fbpx

Онцлох мэдээ - Page 22

/

МАН-ын даргын суудал ганхаж, МАНь эмэгтэйчүүд бужигнаж эхлэв үү

АН задарч, МАН гэдсэндээ хөлөө жийлцэж буй өдрүүдийн гол хорчдын нэг хэсэг нь эмэгтэйчүүд. Төдийлөн цойлж тодроод толгойд гараад ирэхгүй ч тэр энийг хутган, тэвнэ зүү шидэлцүүлэгчид бүсгүйчүүд байдаг нь үнэн. Ялангуяа

/

Тэрбумын өртөгтэй гарын үсгийн эрэлд буюу Хүкийн тэсч үлдэх 5 хоног

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 4 хоногоор сунгав. Энэ нь дотоодод эрчтэй тархаж буй цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авахад хүрэлцэх хангалттай хугацаа огтхон ч биш юм. Харин ирэх 7 хоногийн даваа гараг хүртэл Засгийн газар завсарлага авч, Хүк суудалдаа

“Нүхт тур” руу их хэмжээний мөнгө яагаад шилжүүлэв, Л.Оюун-Эрдэнэ сайдаа!!!

//

Зорчигчдын хоолыг зогсоосон атал “Нүхт тур” руу их хэмжээний мөнгө яагаад шилжүүлэв…… МИАТ компанийн сэжиг бүхий гүйлгээ, цар тахлын хүнд үед байж боломгүй гэрээ

Б.Болор-Эрдэнийг гомдоолоо хэмээн ЭЦГ-аас тус сайтыг хар жагсаалтад оруулах хүсэлт хүргүүлсэн үү?

/

-Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглагчдыг анхааралдаа авна уу, Авлигатай тэмцэх газар!- Манай сайт Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнийг шүүмжилж бичсэн. Гэтэл

Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс уриалга гаргажээ

СЭТГҮҮЛЧ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГУУДАД УРИАЛАХ НЬ

Бүх нийтийн бэлэн байдалд сэтгүүлчхэвлэл мэдээллийн байгууллагууд дараах зарчмыг чанд мөрдөж ажиллахыг Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс УРИАЛЖ байна.  

Бүх нийтийн бэлэн байдлын үед:

– иргэдэд худал, ташаа мэдээлэл тарахаас сэргийлэх,

– сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагыг олон нийтийн мэдэх эрхийн төлөө үйл ажиллагаагаа саадгүй явуулахыг дэмжих,

– сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах зорилгоор Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс дараах зөвлөмжийг хүргэж байна.

  • Үнэн бодит байдлыг эрхэмлэх: Олон түмэнд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэх, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэх нь сэтгүүл зүйн эрхэм дээд үнэт зүйл мөн. Мэдээллийн үнэн зөвийг таних эхний алхам нь мэдээллийг түгээгч нь найдвартай, баталгаатай эх сурвалж мөн эсэхийг нягтална. Мэдээллийг түгээхдээ хүнлэг байх, олон нийтийг айдас, хүйдэс, хүчирхийлэл, эмх замбараагүй, эрсдэлт таагүй нөхцөл байдал руу хөтлөхөөс болгоомжилж, зөвхөн үнэнд нийцсэн мэдээллийг түгээхэд анхаарна.
  • Болсон явдлын тухай бодит мэдээллийг түгээх: Бүх нийтийн бэлэн байдалд шилжсэн энэ цагт олон нийтийг цаг үеийн бодит мэдээллээр шуурхай хангах үүргийг сэтгүүл зүй хүлээдэг.  Бодит мэдээлэл гэдэг нь болсон явдлын үнэн зөв түүх билээ. Цар тахлын үед Засгийн газар, Улсын онцгой комисс, ОБЕГ, бусад төрийн захиргааны болон хүчний байгууллагуудаас цаг үеийн мэдээллийг шуурхай авахаас гадна бодит байдлыг газар дээрээс нь сурвалжлах, олон талын эх сурвалжуудаар баталгаажуулах зэрэг мэргэжлийн үүргээ чанд биелүүлнэ.
  • Олон ургальч мэдээллээр хангах: Албан ёсны эх сурвалжийн мэдээллээс гадна эрүүл мэндийн чиглэлийн эрдэмтэн судлаачдын байр суурь, халдвар судлалын шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа, эрдэм шинжилгээний өгүүлэл зэрэг баримт бичгүүд, халдварт өвчин нь нийгмийн бусад салбарт хэрхэн нөлөөлж буй талаарх дотоодын болон олон улсын судлаачдын ажиглалт, тандалтыг олон нийтэд түгээж, тэдний шийдвэр гаргалтад зөвөөр туслахыг хичээнэ.    
  • Мэдээллийг дахин дахин нягтлах: Мэдээллийг нягтлах нь сэтгүүл зүйн нягт, нямбай үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. Баталгаатай, найдвартай эх сурвалжаас мэдээлэл авч, уг мэдээллийг үнэн бодитой эсэхийг ердийн үеэс ч илүү давтан нягтал. Мэдээллийг нягталж шалгахдаа олон талын эх сурвалжаар харилцан баталгаажуулах, тохирох гол эх сурвалжийг сонгоход онцгой анхаар.    
  • Ялгаварлан гадуурхахгүй, доромжлохгүй байх: Хэнийг ч арьс өнгө, яс үндэс, гарал угсаа, эрүүл мэнд, гэр бүлийн байдлаар нь ялгаварлан гадуурхалтын золиос болгож болохгүй. Ялангуяа коронавируст халдварыг хэн ч тусах эрсдэлтэй нөхцөл байдалд халдвар туссан, сэжигтэй, эмчлэгдсэн тохиолдлуудын талаар мэдээлэхдээ ялгаварлан гадуурхсан, гутаан доромжилсон, үзэн ядсан, буруутгасан, адалсан, хүчирхийлсэн өнгө аяс, үг хэллэг, дүрслэлийг ашиглахгүй байхыг эрмэлзэнэ. Шаардлагатай тохиолдолд хувь хүний дүрс, зураг, бичлэгийг бүдэгрүүлэх, регистрийн дугаар зэрэг хувийн мэдээллийг задлах, ялгаварлан гадуурхах, хүчирхийлэхээс сэргийлж, хүнлэг хандаж түгээхгүй байвал зохино. 
  • Хувийн нууцад хүндэтгэлтэй хандах: Бие болон сэтгэл санааны эмгэг, эрүүл мэндийн тухай мэдээлэл нь хувийн нууцад хамаарах тул тухайн хүний болон асран хамгаалагчийнх нь зөвшөөрөлгүйгээр нийтэлж, нэвтрүүлэхийг хориглоно. Ялангуяа коронавируст халдвараар өвчилсөн, сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн хүмүүсийн овог нэр, регистрийн дугаар, дүр төрх, гэрийн хаяг, сургууль, ажлын газрын байршил, гэр бүл зэрэг тухайн хүнийг таниулах мэдээллийг олон нийтэд түгээхээс түдгэлзэнэ.
  • Залруулга хийх, уучлалт гуйх: Өдөр тутмын мэдээлэл тогтмол шинэчлэгдэж, олон нийтийн анхаарал нэг асуудалд чиглэсэн онцгой нөхцөлд сэтгүүлчид ажиллаж буй тул мэдээ, сурвалжилгадаа баримтын ямар нэг алдаа гарсан бол тэр даруйд нь шуурхай засч, залруулгыг нийтэлж нэвтрүүлэх, хэн нэгний эрхэм чанар, нэр төр, алдар хүндэд санамсар болгоомжгүйн улмаас халдсан, буруу ташаа мэдээлэл түгээсэн бол уучлал гуйх нь урьд урьдынхаас ч илүү чухал болоод байна.  
  • Сэтгүүлчдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хамгаалах: Сэтгүүлчид хурдтай хувьсан өөрчлөгдөж буй асуудлыг сурвалжлахдаа уртасгасан цагаар, биеийн болон сэтгэл зүйн ачаалал, дарамттай, өвчин халдварлах эрсдэлтэй нөхцөлд ажилладаг. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллагууд ажилтнуудынхаа амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд эн тэргүүнд анхаарал хандуулж, халдвар, хамгаалал, аюулгүйн байдлыг нь хангаж, шаардлагатай бол зайнаас ажиллах горимыг баримтлах нь зүйтэй.  

Бүх нийтийн бэлэн байдалд хэвлэл мэдээллийн байгууллагууд мэргэжлийн түвшинд, ёс зүйн зарчмаа баримтлан ажиллаж, бодит мэдээлэл түгээснээр олон нийтийг зөв үйлдэлд чиглүүлж эрсдлээс урьдчилан сэргийлж чадна. “Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчим”-ыг өдөр тутмын сэтгүүл зүйн үйл ажиллагаандаа чанд сахин мөрдөхийг нийт сэтгүүлчид, редакцуудад УРИАЛЖ байна.

Хэвлэл мэдээллийн зөвлөл

Эмзэг бүлгийн иргэд, дотуур байрны сурагч, оюутнуудыг хүнсээр хангана

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үеийн нөхцөл байдлын талаар Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар танилцуулав. Цаашид:

– Улсын хэмжээнд хүнсний хомсдол үүсгэхгүй байх

– Эмзэг бүлгийн иргэд, дотуур байрны сурагч, оюутнуудыг хүнсээр хангах

– Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг бүрэн хяналтдаа байлгах- Шаардлагатай тохиолдолд хүнс, эм, эмнэлгийн хангамжийн дуудлагын түгээлтийн баг ажиллуулахад бэлэн байх

– Галын тэргүүн шугамд ажиллаж байгаа ажилтан, албан хаагч, тэдгээрийн ар гэрт урамшуулал олгох зэргийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх холбогдох сайд болон удирдах албан тушаалтнуудад үүрэг болголоо. Иргэний нийгмийн байгууллага, аж ахуйн нэгжүүд болон мэргэжлийн хүмүүс сайн дурын хөдөлгөөн байгуулж төр, засагт туслах саналаа ирүүлсээр байна. Энэ чиглэлээр хамтран ажиллахад бэлэн гэдгээ Ерөнхий сайд хэллээ. Тэрбээр Засгийн газар, Улсын онцгой комиссын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхийн төлөө зүтгэж байгаа бүх байгууллага, ажилтан, албан хаагч болон Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн дэглэмийг сахиж байгаа иргэд, гэр бүл, байгууллага, аж ахуйн нэгжид талархал илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Нэмж хоёр хүнээс халдвар илэрлээ

Монгол Улсад коронавируст “Ковид-19” халдварын нийт батлагдсан 414 тохиолдол боллоо хэмээн ЭМЯ-аас мэдээллээ. Тодруулбал, Эхний батлагдсан тохиолдлын нэгдүгээр хавьтал болох 4 настай хүүхдэд “Ковид-19” халдвар илэрсэн байна. Тус халдварын голомтонд байсан долоон хүнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээнд хамруулжээ. Мөн өнгөрөгч сарын 24-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 1 хүний давтан шинжилгээнд “Ковид-19” халдвар илэрчээ.

Эрдэнэт үйлдвэр, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байлын зэрэгт шилжүүлэх тухай УОК-ын шийдвэрийг хэрэгжүүлэн ажиллаж байна

Коронавируст цар тахлын халдвар манай улсад илэрсэнтэй холбогдуулан Улсын Онцгой комиссоос орон даяар Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ хэрэгжүүлэн, ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна.

     Улсын болон Орхон аймгийн Онцгой комиссын шийдвэр, хорио цээрийн дэглэмийн хугацаанд үйлдвэрийн цех нэгжүүдэд нэг бүрийн хамгаалах хэрэгсэл, халдваргүйжүүлэх ариутгалын уусмалын нөхөн хангалт хийх, Шалган нэвтрүүлэх 1, 2, 3-р постууд, Ерөнхий захиргааны 1, 2-р байруудын жижүүрийн постуудад амны хаалтгүй гаднын хүн, ажилчдыг нэвтрүүлэхгүй байх, хариуцлагатай жижүүр ажиллуулах, үйлдвэрийн бүс, объектод гаднын хүн, тээврийн хэрэгсэл нэвтрэхийг хориглох, үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах үүднээс шуурхай баг бэлэн байлгах, шаардлагатай тоног төхөөрөмжийн нөөцийг бэлтгэх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллаж байна.

     Мөн үйлдвэрийн харьяаны Спорт цогцолбор, Соёл, урлагийн цогцолбор, “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль, Орос 19-р сургууль, Орос 6-р цэцэрлэг, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор зэрэг цех нэгжийн үйл ажиллагааг бүрэн зогсоолоо.  Үйлдвэрийн бүс болон шалган нэвтрүүлэх постууд, Ерөнхий захиргааны байруудад ажилчдын биеийн халууныг тогтмол үзэх, амны хаалтын хэрэглээг хянах, ажилчид тээвэрлэдэг автобуснуудад ариутгал, халдваргүйтгэл, цэвэрлэгээг тогтмол хийх, тусгаарлалтын байр бэлтгэх зэрэг үүрэг даалгаврыг холбогдох хэлтсийн удирдлага, албаны хүмүүст өгсөн байна. Түүнчлэн телевиз, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр коронавирусээс урьдчилан сэргийлэх мэдээ, видео сурталчилгааг хүргэж, цар тахалтай холбоотой худал ташаа мэдээлэлд хяналт тавьж ажиллахыг чиглэлийн удирдах ажилтнуудад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Гамшгаас хамгаалах штабаас үүрэг болголоо.  

Эх сурвалж: http://erdenettoday.mn/

Эрчим хүчний салбарын зарим үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлнэ

Гамшгаас хамгаалах Түлш, эрчим хүчний Улсын албаны ээлжит хурал 2020 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 09:00 цагт боллоо. Хурлын үеэр Улаанбаатар хотын хэмжээнд хөл хорио тогтоосонтой холбогдуулан тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх гарц, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцлээ.

Тээврийн цагдаагийн албанаас Улаанбаатар хотын хөдөлгөөнд оролцож буй хувийн тээврийн хэрэгслийн зорчих хэсгийг хязгаарлахаа мэдэгдсэн. Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдал зарласан энэ үед Улаанбаатар хот дахь эрчим хүчний салбарын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэхийн тулд ээлжийн ажилтай ажилчдын замын хөдөлгөөнд саадгүй зорчих эрхийг нээж өгөхийг сайд Н.Тавинбэхээс Улсын Онцгой Комисс /УОК/-т уламжилж өгөхийг хүслээ. Ингэснээр эрчим хүчний үйлдвэр компаниудын шуурхай ажиллагаа, техникийн ажиллагааны үед авах арга хэмжээнд доголдол үүсэхгүй юм.

Мөн бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд эрчим хүчний салбарын зарим төлбөрт үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэхийг Эрчим хүчний сайд бөгөөд Түлш, эрчим хүчний Улсын албаны дарга Н.Тавинбэх холбогдох үйлдвэр, компанийн захирлуудад үүрэгдлээ. Хэрэглэгчдээс ирүүлж буй цахилгаан, дулааны хангамжийн талаарх дуудлага хүсэлтэд холбогдох үйлчилгээ үзүүлэхдээ төлбөр хураамж авалгүйгээр хурдан шуурхай арга хэмжээ авч ажилла гэв.

Дараах автомашинууд тээврийн хэрэгслийн хязгаарлалтад хамаарахгүй

Улсын Онцгой комисс /УОК/-ын шийдвэрээр Covid-19 халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотоос гарах  зорчигч тээврийн хөдөлгөөнийг зогсоож мөн хот доторх хөдөлгөөнийг хязгаарласан. Тэгвэл Нийслэлийн Засаг даргын захирамжаар дараах тээврийн хэрэгслүүд замын хөдөлгөөнд оролцуулах зөвшөөрөл өгсөн байна. Үүнд:

  • Тусгай техникээр тоноглогдсон албаны шуурхай удирдлагын автомашинууд
  • Нийтийн тээвэр 06.00-10.00, орой 17.00-21.00 цагийн хооронд
  • Цахилгаан дулаан, усан хангамж
  • Хүнсний ханган нийлүүлэлтийн
  • Шатахуун түгээгүүр
  • Эмнэлэг, Эмийн сангийн ханган нийлүүлэлтийн
  • Хог хаягдлын
  • Буяны үйл ажиллагаа
  • Ариутгал халдваргүйжүүлэлтийн гэсэн зөвхөн албаны автомашинуудыг замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийжээ. Харин хувийн автомашинаараа ажилдаа явах зайлшгүй шаардлагатай ажил албануудыг НОК-ын өнөөдрийн хурлаар ярьж шийдвэрлэх ажээ.

Дархан-Уул аймагт хатуу хөл хорио тогтоолоо

/

Сэлэнгэ аймагт 74 настай иргэнээс коронавируст халдвар илэрсэн. Энэ хүний ойрын хавьтагч болох бэрээс нь авсан эхний шинжилгээгээр халдвартай нь тогтоогдсон байна. Одоо баталгаажуулах шинжилгээ хийлгэхээр сорьцыг Улаанбаатар хот руу явуулжээ. Эхний шинжилгээгээр халдвартай гэж гарсан иргэн Дархан-Уул аймагт хоёр хоносон байна. Ингэхдээ хүүхдээ дагуулан томоохон зах худалдааны төвүүдээр явснаас гадна хүүхдээ тоглоомын төвд тоглуулжээ. Аймгийн онцгой комисс худалдааны төв, гудамж талбайн бүх камерыг шалган энэ хүний явсан зураглалыг тогтоосон байна. Мөн камерын бичлэгт хоёр өдрийн хугацаанд амны хаалт огт зүүгээгүй явсныг тогтоожээ. Дархан-уул аймагт иргэдийг гэрээс гарахыг бүрэн хориглосон. Зөвхөн хүнсний дэлгүүр орох зорилгоор гэрээсээ 200 метрийн радиустай зорчихыг зөвшөөрч байгаа юм. Аймгийн онцгой комисс хөл хориог дахин чангатгахаар төлөвлөж байна.

ДАМ ХАВЬТЛЫН БҮХ ХҮМҮҮСИЙН ШИНЖИЛГЭЭГ ДАВАА ГАРИГТ ДУУСГАНА

Энхсаран сувилалд тусгаарлагдаж байсан коронавирусын халдвар авсан нь тогтоогдсон ачаа тээврийн жолооч, түүний ойрын хавьтал гэр бүлийн гишүүд, тэднээс халдварласан хоёр оюутан гээд эдгээр зургаан иргэний ойрын хавьтал болох 100 гаруй ирэнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээнүүдийг авсан бөгөөд 70 гаруй хүний шинжилгээний хариу сөрөг гарч, халдвар аваагүй нь тогтоогдоод байна.

Харин хоёр, гуравдугаар зэргийн болон дам хавьталд орсон, концертын танхимд байсан зэрэг нийт 2800 гаруй иргэний хаяг байршил зэргийг тогтоосон бөгөөд хотын дүүргүүдэд сонгогдсон 11 эмнэлгийн байгууллагад тухайн иргэдийг ойролцоо харъяаллын дагуу ирэх 2 өдөрт багтаан урьдчилсан хоёр удаагийн түргэвчилсэн шинжилгээг авна. Эцсийн хариуг даваа гаригт гаргаж дуусгахаар төлөвлөж байна. Энэ нь Улаанбаатар хот дахь короновирусын тархалтын хүрээг бодитой харуулж чадна гэдгийг ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан мэдээллээ.

Эрдэнэт үйлдвэрийнхэн төлөвлөгөөгөө 100 хувиас дээш хувиар биелүүллээ

/

11 дүгээр сарын эхний 10 хоногийн байдлаар Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 696 мянган метр куб уулын цул гаргаж, төлөвлөгөөг 107.6 хувиар, 354.5 мянган метр куб хөрс хуулж, төлөвлөгөөг 108.1 хувиар тус тус биелүүллээ. Мөн 870.7 мянган тонн хүдэр олборлож, төлөвлөгөөний биелэлт 107 хувьд хүрсэн бол хүдэр боловсруулалтын төлөвлөгөө 103.2 хувиар биеллээ. Өөрөөр хэлбэл, баяжуулагчид хуурай жингээр  833.8 мянган тонн хүдэр боловсруулав. Хүдэр дэх зэсийн агуулга 0.450 хувь, молибдены агуулга 0.01710 хувьтай байсан бол зэсийн металл авалт 87.20 хувь буюу төлөвлөгөө 100.4 хувиар, молибдены металл авалт 112.6 хувиар биелсэн байна. Харин баяжмал дахь зэс, молибдены металл авалтын төлөвлөгөө 101.8-146.6 хувийн биелэлттэй гарчээ.  

     Сарын эхний 10 хоногт 16083 тонн зэсийн баяжмал ачуулж, чанарын үзүүлэлт 101.5 хувиар, 205.9 тонн молибдены баяжмал ачуулж, чанарын үзүүлэлтийн төлөвлөгөөг 103.1 хувиар тус тус биелүүлж ажилласан байна. 

Эх сурвалж:http://erdenettoday.mn/

Монгол орны байгалийн ургамлын дижитал гербарын сан үүсгэх ажил эхэллээ

//

БОАЖЯ-наас ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэн, МУИС-тай хамтран Монгол орны байгалийн ургамлын дижиталд гербарын сан үүсгэх ажлыг эхлүүлээд байна.

Монгол орны Байгалийн ургамлын цуглуулгын сан өдгөө ШУА-ийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Ургамлын сан (Herbarium UBA) 80 мянган хуудас, МУИС-ийн Биологийн тэнхимийн Ургамлын сан (Herbarium UBU) 20 мянган хуудас гуурст ургамлын цуглуулга хадгалагдаж байна.

“Байгаль орчны мэдээллийн нэгдсэн сан”-гийн чухал бүрэлдэхүүн болох олон арван мянган хуудас бүхий энэхүү цуглуулгын сан хөмрөгийг олон улсын жишигт нийцүүлэн дижитал хэлбэрт шилжүүлж, цахим мэдээллийн санг үүсгэснээр Монгол орны ургамлын олон янз байдлын хосгүй үнэт материал найдвартай хадгалагдах боломж, нөхцөл бүрдэх юм.

Мөн Биологийн олон янз байдлын тухай олон улсын конвенцыг хэрэгжүүлэх, судалгаа шинжилгээний мэдээлэл солилцох, байгалийн ургамлын олон янз байдлыг хамгаалах, тэдгээрийн тархац-нөөцийг тогтоох, өөрчлөлт хандлагыг хянах мониторинг судалгааны шинжлэх ухааны суурь мэдээлэл болохоос гадна шийдвэр гаргагчид, гадаад дотоодын эрдэмтэн судлаачид, ард иргэд өөрт хэрэгтэй ургамлын мэдээллийг интернэтээс шуурхай олж, ашиглах нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм.

Эх сурвалж:http://www.mne.mn/

Мэдээ орчуулах »