон анхаарах хэрэгтэй. Энэ асуудалд мэргэжлийн хяналтын газар эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах шаардлагатай” хэмээв.

Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар төрийн шийдвэрийг бүрэн хэрэгжүүлж, шаардлагыг өндөржүүлэн ажиллах, Эрүүл мэндийн яамны сайдын хөндсөн асуудлыг ажил хэрэгтээ тусгаж ажиллахыг үүрэг болгов.

Мөн УОК-ын дарга Я.Содбаатар нийслэлийн хэмжээнд QR код ашиглалтыг сайжруулах, нийслэлээс Ажлын хэсэг байгуулж, орон сууцуудын агааржуулалт, бохирын системд ариутгал халдваргүйтгэлтэй холбоотой дүгнэлт гаргуулах, аж ахуйн нэгж, байгууллагуудын хариуцлагыг өндөржүүлэх чиглэлд анхаарч, мэдээллээр хангахыг үүрэг болголоо.

Зурагт дараах зүйл агуулагдаж болно: 2 хүн, сууж буй хүмүүс болон дотор
Зурагт дараах зүйл агуулагдаж болно: нэг буюу түүнээс олон хүн, дэлгэц болон дотор

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сөүлээс 164 иргэнээ татан авлаа

УОК-ын шийдвэрээр Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өчигдөр 10:40 цагт “Буянт-Ухаа” нисэх буудлаас хөөрч 20:44 цагт газардлаа.

Тус нислэгээр жирэмсэн-3, бага насны хүүхэдтэй гэр бүлийн-7, өндөр настан-1, эрүүл мэндийн шалтгаантай-20, ар гэрийн гачигдалтай-93, саатуулах байранд байсан-40 нийт 164 иргэнийг татан авлаа гэж Буянт-Ухаа Хилийн Мэргэжлийн Хяналтын газраас мэдээллээ.

Мэдээ орчуулах »