fbpx

Онцлох мэдээ - Page 3

/

МАН-ын даргын суудал ганхаж, МАНь эмэгтэйчүүд бужигнаж эхлэв үү

АН задарч, МАН гэдсэндээ хөлөө жийлцэж буй өдрүүдийн гол хорчдын нэг хэсэг нь эмэгтэйчүүд. Төдийлөн цойлж тодроод толгойд гараад ирэхгүй ч тэр энийг хутган, тэвнэ зүү шидэлцүүлэгчид бүсгүйчүүд байдаг нь үнэн. Ялангуяа

/

Тэрбумын өртөгтэй гарын үсгийн эрэлд буюу Хүкийн тэсч үлдэх 5 хоног

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 4 хоногоор сунгав. Энэ нь дотоодод эрчтэй тархаж буй цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авахад хүрэлцэх хангалттай хугацаа огтхон ч биш юм. Харин ирэх 7 хоногийн даваа гараг хүртэл Засгийн газар завсарлага авч, Хүк суудалдаа

“Нүхт тур” руу их хэмжээний мөнгө яагаад шилжүүлэв, Л.Оюун-Эрдэнэ сайдаа!!!

//

Зорчигчдын хоолыг зогсоосон атал “Нүхт тур” руу их хэмжээний мөнгө яагаад шилжүүлэв…… МИАТ компанийн сэжиг бүхий гүйлгээ, цар тахлын хүнд үед байж боломгүй гэрээ

Б.Болор-Эрдэнийг гомдоолоо хэмээн ЭЦГ-аас тус сайтыг хар жагсаалтад оруулах хүсэлт хүргүүлсэн үү?

/

-Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглагчдыг анхааралдаа авна уу, Авлигатай тэмцэх газар!- Манай сайт Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнийг шүүмжилж бичсэн. Гэтэл

1200 амь цаг бусаар одлоо… Өөрийн чаддаг, мэддэг салбартаа оч Б.Болор-Эрдэнэ ээ!!!

/

Цар тахлаар 1000 хол давсан хүн нас барж, маш хүнд өвчтөний тоо 10000 хүрч, үүнээс 4000 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Эрүүл мэндийн байгууллагын даац хэтэрч, нэн хүнд хүмүүсээ ч хүлээж авахаа байсан энэ үед дэлхийг айлгасан дельта вирусыг ч үл тоон Л.Оюун-Эрдэнийн толгойлсон Засгийн газар шоудсаар, попорсоор…

Сошиал орчноор дүүрэн тахлын хүндрэлээр зовж шаналан аврал эрсэн иргэд. Эмнэлгийн тусламж авч чадахаа больсноос гадна зайлшгүй шаардлагатай эм тангийн хүрэлцээ ч тасалдаж уух эмгүй болсон. Тахалд гэр бүлээрээ нэрвэгдэж байгаа тул өндөр өртөг бүхий шинжилгээг хийлгэж чадахгүйн дээр эмээ ч бүтэн авч чадахгүй тарчилж буй өрх дэндүү олон. Иргэдийн худалдан авах чадамж өдөр ирэх бүрт буурч эмийг ширхгээр авч эхэлснийг эмийн санчид мэдээлж байна…

Харамсалтай нь цахим наадамд шунаж тэмүүлсэн Засгийн газар тахлын эсрэг, тархалтыг хумихын төлөөх ямар ч арга, гарц гаргалгааг олохоо байгаад таг зогсчихлоо.

Үүнд, удаа дараа хөндөн бичиж шүүмжилсээр байгаа Харилцаа холбоо мэдээллийн технологийн газрын царцсан бодлого, чадваргүй удирдлага шууд буруутай юм.

Өвчилсөн хүмүүсийн мэдээлэл, халдвар авсан иргэн эрүүл иргэнтэй зэрэгцэн алхаж буй мэдээллийг яагаад өгч чадахгүй байна вэ. Ковидын халдвартай иргэн хоёр метрээс дотогш зайд ойртоод ирлээ шүү гэх мэдээллийг утсанд нь өгөөд байвал ямар ч тэнэг холдохоо, зай барихаа мэднэ шүү дээ.

Үүнийг хийчихнэ, юүхэн байхав гээд Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ таны өнөөг хүртэл авч зарцуулсан тэр их хөрөнгө, мөнгө хаачив…

COVID19 ERSDEL системийг чинь Засгийн газраас зөвшөөрч, баталсан уу.

Энэ аппликейшныг 800 гаруй мянган хүн ашигладаг гэх албан бус тоо яваад байсан ч уг аппликейшн чинь мөнгө босгож, идэх гэсэн луйвар байсан юм биш биз!

Уг системийг Б.Болор-Эрдэнэ та хийчихсэн мэт, Шадар сайд С.Амарсайхан юу юугүй хэрэгжүүлэх гэж байгаа мэт сурталчлаад байсан боловч системийн талаарх албан ёсны шийдвэр өнөө хэр гараагүй нь ямар учиртай юм бэ?!

Хуульд зааснаар Засгийн газраас харилцаа холбооны салбарт хийгдэх бодлого шийдвэр батлагдах ёстой. Харилцаа холбоо мэдээллийн технологид тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээг нэвтрүүлэх эсэхийг Засгийн газар эцэслэнэ.

Ингэхийн тулд Харилцаа холбоо мэдээлэл технологийн газраас бодлогын түвшинд төсөл боловсруулж өргөн барих эрх, үүрэгтэй. Гэтэл наашаа харж зарлан шоудсан систем болоод холбогдох өөр бусад бодлогын түвшний ганц ч төсөл, ажлын саналыг цаашаа, Засгийн газартаа өнөөдрийг хүртэл хүргүүлээгүй байгаа чинь Б.Болор-Эрдэнэ таны мэдлэг чадваргүй, удирдах арга барил, туршлагагүйтэй шууд холбоотой юу…

-ТАХАЛД НЭРВЭГДСЭН УЛСЫНХАА ТӨЛӨӨ ГАЛЫН ШУГАМАНД ЗҮТГЭХ ЁСТОЙ БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГЫГ ХЭН ТОМИЛСОН БЭ-

Харилцаа холбоо мэдээлэл технологийн газрын удирдлагыг Засгийн газраас, Ерөнхий сайдын эрх мэдлийн хүрээнд томилдог. Ингэхдээ Тагнуулын байгууллагатай зөвшилцөж, удирдлагыг томилж ирсэн жишиг бий. Мэдээлэл технилоги, харилцаа холбоо нь тухайн улс үндэстний аюулгүй байдлын гол цөм учраас тэр.

Харамсалтай нь улсын амин чухал энэ байгууллага “бэлэгний”, хэн нэгний энгэрийн сарнайд зориулсан суудал болж Хэнтий нутгаас гаралтай, олон улсын харилцааны менежер, гадны ганц нэг төсөл дээр л туслах төдийхнөөр ажиллаж байсан Б.Болор-Эрдэнэ гэгч эмэгтэйг эрх баригч намын генсэкийн түлхүүрдсэнээр ямар ч шалгуургүйгээр томилчихсон нь энэ улсын орныг өнөөдөр гамшиг, зовлонд хутгасан эмгэнэлт томилгоо боллоо.

Улс орноороо ТАХАЛ-д нэрвэгдэн, тахлын тархалт хяналтыг хэрхэн хумих аргаа ч олохгүй байгаа арчаагүй байдлаас нь болж дэлхийд зөвхөн Монгол Улсын иргэдийг л хилээрээ нэвтрүүлэхгүй, хаан боох гутамшигт арга хэмжээг авч байна.

Түүнийг У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа, Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга байхдаа генсэк Д.Амарбаясгалангийн “гуйлгааар” томилсон гэдгийг одоогийн Засгийн газрын тэргүүн өөрөө ам алдсан байгаа юм. Хэдий Д.Амарбаясгалангийн гуйлга хэмээн Засгийн тэргүүн өөрөөсөө зайлуулж буй ч технологийн салбарынхан агентлагийн дарга сэтэрт бүсгүйгээ генсэкийн энгэрийн сарнай, Л.Оюун-Эрдэнийн хөтөлгөө хэмээн нэрлээд удлаа.

Өнөөх нь ч ийм арчаагүй давуу байдлаа ажил авсан даруйгаасаа ажилтнууддаа мэдрүүлж, өрөөний тавилгуудаа үнэт тавилгаар өөрчилж, уурын индүү нэхэн хашгичиж байснаар нь олон түмэн мэддэг болсон.

Тэрбээр тахлын эсрэг үр дүнтэй нэг ч ажил санаачлаагүй хэрнээ байгууллагын түүхэн контентын төлбөр, зар сурталчилгааны зардал нэрээр хичнээн их мөнгө урсгаж байгаа билээ.

Сар бүр байгууллага сурталчлах зардал гээчийг баруун зүүнгүй цацахдаа өнөө хэр ажил болж хийгдээгүй, хэрэгжээгүй коронавируст халдварын өргөтгөлийн эрсдлийг эрт мэдээлэх, COVID19 ERSDEL системийн талаарх видео контент гээчид хүртэл мөнгө зарцуулсан байгаа нь ард түмнийг хэтэрхий басамжилсных.

Төсвийн мөнгийг хайр гамгүй үрэн таран хийхийн хажуугаар улсын аюулгүй байдалтай шууд холбогдох асуудалд ямар ч цензургүй хандаж, оролцох нь хэрээс хэтэрснийг өнгөрсөн үйл явдлууд гэрчилнэ.

Бүхэл бүтэн улсын Засгийн газрыг төлөөлсөн агентлагийн дарга атал Apple, Google гэх хувийн компаниудын төлөөлөлтэй онлайн холбогдож мэдээлэл солилцсон ноцтой асуудал нь өнөө хүртэл холбогдох газруудын хяналтаас гадуур, юу ч болоогүй юм шиг өнгөрч байна.

Үндэсний аюулгүй байдлын цөм болсон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн даргын хэлэх үг, хийх ажил хяналттай, хязгаартай байх ёстой биш үү, Тагнуулын ерөнхий газрын дарга П.Одонбаатар аа!!!

Б.Болор-Эрдэнэ гэгч нь эдгээр уулзалтаараа гадны хувийн хэвшлийн компаниудад ямар мэдээлэл өгснийг, хурлын тэмдэглэл протоколыг хэн хөтөлснийг Тагнуулын байгууллага мэдэж байгаа юм?!

Зардал мөнгө, цаг хугацаа үрсэн эл уулзалтаар юу яригдсан болоод одоог хүртэл яригдсан ажлуудаас нь ямар нэг ажил болсон зүйл үгүй байна вэ…

Монголын Тагнуулын байгууллага яагаад хяналт тавьсангүй вэ?!

Хувийн цахим хуудсаараа улсын холбогдолтой мэдээ мэдээллийг гадны хувийн компаниудтай хэдий хүртэл ингэж зоргоороо ярилцдаг эрх дархтай байх вэ, Тагнуулын Ерөнхий газрын дарга аа!!!

Гадны технологийн туслалцааг авах гэж байгаа бол эхлээд хоёр улсын Засгийн газар хооронд ярилцаж, шийдэгддэггүй хэрэг үү.

Нутаг ус, өөр бусад хэлхээ холбоосын өргүй л бол цар тахалд нэрвэгдсэн ард олныхоо төлөө, тахлын тархалт хяналтыг гартаа авахын тулд мэргэжлийн бус хүнээсээ салж, Харилцаа холбоо мэдээлэл технологийн газраа чадварлаг чансаатай, ажлаа мэддэг залууст нь шилжүүлээд өгөөч, Л.Оюун-Эрдэнэ сайдаа!!!

Халдвар тээсэн хичнээн хүн хөдөлгөөнд оролцож, ажилдаа явж, дэлгүүр хоршоогоор хэсүүчилж буй мэдээллийг, тэдгээрээс эрүүл иргэд нь өөрсдийгөө хамгаалж хариуцлагатай байх боломжийг Эрүүл мэндийн яам биш Харилцаа холбоо мэдээлэл технологийн газар л хийнэ гэдгийг одоо хүртэл ойлгоогүй яваа ЗАСГИЙН ГАЗАР биш байлтай…

Энэ газрыг хэр хурдан сэлгэж шинэчлэхээс өдөр бүр хэдэн арваараа үхэж буй иргэдээ аврах хурд, бололцоо чинь хэмжигдэнэ гэдгийг сана, Ерөнхий сайд аа…

Хүн хоорондын зайгаар биш харилцаа мэдээллийн хяналтаар халдварын тархалт хязгаарлагдаж, хумигдаж байгааг гадны улс орнууд харуулсаар байна.

Хичнээн хүний эрүүл мэнд, амь насны хохирлын ард гарч байж мэддэг чаддагт нь ажлаа өгөх гэсэн юм бэ, Б.Болор-Эрдэнэ дарга аа…

Нас барагсдын тоо өдөрт хоёр гурав биш 20, 30 руу орлоо. Илүү олон хүн цаг бусаар одохоос өмнө өргөдлөө өгөөд өөрийнхөө чаддаг мэддэг газартаа оч, Б.Болор-Эрдэнэ ээ!!!

Үгүй бол өнөөг хүртэл эрүүл мэнд, амь насаараа хохирсон олон мянган иргэний хохирлыг өөрөөс тань асуух, амийг нэхэх цаг сар жилээр бус минут секундээр тоологдож эхэлснийг энэ мөчид сануулъя. Тахлын тархалтыг хянаж, хумиж, урьдчилан мэдээлж, сэрэмжлүүлэх үүргээ биелүүлээгүйгээс тань болж 1200 амь цаг бусаар одлоо!!!

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

“Петролиум продакшн” нь Хотын даргынх бол тэр Трафигураг өмгөөлдөгт гайхах зүйлгүй

/

Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар саяхан бензины нийлүүлэлт тасрах үеэр шатахууны бизнесийн талаар ямар ч ойлголтгүй Монголын сэтгүүлчдийн маанаг, тэнэгийг гайхан байж, бидний хэлээр бол “хадаас” мэдээлэл бүхий “хичээл”-ийг өөрийн биеэр заав.

Даргын хичээлийн гол утга нь УУХҮ-ийн сайд байхдаа байгуулсан “Эрчис-Ойл” гэх цаасан дээрх компаниа дэлхийн худалдааны “мангас” гэгдсэн “Трафигура”-тай адилтган, Монголын хэмжээнд “Эрчис-Ойл” ТӨХК нь “Трафигура” компанийн адил үүрэг гүйцэтгэх ёстой, тийм ч байх болно гэдгийг мэдэгдэхэд оршив бололтой.

“Та нар “Трафигура”-г мэдэхгүй байна. Роснефть өөрөө шатахуунаа худалдаалдаггүй, “Трафигура”-гаар дамжуулж худалдаалдаг юм” гэдгийг тэрбээр онцлоод, Дэлхийн бүх орны Засгийн газар дэргэдээ “Эрчис-Ойл”–той адилхан компани байгуулсан байдаг. Тиймээс “Трафигура”-гаас ганцхан “Эрчис-Ойл” ТӨХК Монголын хэрэгцээт шатахууныг цаашид авч, үнийн бодлогын зохицуулалтыг хийх учиртай юм гэсэн мессэжийг хотын мээр өгөв.

Ойрын ирээдүйн бизнесийнхээ талаар эрхэм даргыг мундаг пиар хийсэн гэж бид хардлаа.

За, тэгээд Д.Сумьяабазар даргын эрхэмлээд, ишлээд, адилтгаад байгаа “Трафигура” компанийн талаарх олж мэдсэн мэдээллээ даяар олонтойгоо даруй хуваалцах нь зөв байх.

“Трафигура” компани хүнээр бол эрүүгийн рецидив этгээд

  • …Кот д Ивуар буюу Зааны ясан эрэг улсын Абиджан хотын иргэд 2006 оны наймдугаар сарын 20-ны өглөө сэрэхэд хотын агаар тэр аяараа эвгүй үнэртэй болсон байв. Гэрчүүдийн дүрсэлж байгаагаар их өтгөн, амьсгал боогдсон, муудсан өндөг, сармис, газ болон бензин холилдсон гэмээр сонин үнэр байсан байна. Үүнээс хойш мянга мянган хүний дотор муухайрч, толгой өвдөх, бөөлжих, гэдэс өвдөх, арьс, нүд хорсож загатнах зэрэг зовиур илэрч эхлэв. Нэг сарын дотор 100 мянга хол давсан хүн эмнэлэгт хүргэгдэн 20 гаруй хүн нас барсан байна. Эрх баригчид нас барсан хүний тоог нуусан гэдэг.

Шалтгааныг хайсны эцэст Абиджан хотын эргэн тойрны 18 цэгт шөнийн цагаар ил, далд асгасан хог хаягдлаас ялгарч буй үнэрт хүмүүс хордож байгааг олж мэдсэн байна. Уг хог хаягдлыг “Трафигура” гэх газрын тос борлуулдаг компани тус хотын эрх баригчидтай хуйвалдан ихээхэн хэмжээний мөнгөөр хахуульдаж хаясан болохыг Их Британийн шүүхийн оролцоотойгоор 3 жил мөрдөж байж олж тогтоожээ. Анхандаа “Трафигура” эл үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байсан ч, компанийн дотоод цахим шууданг шалгасны эцэст булзах аргагүй болж.

Тус компанийн захиалгаар “Проба Коала” гэх ачааны аварга хөлөг онгоцоор олон улсын “Базелийн Конвенц”-ийн дагуу хориглосон, онц аюултай хориотой хог хаягдлыг тээвэрлэн Абиджан хотод хүргэсэн нь тэр байв. “Трафигура”-гийн зүгээс хариуцлага хүлээхгүй гэж мэдэгдэн заргалдаж байсан ч, Голландын шүүхээс хууль бус хаягдлыг мэдсээр байж, тээвэрлэсэнг нь нотлон тус группийн дээд удирдлага болох Клауд Дауфин, Жан-Пьер Валентини нарыг баривчилж, олон зүйл ангиар хэрэгт татсан байдаг. Гэвч тэд Зааны ясан эрэг улсын эрх баригчидтай зөвшилцөн Абиджан хотын иргэдэд 200 сая ам.долларын нөхөн төлбөр өгсний эцэст батлан даалтаар суллагдаж, улмаар хэргээ хаалгажээ. Харин Голландын шүүхээс тус компанийг 1 сая еврогоор торгож, хэргийг дахин мөрдөхгүй байх шийдвэр гаргасан байдаг. Ингэсэн хэдий ч тэдний хаясан 523 метр.куб хортой хог хаягдлын улмаас өнөөг хүртэл Абиджан хот төдийгүй, Кот д Ивуарын хэмжээнд ард иргэдийн эрүүл мэнд, байгаль орчинд ноцтой гамшиг нүүрлэсэн хэвээр…

  • …”Трафигура” компани 2007 онд Ямайкийн улстөрчдөд авлига өгч, газрын тосны гэрээгээ сунгахын тулд хүн тус бүрт 466 мянгаас 1сая хүртэл ам.доллар, түүнээс их мөнгө төлсөн гэсэн хэрэг он дамнан шалгагдаж дууслаа. Шүүх хурал нь 2022 оны гуравдугаар сард товлогдоод байгаа билээ.
  • …Түүнчлэн 2012 оны нэгдүгээр сард “Трафигура”-гийн эсрэг нефть импортлогч Бүгд Найрамдах Судан Улс залилуулсан гэх гомдол гаргажээ.
  • Мөн 2008-2020 оны хооронд Африкийн орнуудад чанарын шаардлага хангахгүй шатахуун нийлүүлсэн гэх хэрэгт холбогдоод буй.

“Трафигура”-гийн Африкийн орнуудад нийлүүлж буй шатахуун нь Европын орнуудад нийлүүлж буй шатахуунаас хэд дахин чанар муутайгаас гадна хүхрийн агууламж нь Европын орнуудад нийлүүлдгээс 150 дахин өндөр байсан нь тогтоогдоод байгаа. Хүхрийн агууламж өндөртэй шатахууныг шатаахад агаарт их хэмжээний давхар исэл хаягдаж, бронхит, астма зэрэг амьсгалын замын өвчний дэгдэлт нэмэгддэг байна.

  • …2016 он. Африкийн хэд хэдэн улс, түүний дотор Зааны ясан эрэгтэй хил залгаа Гана, мөн Тунис улсын орчмын далайд “Трафигура ”компани нефть боловсруулах үйл ажиллагааг хөлөг онгоцон дээр явуулж, хог шаарыг нь хаяж, маш ноцтой хохирол гамшиг дахин тарьсан байж болох хэрэгт сэжиглэгдэн Их Британийн зүгээс хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
  • …2018 оны арваннэгдүгээр сар. Латин Америкийн зарим улс орны эрэг орчимд хортой шингэн хаягдал хаяж, орчмыг хордуулсан хэрэгт нефть худалдаалагч 3 компанийг сэжиглэн шалгаж байгаагийн нэгэнд мөн л “Трафигура” байгааг Европын Холбооноос зарлан, мөрдөн шалгаж эхлээд байна.
  • …2020 оны дөрөвдүгээр сар. АНУ-ын хуулийн байгууллагаас “Трафигура” компанийг хөгжил буурай орнуудын эсрэг худалдааны манипуляц хийж, залилан, авлига, хахуулийн хэрэг удаа дараа өдүүлж байгаа хэмээн хэрэг үүсгэн шалгаад хоёр дахь жилийн нүүрийг үзэж байгаа билээ.

Тэгэхээр Д.Сумьябазар даргын эрхэмлэн шүтээд буй “Трафигура” компани бол дэлхийд зартай том худалдааны компани төдийгүй цуутай рецидив “гэмт этгээд” гэдгээрээ толгой цохьдог болж таарч байгаа биз.

“Трафигура” ганцхан Монголд “хайртай” гэдэгт итгэх хэрэг үү!

Нефтийн бүтээгдэхүүний худалдаагаар дэлхийд “ВИТОЛ”-ын дараа хоёрдугаарт, металлын худалдаагаар нэгдүгээрт ордог үндэстэн дамнасан энэ аварга группийг Клауд Дауфин “Марк Рич” компанийнхаа суурин дээр 1993 онд Швейцарьт байгуулж “Трафигура” гэх болсон юм.

Эдүгээ дэлхийн 36 оронд 65 салбартай. 2015 оноос Роснефтийн бүтээгдэхүүнийг борлуулах эрхийг авч, Азийн улс орнуудад гол экспортлогч нь болсон билээ. Хөгжилтэй улс орнуудад цагт хэдэн тэрбум тонноор гарч буй үйлдвэрлэлийн хог хаягдлаа хэрхэх бэ гэдэг хамгийн тулгамдсан асуудал байдаг. Тэр тусмаа цөмийн болон химийн бүтээгдэхүүний хориотой, хортой хог хаягдал!!!

Шийдэж буй хууль бус аргуудын нэг нь буурай болон хөгжиж буй орнуудад аюултай хог хаягдлаа экспортлох явдал юм. Ингэхийн тулд тухайн улс орнуудын эрх баригчдыг авлигдаж, хахуульдах арга замаар хэрэгжүүлдэг нь нийтэд нэгэнт илрээд байгаа. Гагцхүү үүнээс сэрэмжлэхийн тулд тухайн улс орон аюултай хог хаягдлыг хил дамнуулан тээвэрлэх, экспортлохыг хориглох Базелийн конвенцид нэгдсэн байх ёстой байдаг. Монгол Улс энэ конвенцид 1993 онд нэгдсэн юм билээ. Тиймээс Монгол ийм төрлийн үйл ажиллагааг хэзээ ч үл зөвшөөрөхөөс гадна хуулиар хориглодог гэсэн үг.

Тэгвэл Базелийн конвенциор аюултай бодис хэмээн хориглосон coker naphtha буюу хүхрийн хийг байж болох хэмжээнээс ихээр агуулсан түүхий газрын тосыг “Трафигура” 2005 оноос эхлэн худалдаалж, бизнесийнхээ гол ашиг олдог үйлчилгээгээ болгосон байдаг. Тэд уг бүтээгдэхүүнийг хямд өртөгтэй болохоор нь шатахуунтай холих зорилгоор “Роснефть”-ээс худалдаж аваад өртгөөс нь хэд дахин нугарсан үнээр экспортлож ашиг олдог аж. 2009 онд Их Британийн шүүхийн оролцоотойгоор “Трафигура” компанийн дотоод цахим шууданг шалгахад компанийн “босс” Клауд Дауфин энэхүү худалдан авалтаас асар их ашиг олно гэдгээ урьдчилан тооцоолж, төлөвлөсөн байсан нь илэрсэн. “Трафигура” монголчуудад 2015 оноос эхлэн танигдсан гэгддэг ч тэрнээс өмнө 2007 оны үед орж ирээд үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг.

Улаанбаатарын агаарын бохирдол эрс ихэссэнтэй холбоотойгоор, нэн ялангуяа агаар дахь хүхрийн ислийн хэмжээ хүнд хортойгоор нөлөөлөхүйц гарч эхэлсэн, тэрчлэн иргэдийн машин амархан эвдэрч байгааг хуурамч шатахуунаас болж байна гэх асуудал боссоноор “Трафигура” монголчуудад танигдаж, мэдэгдэж эхэлсэн юм. Гэвч ийм асуудал босох, сөхөгдөх бүрийд хуулийн байгууллагаас шалгаж байсан үйл ажиллагаа зогсчихдог нь сэжигтэй байдаг.

Яагаад тэр билээ.

Ч.Сайханбилэг Ерөнхий сайд байх үед буюу 2015 онд Засгийн газрын тогтоолоор бензин шатахууны онцгой албан татварын хувь хэмжээг 400 мянган төгрөгөөр, дизель түлшинд 520 мянган төгрөгөөр тус тус нэмэгдүүлснээр хортой, хориотой нафта хольж шингэрүүлсэн хуурамч бензин шатахууны бизнес Монголын зах зээлд анх гарч ирсэн билээ.

Яг энэ үед “Трафигура Монгол” компани Монголд байгуулагдсан байдаг нь тохиолдлын хэрэг мөн үү! Хуурамч буюу чанар муутай шатахууны гол түүхий эд болох нафта, болон бусад дагалдах түүхий нефтийн зарим бүтээгдэхүүнийг оруулж ирэхэд онцгой албан татвараас чөлөөлсөн байсан нь ч сонирхолтой санагддаг.

2015 он хүртэл жилд нафтагийн төрлийн бүтээгдэхүүн 30 мянган тонн орж ирдэг байсан бол 2015 оноос эхлэн шууд 100 мянган тонн болон нэмэгдэж, улмаар энэ хориотой бодисыг жилд 200 мянган тонноор нь оруулж ирдэг болжээ. Монголд ийм хэмжээний нафтагийн төрлийн бүтээгдэхүүний хэрэгцээ байдаггүйг мэргэжилтнүүд нотлодог. Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” болон “Ачит Ихт” зэрэг уул уурхайн үйл ажиллагаа эрхлэдэг компаниудын хэрэгцээнд 100 мянган тонн элбэгддэг гэдэг.

Тэгвэл илүүдэл болсон 100 мянган тонн нафтаг хаана шингээдэг байж таарах уу? Монголын улстөрчдөөс энэ талаар асуухад хэн нь ч хариулт хэлж чаддаггүй юм.

Ихэнх нь мэддэггүй байх л даа. Мэддэг, холбогддог хүмүүс нь харин эрс үгүйсгэдэг юм. Шуудхан хэлэхэд хуурамч шатахуун үйлдвэрлэл Монголд байхгүй гэцгээдэг.

Тэд “Трафигура”-г ийнхүү ил тодоор хайцаалж, хамгаалдаг нь тун сонин санагддаг. “Трафигура Монгол “ компанийн захирал Э.Жононбаяр гэж залуу бий. Түүнтэй холбоотой хуурамч шатахууны асуудлаас гадна, оффшор дансаар гүйлгээ хийдэг гэх асуудал байнга сөхөгддөг. Э.Жононбаярын бизнесийн ард нэр нөлөө бүхий улстөрчид болон дипломат албан хаагчид байдаг тухайд ч баримтууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг биш удаа дэлгэгдсэн. Энэ бүхнээс бодолцоод үзэхэд дэлхийд хууль бус үйл ажиллагаагаараа цууд гарсан “Трафигура” манай Монголд л цэвэр шударга үйл ажиллагаа эрхэлдэг болж таарч байна.

Бид үүнд итгэх ёстой юу?

“Голомт” банкны таван хувийг 21.2 тэрбум төгрөгөөр өдгөөгөөс зургаан жилийн өмнө худалдан авч байсан “Трафигура” компани Монголын коксжих нүүрс, зэс, алт, төмрийн хүдрээс олсон орлогоо охин компаниуддаа хуваан байршуулдаг гэлцдэг. Мөн сүүлийн хоёр жилийн хооронд ХХБанкны тодорхой хувийг эзэмшдэг болсон гэж дуулдах боллоо. Монголын улстөрчид, банк, санхүүгийнхэн, бас хууль хяналтынхан яагаад “Трафигура”-д ийм “янаг хайртай” болсныг бүү мэд. Машид гайхалтай хэрэг биш гэж үү!

Эцэст нь өгүүлэхэд Нийслэл хотын Засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарыг хуурамч шатахууны гол орц болох Керосин, Нафта нийлүүлдэг компаниудыг тэргүүлэн толгой цохьдог “Петролиум продакшн”-ын цаад эзэн гэх мэдээлэл сүүлийн үед сошиал орчинд эрчтэй тархаж байна. Хэрэв эл мэдээлэл үнэн бол хотын захирагч “Трафигура”-г тэгтлээ магтан дуулах нь аргагүй болж таарна.

Энэ компани Монголд импортолсон керосин, нафтагийн 85 хувийг дангаараа оруулж ирдэг гэдэг. Тэд зэс угаах үйлдвэрт керосин нийлүүлдэг гэх тайлбараар эл дүнгээ хаацайлахыг оролддог ч үнэн хэрэгтээ хэрэглээнээсээ хэт давсан хэмжээний химийн бүтээгдэхүүн оруулж ирдэг нь олны анхааралд өртөж байна. Тийм ч учраас хуурамч шатахууны сүлжээ “Петролиум продакшн” компаниас эхтэй шүүмжлэлийг өнөө хэр дагуулсаар байгаа юм. 

Тэрчлэн Алтанбулагаас урагшаа Сайншанд хүртэл төмөр зам дагасан “Трафигура Монгол” компанийн 5-6 агуулах байдаг юм билээ. Яагаад Монголын холбогдох байгууллагуудаас энэ агуулахууд, эдгээр компаниудыг шалгадаггүй юм бол…

Энэ бүхний цаана Африк, Латин Америкийн орнуудад тохиолдсон гамшиг Монголд нүүрэлсэн байх вий. Монгол Улс авлигад идэгдсэн үзүүлэлтээрээ дэлхийд нэгдүгээрт жагсдаг гэдгээ бодолцоод үзэхэд шууд айдас төрүүлж байгаа юм.

Авлигын асуудал энгийн иргэдэд хамаатай байдаггүй. Энэ бол цэвэр эрх мэдэлтнүүд, улстөрчдөд л хамаардаг онцгой асуудал.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн “НАЖ МОГОЙ” үндэсний холбоо

Төсвийн мөнгөөр албандаа авсан таван жийпнийхээ хоёрыг нь яасан бэ, Д.Загджав хурандаа!!!

/

ШШГЕГ-ын дарга, хурандаа Д.Загджав АТГ-ын “хяналтад” байдаг юм байна. Хөрөнгө, орлогоо мэдүүлдэг төрийн тусгай албан хаагчийнхаа хувьд бус, эрсдэл бүхий нэгэн тул ийн “хянадаг” аж. Ялангуяа ШШГЕГ-ын даргаар томилогдох үед нь түүний хүү Саруул гүйцэтгэх захирлаар нь ажилладаг CHHC гэх компанид Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Хад хэмээх газарт олгосон 5488 га талбай бүхий хайгуулын лиценз дээрх газрынхны анхаарлыг ихэд татжээ.

Учир нь Д.Загджав Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайдаар ажиллаж байсан тул албан тушаалаа ашигласан байж болзошгүй байдал илэрсэн юм билээ.

Бидэнд байгаа мэдээллээр CHHC компани нь Хишиг-Өндөр суманд хайгуулын хоёр ч лиценз эзэмшдэг байж. Нэг лицензийнх нь хугацаа дууссан тул эзэмшлээс нь чөлөөлсөн аж. 2015 оноос хойш Х тайлан гарган өгч байсан тус компанийнхан 2020 онд найман сая шахам төгрөгийн татвар төлсөн гэх мэдээлэл байна. Дээрх сумын Засаг даргын өгүүлснээр нутгийнх нь Хад хэмээх газарт үе үе өрөмдлөг хийдэг боловч ямар ашигт малтмал хайж, үр дүн нь хэрхэн гарсан нь ч тодорхойгүй байдаг ажээ. Монгол Улсын иргэн хэн боловч хуулийн дагуу газар эзэмшиж, хайгуулын болон ашиглалтын гэх мэт уул уурхайн үйл ажиллагаа эрхлэх бүрэн эрхтэй.

Гэхдээ энэ бүх үйл ажиллагаа нь хуульд нийцсэн байх нь зүй. Хуулийн байгууллагын хяналтад нэгэнт орсон тул зүйд үл нийцэх юм байх аваас засаж залруулаад, гэм буруутай бол хариуцлага хүлээлгэх биз ээ.

Үүнээс гадна бас нэг мэдээлэл хууль сахиулагчдын анхааралд ороод байгаа юм байна. Тэр нь Д.Загджав ШШГЕГ-ын даргаар томилогдон ирж, хурандаа болсныхоо дараахан албандаа төсвийн хөрөнгөөр туулц сайтай таван жийп машин авсан аж. Оргодол ялтнуудыг эрэн сурвалжлах, хөдөө орон нутаг дахь анги байгууллагадаа ирж очихоос эхлээд туулц сайтай жийп машинууд тус байгууллагад шаардлагатай байдаг л байх. Гэхдээ “Ниссан патрол-Y-62”, “Лексус-570”, “Ланд круйзер-200”, “Форд эксплорер” гэх мэтийн бензин шатахуун их зарцуулдаг, тансаг зэрэглэлийн жийпүүд ямар хэрэгтэй байсан юм бол.

“Ланд круйзер-200” хөлөглөчихөөд оргодол ялтнуудыг эрэн сурвалжилж явав гэж. Цэргийн зориулалттай, тусгай тоноглол бүхий туулц сайтай машин зөндөө л байна. Үнэ нь ч боломжийн байдаг юм билээ. За яах вэ, энэ бүхэн тус байгууллагын дотоод асуудал гэж бодъё. Хамгийн хачирхалтай нь, албан хэрэгцээндээ авсан тэр таван жийпний хоёр нь буюу “Ниссан патрол Y-62”, “Ланд круйзер-200” маркийн хоёр машин хэрхсэн нь тодорхойгүй болжээ. Лав л ШШГЕГ-ын жолооч, ажилтнууд дээрх хоёр машиныг олж харалгүй удаж байгаагаа хэлж байсан. Тансаг зэрэглэлийн, өндөр үнэтэй хоёрын хоёр жийпийг далд хийчих зүрх зориг, эрх мэдэл тус байгуулагын жирийн нэг алба хаагч, ажилтанд байхгүй нь мэдээж. Ийм эрх мэдэл зөвхөн дарга нарт нь, тус байгууллагыг удирдаж буй хурандаа Д.Загджавт л бий гэдэг нь ойлгомжтой.

Дээрх хоёр жийп хэрхсэн талаар тус байгууллагын нэг ажилтнаас асуухад “Мэдэхгүй ээ, даргын гараар л орсон байх гэж манайхан яриад байх юм” гэв. Дарга гэж юм бэ, танайд олон дарга байдаг шүү дээ гэхэд “Эд хөрөнгө, төсөв захиран зарцуулах эрх нэгдүгээр хүнд л байдаг” гэлээ. Нэгдүгээр хүн гэдэг нь хурандаа Д.Загджав болж таараад байна. Байгууллагынхаа шилэн дансанд хоёрынх нь мөнгөн дүн, мэдээлийг оруулсан тэдгээр таван жийпний хоёр нь хаана байгаа, хэн унаж байгааг та л мэдэх болоод байна даа, Д.Загджав хурандаа. Тансаг зэрэглэлийн тэр хоёр жийпийг яаснаа хэлэхгүй юм уу, Д.Загджав дарга аа. Дээрх машинуудыг та өөрөө худалдан авсан байдаг юм билээ. Шинэвтэр, Монголд оруулж ирээд нэлээд хэдэн жил болсон зарим нэг машиныг нь шинэ машины үнээр авч, төлбөрийг нь хийсэн байдаг гэсэн. Тэгэхээр танай ажилтнууд ч барааг нь олж харахгүй байгаа хоёр жийп машины сургийг та л гаргах болоод байна.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

5G юү, төгс ЛУЙВАР уу?!

/

Засгийг улстай нь залилах Финтек луйврыг Л.Оюун-Эрдэнэ нээчихсэн юм биш байгаа

Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хүн бүрийн хуулиар хамгаалагдсан хувь хүний нууц, аюулгүй байдалд заналхийлж болох гаднын оффшор компанийн асар их мөнгөн дүн бүхий хөрөнгө оруулалттай бизнесийг Монгол Улсын Засгийн газар, Харилцаа, холбооны зохицуулах  хороо, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын шууд дэмжлэгтэйгээр хэсэг залуу оруулж ирснээ хэд хоногийн өмнө нийгмийг талцуулан, олныг бухимдуулан байж сүр дуулиантай хийсэн “Цахим  үндэстэн-2021” шоугаар дамжуулан зарлан тунхаглав.

Энэ бол ноцтой аюул гэдгийг Монгол Улсын тагнуул, хууль хүчний тусгай байгууллагууд анхааралдаа авсан гэдэгт итгэж байна.  

Дэлхий даяар дижитал технологийн эринд шилжиж, түүний үр шимийг хүртэж байгаа. Гэхдээ энэ өндөр өртөгтэй цахим технологийн дэвшлээс учруулж болох сөрөг аюулаас улс орон, хүн амаа  хамгаалах нь хамгаас чухал гэдгийг НҮБ-аас танилцуулсан “Цахим  хөгжлийн хамтын ажиллагааны даян дэлхийн хөтөлбөр” –төө  онцгойлон анхааруулсан байдгийн цаад учрыг бид төдийлэн ухаарахгүй байх шиг. 

Тиймээс Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн шууд оролцоотой, магадгүй орчин цагийн маш том ЛУЙВАР байж болох “махинаац” –ыг тэдгээр бүлэг залуус хэрэгжүүлж байж болзошгүйг сэрэмжлүүлэн сануулахыг бид үүргээ гэж үзлээ.

Хардаж, сэжиглэх нь хүний эрх. Тэр тусмаа эрх баригчдын үйлдэл, гаргаж буй шийдвэр, хэлсэн үг, алхсан алхам бүрийг ямагт сөрөг байр сууринаас харж, хардаж байх нь мэргэжлийн сэтгүүлч хүний зарчим байх ёстой. Бид нийгмийн “хоточ ноход” байх ёстой. Гэхдээ хардаж, сэжиглэж байна гээд хэн нэгнийг харлуулж, гүтгэж, харсан болгон руугаа дураараа “боргоод” байж болно гэсэн үг биш.

Нягтлан шалгаж, бас дахин шалгаж байж харьцангуй бодит мэдээлэлд хүрнэ гэсэн  үг.

Цахилгаан холбоонд өгөөгүй эрхийг цагаан сарын өмнө байгуулагдсан компанид яагаад өгөв!!!  

“…Монгол Улсад үүрэн телефоны 5 дахь операторын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “ОНДО” гэх компанид олголоо…” гэсэн мэдээг 2021 оны 1 сарын 20-нд Харилцаа, холбооны зохицуулах хороо, Харилцаа, холбоо, мэдээлэл технологийн газар, ЗГХМА-наас анх удаа нийтэд  зарлан мэдээлсэн байдаг юм. 

Уншигчид энэ мэдээг төдийлөн анзаараагүй байх. Уг нь мэдээг бэлтгэж гаргасан субьектээсээ эхлээд анхаарал татдаг.

Үүрэн телефоны операторын үйл ажиллагаа явуулах эрхийн зөвшөөрөл лицензийг маш хатуу шалгуураар, тендэр зарлаж байж олгох журамтай, хуультай. Тэрбайтугай энэ эрхийг олгох эсэхийг санал хурааж байж шийддэг УИХ, ЗГ, ХХЗХ, ХХМТГ, Олон нийтийн Зөвлөл гэсэн 5 субьектийг төлөөлсөн 5 хүн бий.

Тэдний гурав нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ХХМТГ-ын дарга Обуна буюу Б.Болор-Эрдэнэ хатагтай, ХХЗХ-ны дарга, уяач Г.Чинзориг нар билээ. 

Үүнийг өгүүлэхийн учир нь Монгол Улсад өдгөө үйл ажиллагаа явуулдаг Мобиком, Скайтел, Жи-мобайл, Юнител гэсэн дөрвөн оператор компани дээр гэнэт хэний ч мэдэхгүй “ОНДО” гэдэг нэртэй ёстой шал ондоо “нөхөр” нэмэгдээд гарч ирсэн нь сонирхол татаад байгаад юм.

Монголын харилцаа холбооны зах зээл дээр ийм олон оператор компани ажиллах орон зай, багтаамж байхгүй. 

Ганц жишээ дурьдахад 125 сая хүнтэй Японд үүрэн холбооны З-хан оператор байдаг. Гэтэл Монголын 3.2 сая хүнд 5 оператор гэдэг дэндүү элбэгдсэн төдийгүй “Жаран ямаанд 100  ухна” гэдэг шиг хөгийн зохицуулалт болсон нь харагдаад байгаа биз. Дээр нь нэмэхэд 123 жилийн түүхтэй, Монголын харилцаа холбооны үндэс суурийг тавьсан МЦХ ТӨХК-д ийм эрх олголгүй өнөөг хүрсэн эрх мэдэлтнүүд яагаад гэнэт ийм үл таних, үл мэдэх “этгээдэд” ногоон гэрлээр эрх олгов гэх асуулт ямар ч сэтгүүлчийн сонирхлыг татна.

Тодорхой нөхдийн энэ үйлдэл ХАРДАХ эхний эрхийг минь нээж өгч байна.

ЯАГААД!!!

4G технологийн зөвшөөрөлтэй атал 5G гэж рекламдах нь ЗАЛИЛАН

Тусгай зөвшөөрөл авах үетэйгээ зэрэгцэн үйл ажиллагааны чиглэлээ шинэчилсэн “ОНДО” гэгч энэ компани 2017 онд байгуулагдаад 2018 онд эзэмшигч нь өөрчлөгдөж, интернэт үйлчилгээ үзүүлэх “Б” ангиллын зөвшөөрөл авсан “Ай эн мобайл нэтворк” гэгч хувийн компани болоод явчихдаг юм. Зарим бичиг баримт дээр “Супернэт” ХХК гэж тэмдэглэгдсэн байх. Нэг байгууллага атал гурван өөр нэртэй байж болох эсэхийг мэдэхгүй.

Гурван нэртэй байх дүүрч гэхэд 4G технологи дээр үндэслэсэн тоног төхөөрөмжтэй, “Б” лицензтэй энэ компани Монголд 5G үйлчилгээ нэвтрүүлэх төслийг, лицензтэй нь (үүрэн телефоны ярианы оператор эрх) ямар ч тендэргүйгээр, тэр дундаа 100 жил гуйсан гэхэд хилсдэхгүй Цахилгаан холбоо компанийн өмнүүр дайраад авчихдаг нь санхүү, улс төрийн асар том дэмжлэгтэй болохыг ямар ч тэнэг ойлгоод байна.

5G технологийн платформ Монголд байдаггүйг бодолцоод үзэхэд хачирхалтай санагдахгүй байна гэж үү?

Маш өндөр өртөгтэй энэ төслийг хэрэгжүүлэх тийм санхүүгийн чадал, нөөц боломж “ОНДО” буюу “Ай эн Мобайл нэтворк” хэмээх ХХК-д бий юү гэх эргэлзээ хэнд ч төрнө.

Жил бүр хэдэн арван тэрбум төгрөгөөр технологийн шинэчлэлээ хийдэг “Мобиком”, “Юнител” гэсэн аваргуудад 5G үйлчилгээг нэвтрүүлэх санаа байвч, сачий нь дутсаар байдгийг бод!

Тэгвэл “ОНДО”–д тийм том санхүүгийн боломж хаанаас бий болсон байхав…  ХАРДАХ хоёр дахь эрх минь энд нээгдэж байгаа юм.

ХААНААС…?

Г.Чинзориг дарга яг энэ үед таг “сохорчихсон” байгаа нь сонирхолтой…

2021 оны зургаадугаар сарын 7–ны өдөр ганцхан IKON.mn сайт дээр (Ерөнхий сайдын хэвлэлийн бие төлөөлөгчийн эзэмшлийн сайт) “Райнос Инвестмент ҮЦХ” ХХК болон “Өлзий энд Ко Капитал ҮЦХ” ХХК хамтран 2.2 сая ам.долларын хөрвөх бонд босголоо гэсэн мэдээ гарсан. Энэ мэдээ гарахаас дөрвөн өдрийн өмнө БНСУ–ын хуулийн этгээд болох “Райнос эссет менежмент” компани Монголд салбараа нээсэн байдаг.

Эдгээр үйл явдлын зурган дээрээс “ОНДО”, “Супернэт”, “Ай эн Мобайл нэтворк” хэмээх үл ойлгогдох компанийн эзэн нь гар утасны апп дээрээсээ зээл авч болно гэдэг “ПИАР”-аар хөл дээрээ боссон Лэнд.мн–ийн санаачлагч Ч.Анар хэмээгч залуу болохыг мэдэж авав.

Энэ залуу мэдээлэл технологийн салбарт үнэхээр онцгой, авьяаслаг нэгэн гэдгийг мэдэх юм. Түүний ажлын туршлагаас харахад дэлхийн хэмжээний мэргэжилтэн гэдэг нь хэнд ч мэдэгддэг. Монголын залуу үеийнхний яах аргагүй манлайд яваа нэгэн мөн л дөө.

Эндээс нэлээд зүйл тодорхой харагдаж байгаа. Лэнд.мн-ийн толгой компани “Анд системс” ХХК гэж бий. Түүний захирал нь Ч.Анар. 2019 онд дээр дурьдсан БНСУ–ын “Райнос эссет менежмент” Ко.ЛТД-тэй “Анд системс” нь 10 тэрбум төгрөгийн санхүүгийн бондын санамж бичиг байгуулсан байдаг. “Анд системс”–ийн толгой компани нь Ч.Анарын үүсгэн байгуулсан “Анд глобаль” групп болохыг хүсвэл хэн ч төвөггүй мэдэж болно.

Үүнээс хөвөрдөөд Монголд үүрэн телефоны операторын тусгай зөвшөөрлийг авсан “ОНДО” ХХК нь “Анд глобаль” групп, Сингапурт 2021 оны хоёрдугаар сарын 2-нд байгуулагдсан (үүрэн операторын тусгай эрх авснаасаа хойш нэг сарын дараа) “Garneton PTE” LTD хэмээх хоёр эзэмшигчтэй болохыг олж мэдэв.

Толгой эргэм сүлжээ бүхий зохион байгуулсан бүтэц байгаа биз.

Ямар нэг луйварт зориулсан мэт, жирийн иргэн мэдэхийн эцэсгүй, мэдээд ч учрыг нь олох аргагүй юм. “Garneton PTE” LTD-г Ч.Анар БНСУ-ын “Райнос эссет менежмент” компанийн хөрөнгө оруулалтайгаар хамтран байгуулсан  байдаг. Ноцтой нь Сингапурт байгуулсан оффшор компани аж. .

Тэгэхээр “ОНДО” ХХК-ийн гарааны хөрөнгө оруулалт, асар өндөр өртөгтэй тусгай зөвшөөрлийн хураамж болох 600 сая төгрөгийн гарал үүсэл энэ оффшор компаниас эхтэй байх нь. Сингапур дахь оффшор компаниудын нэрсийн жагсаалт дотор “Рэйнос инвестмент фонд” хэмээх хувийн хөрөнгө оруулалттай сангийн талаарх мэдээлэл тодорхой бий.

“Анд глобаль” групп, БНСУ-ын “Райнос эссет менежмент” хоёрын хамтарсан охин компаниуд болох “Райнос Инвестмент ҮЦХ” ХХК болон “Өлзий энд Ко Капитал ҮЦХ” ХХК нь 2021 оны зургаадугаар сард оффшор хөрөнгө оруулалтын эл сантай хамтран “Голомт” банкаар дамжуулан 2.2 сая ам.доллар босгосныг дээр дурьдсан. Жил хүрэхгүй хугацаанд эдний бүх ажил ингэж гэрлийн хурдаар бүтэж, холбогдох зөвшөөрлүүд нь гарсан байгааг анхаарч харж буй хэн нэгэн бий болов уу?! 

Мань нөхдийн энэ шуурхай ажиллагааны процессоос Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй олон дүрэм, журам, хууль зөрчигдсөн нэлээдгүй тохиолдол анзаарагддаг. 

Юун түрүүнд тендэр зарлалгүй, ямар ч шалгаруулалтгүйгээр 5G төслийг хэрэгжүүлэх эрхийг олж авсан нь маш ноцтой зөрчил.

Авлигын төдийгүй хэн нэгэн албан тушаал, эрх мэдлээ бизнест давуу эрх болгон ашигласан байж болох гэмт хэргийн шинж тод харагдаж байгаа юм.

Тэрчлэн Үүрэн телефоны ярианы зөвшөөрөл авахаасаа хагас жилийн өмнөөс үйл ажиллагаагаа явуулж, бараа бүтээгдэхүүн буюу 95…тай дугааруудаа борлуулж, худалдаанд гаргасан нь яалт ч үгүй хууль зөрчсөн болохыг нь илтгэж байна.

Өнгөрсөн хавраас хойш этгээд, гаж хувцасласан хүүхэд залуус гэнэт гэнэт гарч ирэн, түүнийг нь залуу үеийнхээ хүсэл сонирхлыг хүндэтгэ, бүү мохоо гэсэн давалгаа яваад байсныг уншигч та санаж байгаа байх. Гэтэл энэ нь бидний залуу үе биш, энэхүү нөхдийн бизнесийн сурталчилгаа байж.

Энэ нь “ОНДО“ брэндийн сурталчилгаа шударга өрсөлдөөний хуулийг зөрчиж байгааг харуулсан явдал юм. 

Тэд яаж ингэж чөлөөтэй, дураараа ажиллаж байна вэ?!

Үнэндээ хэн нэг эрх мэдэлтний хамгаалалтгүйгээр “эрх  чөлөөтэй” ингэж ажиллах боломж Монголд үгүй. Адаглаад бусад оператор компаниуд барьж идэх байсан биз… 

Тэрчлэн “Цахим үндэстэн-2021” шоуны өмнөхөн, Монгол Улсын бүх яамдын барилгын орой дээр ганцхан  өдрийн дотор баахан антен боссон нь “ОНДО” ХХК-ийнх байлаа.

Арай л дураараа юу?

Яамд, төрийн байгууллагуудын барилга, оффисын орой дээр дахин дамжуулах станцын антен байрлуулах хориотой биш бил үү…  Харилцаа, холбооны зохицуулах хороо энэ бүх зөрчил дээр  яагаад нүдээ тас аньчихав!!! Г.Чинзориг дарга яг энэ үед таг “сохорчихсон” байгаа нь сонирхолтой…

Эндээс удаах ХАРДАХ эрх үүдэн гарч байгаа юм. 

ЯАГААД!!!

Л.Оюун-Эрдэнэ өөрөө түүний хамгийн том золиос болж үлдэнэ

2021 оны есдүгээр сарын 17-19 өдрүүдэд ХХМТГ-аас зохион байгуулсан дуулиант “Цахим үндэстэн-2021”шоуны нээлтэд өөрийнхөө Засгийн газраас гаргасан онцгой нөхцөл байдлын үед мөрдөх дэглэм журам, Ковидын хуулийг зөрчин байж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маш баяртайгаар сарнай цэцгээр гоён явж очсон.

Яагаад?

Монголын харилцаа холбооны систем байгуулагдсаны 100 жилийн ойд Ерөнхий сайдын хувиар оролцох нь зүйн хэрэг хэмээн ярьж байна. Тэгвэл яагаад Монголын Цагдаагийн байгууллагын 100 жилийн ойд хүрэлцэн очоогүй юм бэ? Яагаад шил шилээ даран тэмдэглэсэн багш, эмч нарын ойн баярт энэ удаагийнх шигээ гоёод очиж болоогүй вэ?

Яагаад?

Яг үнэндээ “Цахим үндэстэн-2021” арга  хэмжээ нь МҮЦХ-ны байгууллагын 100 жилийн ойд зориулсан жинхэнэ шоу биш байсанд хамаг учир байгаа юм.

Ерөнхий сайд “ОНДО” ХХК-нд Монголын үүрэн телефоны 5 дахь оператор компани болсонд баяр хүргэхээр явж очсон байж таарах нь. Энэ бол эртнээс бэлтгэсэн том баяр байж.

Шатахууны гэрээ хэлэлцээрт ОХУ руу явах албан хаагчдынхаа замын зардлыг дийлэхгүй байсан Ерөнхий сайд баянаа барьж дийлэхгүй мөнгө цацан байж тэр шоунд оролцсоныг саная.

Хардах өнцөг мөн үү, энэ кэйс. Энэ гурван өдөр үнэхээр Ч.Анар тэргүүтэй монгол төрд “даам” гарсан залуусын багийн баяр байсан юм. Илт анзаарагдаж байна.

“ОНДО”–гийн залуус “Бидний ард хэн байдаг юм бэ гэдгийг байнга хардаж сэрдэж ярьдаг. Ёстой хэн ч байхгүй. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй, түүний “Алсын хараа-2050” хөтөлбөртэй холбоотой, бидний ажил туйлын нягт холбогдсон” хэмээн танилцуулгадаа тодорхой бичсэн байсныг энэ зуурт сөхөж харъя…

Тэгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ бүх гялс, манс “амжилт”-ынх нь шалтгаан, нууц “ноён” байсан уу гэх хардлага лавтай төрж байгааг үгүйсгэж үл чадна.

Тийм бол гол “эзэн”-д баяраа тэмдэглэх нь чухал болохоос цар тахал огт падийлгүй байх нь аргагүй. 

“ОНДО”–ийн ард одоо Ч.Анартай хамт Монгол Улсын Соёлын сайд Ч.Номин “Монгол НД” ТВ-тэйгээ хамт, ХХМТГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ, намаас намын өвөр дамжин, банк санхүүгийн бүхий л заваан бохир бүхэнтэй хутгалдаж явдаг А.Амундра гэх төсөл, тендэрийн шалгарсан манлай “дээрэмчин”, тэрчлэн зартай луйварчин гэгдэх “Блүүмбэрг”-ийн тодотголтой Э.Долгион нарын “содон” залуус байгаа нь тодорхой харагдана.

Чадалтай бол чадалтай, мэдлэг боловсролтой бол боловсролтой Ч.Номин, Б.Болор-Эрдэнэ нарын бүсгүйчүүд л хайран юм даа.

Ч.Анар Монголын үүрэн телефоны оператор эрхээс гадна, 5G технологийг “хэрэгжүүлэх” төслийг гартаа оруулчихлаа. Түүний дараагийн зорилтот алхам одоо тэгвэл юу байх вэ гэдэг тов тодорхой юм.

Тэр эл сценариа чирээд Ардын Ганхуяг, Сити группийн Мөнхжин нарын адил “КОЙН”-ы бизнес рүү хөл тавих гэж байна. Өөрт олдсон “түүз” хөзрүүдээрээ тэднийг бут ниргэхэд ашиглана гэсэн үг.

Тэр үүнийг гарцаагүй хийнэ.

Хийхээ ч зарлан 1дата-д 1койн өгнө гэх “луйврын” сурталчилгаагаа хэдийнэ эхлүүлчихсэн байна. Ирэх сарын 1-нээс эхлээд ард иргэдийн халаасыг, оюун тархитай юутай нь сэгсэрнэ гэсэн үг.

Баримт үлддэггүй, хуулийн хариуцлага хүлээхгүйгээр богино хугацаанд асар их мөнгө босгох боломж бол “КОЙН”-ны луйвар.

Хамгийн бохир аргаар хийж буй “махинаац”-ынх нь золиос болж эдүгээ дагалдан далдагнаж буй залуучуудаас гадна Монголын иргэд хохирогч болоод хоосон хоцорно.

Л.Оюун-Эрдэнэд маш их мөнгө хэрэгтэй байгаа.

Тэгээд ч мань хүн асар шуналтай болох нь анзаарагдаж байна. Түүний хязгааргүй шуналыг ингэж аймшигтай сэтгэж бодож, төлөвлөж чаддаг залуус ашиглахаар нэгэнт шийдээд, бүр эхэлчихэж гэхэд хилсдэхгүй. Харж байна, харагдаж ч байна.

Л.Оюун-Эрдэнэ өөрөө түүний хамгийн том золиос болж үлдэнэ.

Өнөөдөр хэдхэн өдрийн дотор хэдэн тэрбумаар нь мөнгө босгож буйгаа дээр дурьдсан залуус цаг ямагт сурталчилж, рекламдаж, иргэдийг олноор нь энэ луйврын бизнестээ татан оролцуулж  байгаа шүү дээ. Энэ луйврыг иргэд хэзээ ч ойлгохгүй, хохирсон хойноо ч хэрхэн луйвардуулснаа мэдэхгүй хэвээрээ хоцорно. Яг өнөөдөр монголчууд хэдэн зуун мянгаараа хууртагдаж байгааг учир мэдэх хүмүүс хэлсээр байна.

Харамсалтай нь койны хар сүүдэр дагуулсан “ОНДО”-гийн галт тэрэг хэдийнэ хөдөлчихөж. “Манайхаас та хэдэн мянган төгрөгөөр дата нэгж авна, бид тэр дүнтэй чинь ижил тооны койны эрх олгоно” гэсэн зальт маркетинг хаа сайгүй явж байна. Иргэдэд чихэр шиг санал сонсогдоод, койн гэдгээ ч мэдэхгүй, хэрхэн зарцуулж ашиглахаа ч ойлгохгүй хэрнээ элссээр, төлсөөр байх болно. Цагдаа, тагнуулын байгууллага ч мэдлэг мэдээлэл дутуу тул ард иргэдээ луйврын золиос болон хохирохоос урьдчилан сэргийлж, хамгаалж чадахгүй нь тодорхой.

Койны луйврыг тайлбарлавал уртаас урт сэдэв болох учир дараагийн цувралд тодорхой өгүүлэхээр ингээд орхиё. 

Ямартай ч харвард сценари буюу америк маягийн луйвар гэж дэлхий даяар мэддэг болсон эл залилангийн үйлдэл хэдхэн хоногийн өмнө монгол түмнийг бултаар нь загнаж, захирч байгаад нээлтээ хийчихлээ.

Хамгийн аюултай нь тэдний гарт Монголын бүх иргэний биометр мэдээллүүд очно гэсэн үг. Хэнд нарийн мэдээлэл очно, тэр бүгдийг хянаж зохицуулах эрхтэй болдог нь хууль.

Засгийн газарт, тэр дундаа Л.Оюун-Эрдэнэ болон Б.Болор-Эрдэнэ нарт ийм хэмжээний ЛУЙВАР–ыг төсөөлж, багцаалж чадахаас өөрөөр хийж, хэрэгжүүлж чадах мэдлэг, тархины чадал байхгүй нь үнэн юм. Тиймээс тэднийг жинхэнэ “гавал” толгойтнууд онилж, тойрч шигээд ашиглаад эхэлчихлээ.

Энэ бүхний эцэст эл хүүхэн, залуу хоёр л шоронгийн хаалга татаж золиослогдоод үлдэхээс, бусад нь бүгд сарнин алга болно. Баахан мөнгө үүрээд хил даваад дашийн шог болно. Байг гэхэд яамдын оройд байрлуулсан антенуудыг нь хар..

Хэзээ мөдгүй хаялаад алга болох нохойд барьдаг мод шиг өгөр хэдэн төмөр л аргацаан өлгөснийг анзаар!!!

Дижитал технологийн хувьсгал Монголд ус агаар мэт хэрэгтэй ч, ийм арга замаар бол биш ээ, ОЮУК, ОБУНА хоёр  минь!!!

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Чи энэ улсын Ерөнхий сайд биз дээ, ард түмнээ бүү басамжил!!!

/

Шатахууны хомсдолд шатахуун импортлогчид буруутай юм гэнэ. Тэд Оросоос дээрэмдээд оруулаад ирэх байсан юм байх. Бизнесээ ингэж зориудаар унагаадаг гэж хэлэх гээд байгаа юм байна, тийм ээ Л.Оюун-Эрдэнэ ээ!

“Эрчис-Ойл” гэж төрийн, хувийн алин болох нь үл мэдэгдэх компани байгуулснаа яагаад ярьсангүй бэ?

100 тэрбум төгрөг тэр компанидаа оруул гэж хувийн хэвшлийнхнийг шахаж дарамталж байгаагаа бас яагаад хэлэхгүй байна вэ… Хувийн хэвшлийнхэн чинь зунаас хойш гэрээ, хэлэлцээрт оръё гэж Танаас гуйсан байна. ОХУ-аас урилгаа ч ирүүлсэн байхад яах гэж нөөц хангалттай бий, үнэ өсөхгүй гэж ард иргэдээ хуурсан юм бэ?

Ядаж хоёр алхаад баригдахаар худлаа ярь л даа, Л.Оюун-Эрдэнэ ээ!

Хятад А92-ийг орлох бензин нийлүүлж чадахаар байна. Засгийн газрын түвшинд ярьж шийдэх юм байна гэж хувийн хэвшлийнхэн танай Засгийн газарт бичгээр, амаар нэг биш удаа санал хүргүүлж байхад яагаад хөдлөөгүй вэ. Яг өнөөдөр л Хятадын элчин сайдтай уулзах гэж арчаагаа алдах хэрэг байсан юм уу!

Хариуцсан салбарын сайд, Газрын Тосны Газрын дарга нар нэрт намын генсэкийнхээ тавиулуудад хариуцлага эхлээд тооц… Тэд чинь ямар үүрэгтэй бүтэц удирдаж байгаа тэжээврүүд вэ…

Хариуцсан салбар, агентлагууддаа хариуцлага тооцох зүрхгүй бол ядаж өөрөө гэмшиж сураач Л.Оюун-Эрдэнэ ээ! Алхам тутамдаа худлаа ярьдаг арчаагүй Ерөнхий сайд гэдгийг чинь монголчууд мэддэг болсон. Өөрийнхөө бантан, өөрийнхөө чадваргүйд хувийн хэвшлийнхнийг бүү хутга, бүү гутаа…

Чи энэ улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд биз дээ!!! Ард түмнээ бүү басамжил!!!

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Хилийн чанадыг зорьсон импортлогчдоо зүхэхийн оронд дэм, хүч өг Л.Оюун-Эрдэнэ ээ!!!

/

Шатахуун түгээх станцууд хаалгаа барив. Гол хэрэглээ болсон “АИ-92”, “АИ-95” бензиний нөөц шавхагдаж, түргэн тусламж, цагдаа, онцгой байдал, Зэвсэгт хүчний нэн тэргүүнд хөдлөх машинуудад тодорхой лимитээр өгч байгаа ч өнөө маргаашгүй энэ боломж ч үгүй болж байгааг нефть импортлогчид хэлж байна.

Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар “Шатахууны нөөц байна, санаа зоволтгүй” хэмээн олон нийтийг хууран мэхэлж байсан нь үнэнд гүйцэгдэв.

Олон улсын зах зээлд дээрх төрлийн бензиний нөөц хомсдохоор байгааг үйлдвэрлэгчид төдийгүй импортлогчид жилийн өмнөөс анхааруулсан. Гэсэн ч манай дүлий дүмбэ Засгийн газар юман чинээ тоохгүй явсаар ийм байдалд хүргэв. Бензин, шатахууны хэрэглээг Ерөнхий сайд Та Улаанбаатарын чихэлдсэн автомашинуудаар хардаг бололтой. “Шатахуунгүй болчихвол түгжрэл багасна” гэж Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Та хоёр арай бодсон юм биш биз дээ.

Бензин, шатахууны нөөц нь үндэсний аюулгүй байдлын онцгой нэг үзүүлэлт гэдгийг Та, таны “амьгүй” албатууд мэддэггүй бололтой.

“Дижитал үндэстэн” гэх цагаа олоогүй шоу, попролын уршгаас чинь болж хэд хоногийн дараа Ковидын жинхэнэ “бүүм” болно. Тэр үед яаралтай тусламжийн машинууд шатахуунгүй таг зогсох нь. Энэ бүгдээс үүдэн үндэсний аюулгүй байдал, иргэдийн ажил, амьдралд ноцтой аюул учрах нь тодорхой.

Танд хамаагүй юу, Ерөнхий сайд аа.

Орчин үеийн машин техник Таны галлаж байсан уурын зуухнаас өөр түлшээр ажилладаг гэдгийг эрх биш мэдмээрсэн.

Уг нь бензин шатахууны хомсдолд орж болзошгүй, оросууд крантаа хааж магадгүй байгааг эрт мэдэрсэн, мэдсэн нефть импортлогчид “Роснефть”, “Яйск”-ийн захирлуудад хандаж, ширээний ард суух хүсэлтээ зуны эхэн сард тавьж, зөвшөөрүүлсэн байх юм. Оросууд ч манайд нийлүүлэх бензинээ 50-80 хувиар бууруулж болзошгүй байгаагаа мэдэгдэж, “Роснефть”-ийнхэн ажлын уулзалтад оролцох хүмүүст урилгаа ирүүлж байж.

Харамсалтай нь урилгын дагуу нефть импортлогчид ОХУ руу орох зөвшөөрлийг Гадаад харилцааны яамнаас хүссэн ч шийдүүлэхгүй удсаар, нөхцөл байдал нэгэнт хүндэрсэн хойно буюу дөнгөж өчигдөр ОХУ руу орох зөвшөөрөл бус албан паспорт яаралтайгаар гаргасан болж аргацаасан байх юм.

Одоо нөгөөдүүлийг нь ОХУ нэвтрүүлээч үү, үгүй ч үү…

Ингэж хариуцлагагүй хандан хугацаа алдчихаад хойд зүгийн хар овоохой болгон хувийн хэвшлийнхнээ зүхэж, боргодог бор хэвлэлүүдээрээ нүдүүлж сууна.

Дэлхийн зах зээл, үйлдвэрлэл таны урагшгүй албан хаагчдыг хүлээхгүй гэдгийг шатахууны хомсдол, бусад улсын гэрээ хэлцэл (Оросуудад олон төрлийн хориг тавьж, бусад улсыг тэр хоригтоо нэгдэхийг шахаж, зөрчвөл бас арга хэмжээ авахаар сүрдүүлж байсан АНУ өөрсдөө хоригоо умартан ОХУ-аас их хэмжээний нефтийн бүтээгдэхүүн авахаар өндөр дүнтэй гэрээ байгуулсан талаар бид “Хувийн хэвшлээ дээрэмдэх САН-г Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар нар байгуулж 100 тэрбумыг нэхжээ” гэсэн гарчигтай өмнөх нийтлэлдээ дурьдсан) харуулав.

Бидний байгаа байдал л энэ. Гэтэл “дижитал үндэстэн” боллоо гээд Засгийн газраасаа гаргасан цар тахлын үеийн дүрэм журмаа зөрчин олон мянган хүн цуглуулж попорсоор өдөр хоногийг өнгөрөөж байна.

Уйлахад ч багадахаар нь “Роснефть”-ийнхэнтэй хийх яриа хэлцэлд төрийг төлөөлж оролцох учиртай гурван түшмэл нь “Замын зардал байхгүй” гээд хээв нэг сууж байсан гэж байгаа. Аргаа барсан хувийн хэвшлийнхэн Засгийн газрыг төлөөлөх учиртай гурван даргын замын болоод ОХУ-д байх зардлыг даахаар болж.

Гэтэл хамгийн гол хүн болох Газрын тосны газрын дарга, холбооны инженер Ц.Эрдэнэбаяр “Орос руу яваад бензин олж ирж чадахгүй” гээд явахаас татгалзсан нь эмгэнэл юм. Бензин олж ирж чадахгүйгээ мэдээд хариуцлага яригдах үед “Би яваагүй, явсан бол олоод ирэх байсан” гэж арьсаа хамгаалах тооцоог хийж, хөөрхий.

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн анд, нэг ангид сурч байсан гэх энэ этгээдийг хотын мээр Д.Сумъяабазар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байхдаа намын генсэктээ тал засан агентлагийн дарга болгож “Даам гаргасан” гэдэг. Татаасны тавиулууд нүүр түлнэ гэдэг энэ…

Юу гээч болоод байна энэ улс оронд, Ерөнхий сайд аа!!!

Улс орны үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц байдал нүүрлэчихээд байхад бензин, шатахууны нөөц бүрдүүлж, энэ салбарыг гардан удирдаж байх дарга тань хойш суулаа. Энэ хүн мөлхөөд ч болов Орост очиж, мөргөж байгаад ч хамаагүй бензин, шатахуун олж ирэх учиртай.

БНСУ-ыг үсрэнгүй хөгжилд хөтөлсөн Ерөнхийлөгч Пак Германы Ерөнхийлөгчийн өмнө сөгдөж, тус улсын нүүрсний уурхайнуудад солонгос ажилчдыг ажиллуулахыг, тэдний цалин улс оронд нь хэрэгтэй байгааг гуйж байсан гэдэг. Тэглээ гээд Пак Ерөнхийлөгчийг дэлхий шоолоогүй. Харин ч бахархсан байдаг.

Гэтэл шаварт унасан шарын эзэн болсон нефть импортлогчид бензин, шатахуунгүйн улмаас улс даяараа тэг зогсолт хийхэд хүрээд байгаа энэ үед цаг хожихоор ОХУ-руу автомашинаар хөдөлсөн ар хударгаар эрхэм Ерөнхий сайд гуай Нефть импортлогчдын өргөтгөсөн хурал зарлаж, шатахууны крант хаасан тул хариуцлага тооц гэхчлэн хийрхэж суугаа нь даанч увайгүй.

Хувийн хэвшлийн, хөөрхий хэдэн нефть импортлогчдыг Оросын тал нэвтрүүлэх, эсэх нь тодорхойгүй байхад ерөөж, хүч өгөхийн оронд харааж, хашгичиж суугаа Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнийг сошиалд хагас галзуугаар нь дуудан олон нийт дургүйцлээ илэрхийлж байна.

ОХУ-аас манай хэдэд хилээрээ нэвтрүүлэх зөвшөөрөл өгөөгүй байгаа энэ үед Ерөнхий сайдын зүгээс хувийн хэвшлийнхнээ дуудан зүхэхийн оронд Гадаад харилцааны яамныхныг дуудаж зохион байгуулалт хийхийг үүрэгдсэн бол илүү дээр харагдах байв.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Л.Оюун-Эрдэнэ, Б.Болор-Эрдэнэ нар ойн медалиудаа “худалджээ”

/

Хуулиа сахьчихдаг оронд бол 3 жил хүртэлх хугацаагаар төмөр торны цаана суух болзол хангачихаад буй Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ нарын хийрхэл хэтэрч, 100 жилийн ойн медалиудаа заруулсан гэх факт илэрч, сошиалд шуугиан тариад эхэллээ.

Бантсан хүн бандаажиндаа шингэн алдана гэгчээр Ерөнхий сайд гуай гадна талбайд зохиогдох юуг ч хөхиүлэн дэмжинэ гээд далийрчихсан байдаг.

Ядаж байхад олон улсын хэдэн төсөл хөтөлбөрт туслах ажилтнаар ажилласнаас өөр ажлын туршлага, мэдлэг, чадварын тухайд түй ч үгүй, МАН-ын генсэк Д.Амарбаясгалангийн “энгэрийн сарнай” гэгддэг Б.Болор-Эрдэнэ нь хэдэн сайхан дроныг минь буудаад унагаачихлаа хэмээн уйлаастай.

Уг нь хурим найр, хурал цуглаан зохион байгуулах нь халдварын тархалтыг нэмэгдүүлэх шалтгаан болж байгаа гээд Засгийн газраас төрийн байгууллагууд хурал, цуглаан хийхийг хориглох шийдвэр гаргасан ч шийдвэрийнхээ бэхийг хатаж амжаагүй байхад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Б.Болор-Эрдэнээ хөтлөөд ийнхүү 50.000 гаруй хүн цуглуулж, тив дэлхийг сөхрүүлсөн тахлыг туучин шоудав.

Тэдний хэтийдсэн попролтын хөлд Шадар сайд С.Амарсайхан чирэгдэн дэнжигнэж, ачаагаа баглан, албан тушаалаа өгөхдөө тулаад байгаа.

Төр нь өөрийнхөө олгосон иргэний үнэмлэхдээ итгэдэггүй нотариатаар гэрчлүүл гэдэг тэнэглэл нь хэвээр атал “Цахим үндэстэн” боллоо гэх ичгүйргүй мэдэгдэлд нь гадныхан бидний өмнөөс ичиж үхэх шахаж байна.

Гэтэл муу дээр муу, муухай дээр улцан гэгчээр Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 100 жилийн ойн тэмдгээ ширхгийг нь 20000 төгрөгөөр борлуулж.

Үүнийг нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн гар хөл гэгддэг хэсэг залуучуудын байгуулсан “Мэдээлэл технологийн хөгжлийг дэмжих Соёмбо холбоо” гээч Төрийн бус байгууллага зарж, мөнгийг нь цуглуулсан байна.

Албан бус эх сурвалж энэхүү ойн тэмдгийг 50000 ширхгийг хэвлүүлсэн гэх мэдээллийг өгч байгаа.

Ердөө жилийн өмнө байгуулагдсан эл Төрийн бус байгууллага нь Засгийн газрын хэрэг эрхлэх газраас захиран зарцуулдаг “Ухаалаг Засаглал” төслөөс ямар нэг цензургүйгээр ажил авдаг, авсан ажлын төлбөрөө гэрээний эхэнд 100 хувь шийдүүлээд авчихдаг сүрхий газар аж.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Хувийн хэвшлээ дээрэмдэх САН-г Л.Оюун-Эрдэнэ, Д.Сумъяабазар нар байгуулж 100 тэрбумыг нэхжээ

/

Л. Оюун-Эрдэнийн энэ “новш”-ийн Засгийн газар цаашид ажиллах ямар ч чадамжгүй боллоо. Ирэх долоо хоногоос эхлэн Монгол Улсын эдийн засаг элэг дөрвөөрөө мөлхөж эхлэх нь. Ямар ч үйлдвэрлэл байхгүй энэ улс орныг МАН-ын улаан поп улстөрчид ингээд баллаад хаячих гэж. Цар тахлын дэгдэлт улам эрчээ авлаа. Хятадууд нүүрсний экспортыг хязгаарлалтад оруулчихлаа. Бензин, шатах тослох материалын нөөц барагдчихлаа. Оросууд  нийлүүлэлтээ хумилаа.

Одоо тэгээд яах болж байна, Ноён солиотууд аа!

Нөөцийн хомсдолд орсон болохоор, шатахуун импортлогч үндэсний хэдэн компани чинь үнэ нэмэхээс аргагүй, Л.Оюун-Эрдэнэ ээ!

Өргөн хэрэглээний бүх барааны үнэ өсөөд эхэллээ. Яг үнэндээ ямар ч бодлогогүй үйл ажиллагааныхаа эцсийн лайг чихэж, үүрүүлдэг энэ нэг хэдэн компанид ямар ч буруу алга. Зориудаар хомсдол  үүсгэж, шатахууны үнийг нэмэх гэж байна гэсэн ойлголтыг нийгэмд түгээж, дотоодын импортлогч компаниудаа  ямар удаан дарамтлав даа! 

Эцэст нь үнэнд гүйцэгдлээ. Би үхэхээр, чи үх гэсэн тактик чинь явахаа байлаа.

Шатахуун импортлогчдыг өмөөрөх, хамгаалах ямар ч шалтгаан бидэнд алга. Гэхдээ бодит үнэнийг шударгаар  бичих, хүлээн зөвшөөрөх нь хэн хэнийх нь үүрэг гэж ойлгож байна. Үндэсний үйлдвэрлэл, дотоодын  компаниудаа ээлж дараалан сөхрүүлж, дампууруулж, үүд хаалгыг нь барьж буй атлаа их наяд, наядаар мөнгө  зарцуулж шоуддаг ийм үхээнц дорой гадаад, дотоод бодлоготой Засгийн газар, эрх баригчидтай, ажилгүй, орлогогүй, халамжаар амьдардаг ард түмэнтэй энэ улс орон цаашаа хэр удаан тэсвэрлэж чадах вэ!

Алхам тутамд ХУЙВАЛДААН, бас дахин дахин ХУЙВАЛДААН.

Өнгөрсөн хавраас дэлхий даяар нефтийн бүтээгдэхүүний үнэ өснө, хомсдолд орно гэдгийг хэлэлцэж, арга хэмжээг дор бүрнээ авч байхад Монголын Засгийн газар таг дүлий, ямар ч тооцоо судалгаа, стратегийн бодлогогүй, гараа хумиж суусан. Тэртээ тэргүй ойлгомжтой байхад шатахууны үнэ нэмбэл хохь нь шүү гэх  байдлаар дотоодын хэдээ дарамталж түр аргацаасан цаг хугацаа чинь дууслаа. Яс юман дээр нохойд барьдаг  мод болгосоор байтал наад хэдэн компани чинь тамираа барчихлаа. 

Энэ хэдэн компани улсын шатахууны нөөц, үнийн бодлогыг барьдаггүй юм. Үүнийг Засгийн газар бодлогоор   зохицуулах үүрэгтэй.  Ялангуяа дэлхий даяар цар тахлын онцгой нөхцөлд амьдарч байгаа ийм үед энэ үүрэг, хариуцлага чинь бүр тодорхой, ойлгомжтой, яг таг байх ёстой. Өөрсдөө чадахгүй байгаа бол хувийн хэвшлийнхэнд бодлогоо бүрмөсөн итгээд даатгачих хэрэгтэй, Ерөнхий сайд аа!

Гэтэл яав!

Шатахууны үнийг тогтворжуулахын тулд 100 тэрбум төгрөгийн хуримтлалтай САН байгуулахаар шийдсэн гэж  байх шив! Ийм хөгийн юм сэдэхээсээ ичиж, айдаггүй юм уу Л.Оюун-Эрдэнэ ээ!

Танай  намынханд, бас өөрт чинь САН байгуулаад, байгуулсан САН-гаа хэрхэн үр ашигтай ашигладаг тухайд үл  зүйрлэм асар “мэдлэг”, хур гашуун туршлага бий.

Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар УУХҮ-ийн сайд байхдаа яамныхаа дэргэд 2020 оны нэгдүгээр сарын 1-нд байгуулсан “Эрчис-Ойл” нэртэй төрийн өмчит компани байдгийг монголчууд огт мэддэггүй байж.  Байгуулагдсан цагаасаа хойш ямар ч үйл ажиллагаа эрхлээгүй цаасан дээр байсан компани учраас хэрхэн мэдэх  билээ. Ийм нэг компанийг Засгийн газраас тогтоол гарган гэнэт байгуулах болсон зорилго тань одоо тодорхой болж байна.

Өнгөрсөн зун Ашигт малтмал, газрын тосны газраас ийм САН байгуулах саналыг дэвшүүлж, улмаар хуримтлуулах  100 тэрбум төгрөгийг нөгөө шатахуун импортлогч компаниудаас гаргуулан, захиран зарцуулах эрхийг  нь  “Эрчис-Ойл” компанид олгох шийдвэрийг Засгийн газраас гаргасан байх юм. Ингээд зогсохгүй “Эрчис-Ойл”  компани нь Монгол Улсын хэрэгцээт шатахуун, шатах тослох бараа материалын импорт, хуваарлилтыг  дангаараа хариуцахаар болсныг дотоодын компаниудад мэдэгдэн сүрдүүлжээ. Хэрэв САН-д шаардлагатай 100  тэрбум төгрөгийг гаргаж өгөхгүй бол шатахуун жижиглэн худалдаалах эрхэнд халдана гэдгээ АМГТГ, Засгийн  газраас сануулсан нь хувийн хэвшилд хандсан шууд СҮРДҮҮЛЭГ биш гэж үү!

Төр ингэж хувийн хэвшлийн бизнесийг булаадаг, дээрэмддэг жишгийг У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар  тогтоочихлоо.

Хачирхалтай нь “Эрчис-Ойл” компани төрийн өмчит аж ахуйн нэгж үү, хувийн өмчит компани уу гэдэг тодорхой   биш байна. Зарим нэг бичиг баримт дээр 2020 оны нэгдүгээр сард Засгийн газрын тогтоолоор байгуулагдсан  ТӨХК гэсэн атлаа зарим бичигт 2020 оны дөрөвдүгээр сарын 22-нд байгуулагдсан “Эрчис-Ойл” ХХК ч гэж явж  байх жишээтэй. 

Ерөнхий сайд аа, ийм замаар улс орны эдийн засаг хөгжих юм уу? Нефть, шатахууны бизнесийг дангаараа атгах  гэсэн та нарын энэ оролдлого шатахууны үнийн өсөлтийг тогтворжуулж, хомсдлоос гаргаж чадах уу?

Танд болон танай Засгийн газарт ийм чадамж байгаа юм уу?

Би хэрвээ шатахуун импортлогчдын нэг байсан бол Танд хоёр хурууныхаа завсар нэг хуруугаа хийж байгаад  “МАЙ” гэсэн хариулт өгөх байлаа.

Одоо ядарсан  хэдэн үндэсний компани, ард түмнээрээ даажигнаж, дээрэлхэхээ боль! Үнэнийг, үнэн бодит  мэдээллийг ард түмэнд яагаад өгч болдоггүй юм. Шатахууны үнэ нэмэгдэнэ, бүр хомсдолд орно гэдгийг эртнээс  хэлж, үйл ажиллагаагаа зохицуулсан бол илүү хялбар, амар байх байлаа. Үүний оронд үнэ нэмэхгүй, нөөц  хангалттай бий гэж нийгмийг хуурахдаа ийм байдалд орно гэдгээ тооцох хэрэгтэй байж.

Зориудаар энэ хямралыг далимдуулж, шатахууны  бизнесийг төрийн нэрээр булаах гэсэн бол одоо нурлаа л даа.  Яагаад гэвэл шатахууны хомсдол, үнийн өсөлт маш удаан хугацаагаар үргэлжилнэ гэдгийг манайхаас бусад  орны Засгийн газрууд маш сайн мэдэж арга хэмжээгээ авчихаж. 

Манайх хоцорсон.

Монголд шатахуун нийлүүлдэг “Роснефть”-ийн  “Яйск”, “Ангарск” бүгд засварт орсон гэх нэрээр Монголд шатахуун нийлүүлэлтээ бараг зогсоочихлоо. Хэдийгээр засвар нь ирэх сард дуусна гэж байгаа ч, нийлүүлэлт  нэмэгдэхгүй шүү гэсэн дохиог манайд хэдийнэ өгсөн байх юм. Тэгэхээр оросууд ирэх сараас манай руу бензин  ачих эсэх эргэлзээтэй гэсэн үг Ерөнхий сайд аа!

Яагаад гэдгийг том зүрх гарган тайлбарлах гээд үзье. Бодвол Та болон танай Засгийн газрын гишүүд гадаад ертөнцөд болж буй мэдээ, мэдээллийг маниас илүү хангалттай авдаг байх.

Монголд хэдийнэ гар хөлөө  шургуулчихсан, нефтийн хамгийн том худалдааны компани болох үндэстэн дамнасан ТРАФИГУРА групп өнгөрсөн зургаадугаар сарын 16–нд оны эцэс гэхэд нэг баррель нефтийн үнэ 100 ам.доллароор өснө шүү гэж мэдэгдсэн. “ВИТОЛ”, “ГЛЕНКОР” гэх аваргууд ч ийн  мэдээлж байж. Үүнтэй зэрэгцээд Санкт-Петербург хотод болсон Олон улсын Эдийн засгийн чуулган дээр  “Роснефть” концерны тэргүүн Игорь Сечин газрын тосны үйлдвэрлэл зогсонги байдалд орж, хомсдол удаан  хугацаагаар үргэлжилнэ гэдгийг ч хэлсэн.

Манайх даанч арга хэмжээ авсангүй.  Одоо ОХУ-д дотооддоо бензиний хомсолд ороод байгаагаа мэдээлж байна. Ийм байхад Монголд нийлүүлэлт нэмэгдэнэ гэж байх уу Ерөнхий сайд аа!

АНУ-д гарсан “Айда” хар салхины улмаас газрын тосны үйлдвэрлэл нь 77 хувиар унасан. Тус улсад маш олон  үйлдвэр үйл ажиллагаагаа зогсоосон нь ирэх оноос нааш сэргэхгүй гэдгийг байнга ярьж байна. АНУ-ын ЭХ-ний  агентлагын мэдээлснээр тэд ОХУ-аас өдөрт дунджаар 848 мянган баррель газрын тосыг хамгийн дээд үнээр авч  байгаа юм байна. АНУ-д үүссэн энэ хомсдол ОХУ-ын экспортод асар ашигтай тусч буйн улмаас бусад улс орнуудад нийлүүлэлтээ багасгаж, улмаар дотооддоо ч хомсдол үүсч байгааг үл тоож байна.

Тэд тэгэхээр Таныг хэр тоож үзэх юм бол! Ийм нөхцөл байдал үүссэнийг мэдэж байгаа юм бол Та 100 тэрбум  төгрөгийн САН байгуулж яг яах гэсэн байх уу? Уг нь танд яаж ийж байгаад, ямар ч аргаар хамаагүй мөнгө босгох  “ухаан” байх шиг байгаа юм. 

Гэхдээ бас болоогүй ээ!

Хэзээ барьж байгуулж, ашиглалтад орох нь тодорхойгүй  нефтийн үйлдвэр ажиллаад эхлэхээр САН-д оруулсан хөрөнгийг нь эргүүлж өгнө гэж нефть импортлогч хэдэн  компаниудаа хөөрхөн аргаар залилах гэж оролдсон тань өрөвмөөр юм. 

У.Хүрэлсүх, Д.Сумьяабазар, та гурав энэ нэг нефтийн үйлдвэрийн үлгэрээ хэдэн жил ярьж шоудах гэсэн юм бэ?

2022 онд ашиглалтад оруулна гэж ярьдаг байснаа саяхнаас сунгаж 2025 онд гэх болсон тань хэр бодитой билээ…  сайн л бодоорой доо! Үйлдвэрийн суурь ч байхгүй байхад ажилчдын орон сууцыг нь барьчихсан онцгой содон  “ухаан” та  гурвынх!

Энэтхэгийн Ерөнхий сайд хөөрхий Моди та гурвын үлгэрт итгэж өгсөн 1 тэрбум ам. доллароосоо болж балрах  шахсныг ядаж марталгүй санаж байгаасай гэж хүсэх байна.

Үргэлжлэл  бий…

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн “НАЖ МОГОЙ” үндэсний холбоо

Намын дарга, Генсэк хоёрын шөргөөцөлдөөн ширүүслээ

/

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн суудал ганхаж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх МАН, МАХН-ын эв нэгдлийг хангах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан тэрбээр Н.Энхбаярын багаас МАН-ын Удирдах зөвлөл, Бага хурал, Нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газарт тус бүр 30 хувийн квот олгохоор амалчихсан. Засгийн газарт ч суудал гаргаж өгнө гээд хувь тоглолт хийчихсэн байгаа.

Тэр зовлонгийнхоо ард гарахаар Д.Амарбаясгалан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хэлэлцээрийг хангаж ажиллахыг сануулж.

Улмаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан, Шадар сайд С.Амарсайхан нарыг Тусгаар тогтнолын ордонд дуудаж, ажлаа хүлээлгэн өгөх бэлтгэлзээ базаахыг анхааруулсан гэнэ. Тиймээс өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагийн Засгийн газрын хуралдаанаар хоёр сайдын асуудлыг хэлэлцэх мэдээлэл “задарч”, сайд нараас илүүтэй ажлын алба нь үймэлдэж, зарим нь бичиг цаасаа эмхлэн ширээ сандлаа хураах шахсан байна.

Ер нь Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрыг огцруулах төлөвлөгөө МАН-д өрнөөд удаж байгаа.

Хаврын чуулганы төгсгөлд асуудал хурцдан АН-ынхантай нийлсэн хэсэг бусаг нөхөд гарын үсэг цуглуулаад бүтэлгүйтсэн ч намрын чуулгантай зэрэгцэн огцруулах бичгээ өргөн барихаар зэхсэн хэвээр. Үүнд хариу болгож Л.Оюун-Эрдэнэ зуны өдрүүдэд хувийн мөрдөх товчоо байгуулан боксийн холбоог дэргэдээ авч, “тулаан”-ы бэлтгэл хангасан.

Тэгсний хэрээр буюу зуны турш цуглуулсан баримт, ирэх оны төсвийн хуваарилалтаар нам доторх фракциудтайгаа тохиролцоонд хүрмээр аядаж. Тиймээс түрүү долоо хоногийн лхагва гарагийн Засгийн газрын хуралдааны дараа сайд нараа өрөөндөө дуудаж “Хэнийг ч огцруулахгүй. Тайван ажлаа хийж болно. Улс төрийн тохироо хангагдсан” гэсэн юм байх.

Үүнээс гурав хоногийн дараа буюу өнгөрөгч бямба гарагт Тэрэлжид нууц уулзалт зохион байгуулсан. Уулзалтад аймгийн Засаг дарга нар болон УИХ-ын гишүүд цугларч Засгийн газар тогтвортой ажиллах талаарх тохиролцоог албажуулсан гэдэг нь хэвлэлээр нэгэнт ил болсон билээ.

Уулзалтаас ирсэн нөхдийн хэлж байгаагаар ирэх арваннэгдүгээр сард болох намын Их хурал болтол Засгийн газрыг бүрэлдэхүүнээр нь ажиллуулах болсон, улмаар гүйцэтгэх засаглалыг өргөтгөх асуудлыг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж батлуулах талаар ч сэм тохироод тарсан гэж байгаа.

Мөн нөхөн сонгууль өнгөртөл хатуу хөл хорио тогтоохгүй байхын зэрэгцээ ордны өмнөх төв талбайд ямар нэг жагсаал цуглаан болохоос сэргийлж өдөр бүр шоу, зугаа цэнгэлийн ажил хийж байх чиглэл өгөгдсөн гэнэ.

Халдварын тархалт, тэр дундаа бага насны хүүхдийн өвчлөл улам бүр ихэссээр байгаа ч сургууль, цэцэрлэгийг танхимаар хичээллүүлсээр нөхөн сонгуулийн ард гарах, хөл хорио тогтоохгүй байх чиглэлийг Засгийн газраас баримтална гэж мөнөөх нууц уулзалтынхаа үеэр ам гарч.

Эл уулзалт амжилттай болсны баталгаа нь Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” уулзалтад Төрийн гурван өндөрлөг оролцож, тэмдэглэл хөтөлсөн дүр эсгэн хөгөө чирсэн явдал.

Хувийн хэвшлийнхнээ сонсож байгаа нэрийдлээр тэд ойлголцож, нэг талдаа гарч чадсанаа улс төрийн хүрээнд илтгэсэн төрийн гурван өндөрлөг аливаа яриа хэлэлцээ, тэр дундаа Тэрэлжид болсон уулзалтдаа генсэкийг оролцуулаагүй гэж байгаа.

Тиймээс Хотын дарга Д.Сумъяабазартай ойлголцохоо больж, нийслэлийн намын хороон дахь эрх мэдлээ алдан нийслэл, дүүргийн хэмжээнд 30 хувийн квот гаргаж чадахгүй Н.Энхбаярт зүхүүлж суугаа Д.Амарбаясгалан уурссандаа хэд хоногоор утсаа унтрааж, хөшгөө хаагаад сураг алдарсан гэдгийг намынхан нь хэлж байна.

Тэр байтугай сүүлийн үест генсэктэй холбоотой элдэв тендэрийн дуулиан хэвлэлээс салахаа больсон нь намын даргын зүгээс түүнд өгч буй анхааруулга гэнэ.

Энэ эрчээрээ үйл явдал өрнөвөл Их хурлаар намын даргыг жинхэлж, шинэ генсэктэй болох прогноз хүчтэй байгаа тул Д.Амарбаясгалангийн зүгээс Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг орвонгоор нь шилгээж, дижитал үндэстэн гэх далий шоугаар дельта вирусын тархалтыг өдөөсөн ялд унагахаар ажиллаж эхэллээ гэдгийг эрх баригч намын дотоод дахь эх сурвалжаас өгч байна.

Мээр Д.Сумъяабазар, Элчин сайд асан С.Сүхболд нар хүлээн авалтын зардлыг хувьдаа завшсан уу

Монгол төрийн алтан аргамжаа болсон манай дипломатчид эх орныхоо нэрийг баастсан хэрэгт холбогддог болоод удаж байна. Суугаа улсаараа дамжуулан хар тамхины гэх мэт хууль бус наймаа хийж байгаад баригдан ял шийтгүүлсэн, шившигтэйгээр хөөгдсөн нь ч цөөнгүй.

Өдгөө Гадаад харилцааны яамны нэгэн газрын захирлаар ажиллаж буй С.Сүхболдтой холбоотой ичиж үхмээр нэг хэргийг бид саяхан олж авлаа. НҮБ-д суугаа Монгол Улсын байнгын төлөөлөгчөөр 2015-2019 онд ажиллаж байсан түүнийг санхүүгийн олон ноцтой зөрчил гаргасны улмаас ГХЯ-наас хугацаанаас нь өмнө татсан юм байна. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар 2019 онд АНУ-д албан айлчлал хийжээ.

Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Нью-Йоркийн Хөрөнгийн биржид хөрөнгө оруулагчдад зориулан томоохон хүлээн авалт зохион байгуулсан байна. Иймэрхүү хүлээн авалт хийдэг нь байдаг л зүйл. Хүлээн авалтын зардал болох 50 гаруй мянган ам.долларыг Уул уурай, хүнд үйлдвэрийн яамын төсвөөс гаргасан юм билээ.

Хамгийн ноцтой нь НҮБ-д суугаа Монгол Улсын байнгын төлөөлөгч, Элчин сайд С.Сүхболд хүлээн авалтад зарцуулсан мөнгөний баримтыг сайд Д.Сумъяабазараас авсан аж. Тэрбээр хүлээн авалтын зардлыг АНУ-д суугаа Элчин сайдын яамнаас гаргасан мэтээр ГХЯ-наас нэхэмжлэн авч завшсан байна. С.Сүхболдын хувьд дүүрч гэхэд хувьдаа томоохон банктай, УИХ, Засгийн газрын гишүүн асан Д.Сумъяабазар үүнийг мэдээгүй баймааргүй юм. Арай энэ мөнгөнөөс хуваалцсан юм биш биз дээ.

Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн НАЖ МОГОЙ үндэсний холбоо

Мэдээ орчуулах »