fbpx

Bayar

Импортолсон PCR шинжилгээний сорьц авах оношлуур хөлдүү байжээ

БНХАУ-аас Замын-Үүд боомтоор энэ сарын 03-ны өдөр “А” компанийн импортолсон “Коронавирусийн PCR шинжилгээний халдварын сорьц авах багц”-ыг хилээр нэвтрүүлэх үед хилийн мэргэжлийн хяналтын албанаас

 Япон “COVID-19” цар тахлын улмаас тогтоогоод буй хилийн хяналтын арга хэмжээнүүдээ ирэх зургаадугаар сараас үргэлжлүүлэн сулруулж, “Долоогийн бүлэг”-ийн бусад оронтой ижил түвшинд хүргэнэ гэж

“Цахим орчны хүүхэд хамгаалал” сэдэвт сургалт зохион байгууллаа

Харилцаа холбооны зохицуулах хорооноос 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Цагдаагийн Ерөнхий газар, Нийслэлийн боловсролын газартай хамтран нийслэлийн ЕБС-ийн нийгмийн ажилтнуудад “Цахим орчны хүүхэд хамгаалал” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтад нийслэлийн ерөнхий боловсролын төр, хувийн хэвшил нийлсэн 297 сургуулийн нийгмийн ажилтнууд хамрагдлаа.

Тус сургалт нь нийгмийн ажилтан, багш сурган хүмүүжүүлэгчдээр  дамжуулан ЕБС-ийн дунд, ахлах ангийн сурагчдад цахим орчны зохистой хэрэглээ, аюулгүй байдал, цахим дарамт, гадуурхлын мэдлэг  мэдээлэл өгөх, зөв дадал төлөвшүүлэх ач холбогдолтой юм.

ЕБС-ийн нийгмийн ажилтнууд сургалтад хамрагдсанаар цахим орчин дахь хүүхэд хамгааллын чиглэлээр мэдлэг, мэдээллээ дээшлүүлж, хүүхдэд ээлтэй цахим орчин бүрдүүлэхэд хамтран ажиллах бөгөөд харилцаа холбооны зохицуулах хорооноос хүүхэд хамгааллын чиглэлээр бэлтгэн гаргасан хичээл, зурагт хуудас болон видео контентуудыг Нийслэлийн боловсролын газарт  хүлээлгэн өглөө.

“Харилцаа холбооны сүлжээний зохицуулалт” хэлэлцүүлэг зохион байгууллаа

Харилцаа Холбооны Зохицуулах Хороо нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Новотел зочид буудлын хурлын танхимд “Харилцаа холбооны сүлжээний зохицуулалт” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулж, улс орны эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг харилцаа холбооны сүлжээг өсөн нэмэгдэж буй хэрэгцээг хангахад тулгамддаг асуудал, шийдвэрлэх арга зам, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болоод шинээр батлагдан гарсан Зөвшөөрлийн тухай хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулж буй баримт бичгүүдийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлэгт харилцаа холбооны сүлжээ,  үүрэн холбоо, интернэт, дата төв болон сансрын холбооны үйлчилгээ эрхлэгч 33 байгууллагын 50 гаруй төлөөлөгч оролцлоо.

Энэхүү арга хэмжээний үеэр ХХЗХ-ны ЗБХГ-ын ХХСДБХ-ийн дарга Х.Нинжболор “Сүлжээний зохицуулалтын чиг хандлага, зохицуулалтын орчин” сэдвээр, мэргэжилтэн М.Ангараг Сүлжээний зохицуулалтын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Зөвшөөрлийн тухай хуулийг даган өөрчлөлт оруулж буй баримт бичгийн талаар, ИСҮХ-ийн дарга Т.Батболд “Мэдээллийн сүлжээний зохицуулалтын талаарх ерөнхий ойлголт” сэдвээр тус тус танилцуулж хэлэлцүүлэг өрнүүллээ.

ХӨТӨЛБӨР

“ХАРИЛЦАА ХОЛБООНЫ СҮЛЖЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

ЦагҮйл ажиллагаа
08:30-09:00Оролцогчдын бүртгэл
09:00-09:10Нээлтийн үгГ.Чинзориг, ХХЗХ-ны дарга
Харилцаа холбооны сүлжээний зохицуулалтЧиглүүлэгч: Б.Мягмарнаран /ХХЗХ-ны ЗБХГ-ын дарга/
09:10-09:30Сүлжээний зохицуулалтын чиг хандлага, зохицуулалтын орчинИлтгэгч: Х.Нинжболор /ХХСДБХ-ийн дарга/
09:30-10:00Сүлжээний зохицуулалтын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний саналИлтгэгч: М.Ангараг /ХХСДБХ-ийн мэргэжилтэн/
10:00-11:30Хэлэлцүүлэг /асуулт хариулт/
11:30-11:50Цайны завсарлага
11:50-12:10 Мэдээллийн сүлжээний зохицуулалтын талаарх ерөнхий ойлголтИлтгэгч: ИСҮХ-ийн дарга Т.Батболд
12:10-12:40Хэлэлцүүлэг /асуулт хариулт/
12:40-12:50Дүгнэлт, хаалт: Д.Сэрээдорж, ХХЗХ-ны Ажлын албаны дарга

35 тонн бодис, 134.8 тонн давс, 12 тонн хайрга цацаад байна

Ус цаг уур, орчны судалгаа, шинжилгээний газраас нийслэлийн нутаг дэвсгэрт арванхоёрдугаар сарын 15-нд бага зэргийн цас орох төлөвтэй цаг агаарын мэдээ ирүүлсэн. Энэ дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/ нийслэлийн нутаг дэвсгэр дэх хүндрэлтэй нөхцөл байдал үүсэж болзошгүй даваа, гүвээ, хотын гол магистрал төв замуудад давс, бодис цацах тусгай техник хэрэгслүүдийн бэлэн байдлыг хангаж, цас орж эхэлмэгц халтиргаа, гулгаанаас сэргийлэх зориулалтын давс, бодис цацсан юм. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 15-16-нд цэвэрлээ, үйлчилгээний 18 байгууллагын зам, талбайн 818 үйлчлэгч тусгай зориулалтын 73 машин, техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа. Улмаар тусгай зориулалтын 35 тонн бодис, 134.8 тонн давс, 12 тонн хайрга цацаад байна.

“Улаанбаатар шинэчлэл” ХХК-ийн хариуцсан Ар гүнтийн даваанд арванхоёрдугаар сарын 15-16-нд бага зэрэг цас орж, хүчтэй шуурсан. Цас хунгарлаж, даваа, гүвээ хаагдах нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэн, давс, бодис, хайрга дайрга цацаж, хонож ажилласан байна. Мөн нийслэлээс алслагдсан Морингийн даваа, Айдсын даваа, Ар гүнт,  Өвөр гүнт зэрэг замд давс, бодис цацсан бөгөөд халтиргаа, гулгаа үүсээгүй, хөдөлгөөн хэвийн байгаа юм. Түүнчлэн зам, талбайн үйлчлэгч нар явган зам, замын нуухны цасыг цэвэрлэн ажиллаж байна.

Өдгөө 2086 тонн бодис, 4349 тонн давсны үлдэгдэлтэй байна.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дэргэд мөсөн хотхон байгуулж байна

Оршин суугчдад ая тухтай амьдрах, амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх орчныг бүрдүүлэх зорилтын хүрээнд Нийслэлийн Засаг даргаас өгсөн чиглэлийн дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талын орчинд мөсөн хотхоныг байгуулж байна. Тодруулбал, хүүхэд залуус, иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой мөсөн гулгуур, тэшүүрийн талбай, амьтдын баримал, сүлд мод, гэрэлтүүлэг чимэглэл бүхий хотхоныг тохижуулж буй.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, үйлдвэр, үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал “Төв цэнгэлдэх хүрээлэнгийн баруун талын орчны тохижилтыг үе шаттайгаар хийж байна. Иргэд чөлөөт цагаа өнгөрүүлэх, амрах  энэ хотхон 24 цагаар ажиллана. Ажлын явц одоогоор 69 хувьтай, үлдсэн тохижилтыг энэ долоо хоногтоо дуусгахаар төлөвлөж байна. Тохижилт бүрэн дууссаны дараа уг талбайд хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, ариун цэврийн байгууламж 24 цагаар ажиллаж эхэлнэ” хэмээлээ.

Нийслэлийн ерөнхий боловсролын 130 дугаар сургуулийн сурагчид мөсөн хотхоны талаарх сэтгэгдлээ “Цэнгэлдэхийн энэ орчин өмнө нь гэрэлтүүлэг муутай байсан. Ингэж гоё тохижуулаад чөлөөт цагаа өнгөрүүлж болох орчин бүрдүүлж байгаад баяртай байна. Гэрт ойр болохоор ирж тоглох газартай боллоо. Гэрлэн чимэглэлүүд, сүлд мод нь их таалагдаж байна” хэмээн хуваалцсан юм.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэхүү хотхоныг жишиг болгон байгуулж байгаа бөгөөд цаашлаад өөр өөр байршилд, жилийн дөрвөн улиралд иргэд амрах, чөлөөт цагаа өнгөрүүлэх талбайг тохижуулах юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Авлига, албан тушаалын хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй байхаар ЭХ-ийн нэмэлт, өөрчлөлтөд тусгалаа

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.
Хууль зүй, дотоод хэргийн Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлэл хийж, тус хуулийн нэмэлт, өөрчлөлтөд туссан зарим асуудлаар тайлбар хийхдээ нүүрсний хулгайтай тэмцэж буй жагсагчдын төлөөллөөс гаргасан шаардлагуудыг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан гэдгийг тодотгоод, авлига албан тушаалын хэрэгт өршөөл, уучлал үзүүлэхгүй гэдгийг онцоллоо. Тэрбээр,
Эрүүгийн хуулийн 22.1 – р зүйл буюу  эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн бол торгох ялаар зүйчилдэг байсныг хасаж, албан тушаалаа урвуулан ашигласан тохиолдолд торгох ял эдлүүлэхгүй байхаар тусгасан.
Тус хуулийн 22-р бүлэгт заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрхийг хасах ялыг нэмэгдүүлж байна. Өөрөөр хэлбэл, авлигын гэмт хэрэгт холбогдсон этгээдийг төрийн албанд бүх насаар нь ажиллуулахгүй байхаар тусгалаа. Энэ нь сонгуулийн тухай хууль тогтоомж дээр заасанчлан авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээд бүх шатны сонгуульд нэр дэвшихгүй байх заалттай уялдаж байгаа юм. Мөн авлига, албан тушаалын хэргийг хялбаршуулах байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүй байхаар зааж байна. Ял наймаалцахгүй гэсэн үг.
Түүнчлэн Эрүүгийн хуулиар халдашгүй байдлыг баталгаажуулсан албан тушаалтны бүрэн эрхийг эрх бүхий байгууллага, албан тушаалтан түдгэлзүүлээгүй бол гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг зогсоож, бүрэн эрх дуусгавар болсны дараа тоолж эхэлнэ гэсэн заалтыг нэмж орууллаа.
Эрүүгийн хуулийг дагалдуулаад Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулж, УИХ-ын гишүүдийн ХАСХОМ-ыг УИХ-ын Ёс зүйн дэд хороо шалгадаг байсныг АТГ шалгадаг байхаар өргөн мэдүүлэхээр болж байна гэв.

Нийтийн тээврийн зориулалттай шинэ автобусыг Гаалийн болон НӨАТ-аас чөлөөллөө

Импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх 24 болон түүнээс дээш суудалтай, 45 болон түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, нийтийн тээврийн үйлчилгээний зориулалт бүхий шинэ автобусны жагсаалтыг баталлаа.
Шинэ сэргэлтийн бодлогын  нийслэл Улаанбаатар хотын автозамын ачаалал, түгжрэлийг бууруулах арга хэмжээний хүрээнд Засгийн газраас татварын бодлогын чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн ажиллаж буй. Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлийг эрчимжүүлж, шинэ автобусны тоог нэмэгдүүлж үйлчилгээнд оруулах арга хэмжээг татварын бодлогоор дэмжиж Улсын Их Хурлаас 2022 оны арваннэгдүгээр сарын 11-нд Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд батлагдсан.
Эдгээр хуульд заасан татвараас чөлөөлөгдөх нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний зориулалт бүхий шинэ автобусны жагсаалтыг “Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/”-ийн ангиллын дагуу Монгол Улсын Засгийн газрын тогтоолын төслийг өнөөдрийн хурлаар хэлэлцэн баталлаа.
Тогтоолын төслөөр Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан системийн 8702.10.10, 8702.20.10, 8702.30.10, 8702.40.10, 8702.90.10 ангиллын код бүхий 24 болон түүнээс дээш суудалтай, 45 болон түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний зориулалт бүхий шинэ автобусыг хамруулна.

Дотоодын ₮ картаар БНСУ-д төлбөр тооцоо хийх боломж бүрдэнэ

/

Монголбанкнаас Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр дотоодын банкууд, финтек компаниуд болон төлбөрийн системийн оролцогч бүх талтай хамтран хэрэгжүүлсэн “Төлбөрийн системийн шинэчлэл” төслийн үр дүнд манай улсын төлбөр тооцооны систем олон улсын жишигт хүрч, дэлхийн санхүүгийн системтэй нэг хэлээр ярих боломж бүрдсэн. Энэ хүрээнд арилжааны банкууд EMV/NFC технологи бүхий зайнаас уншуулах үндэсний брэнд ₮ карт гаргаснаар манай улсын иргэд нууцлал, аюулгүй байдлын олон улсын стандартыг хангасан картаар төлбөр тооцоогоо түргэн шуурхай, найдвартай гүйцэтгэж байна.

Дотоодын ₮ картын хэрэглээг нэмэгдүүлэх, хилийн чанадад бусад төлбөрийн картын сүлжээнд хүлээн авах гарцыг бий болгох ажлын хүрээнд Монголбанк болон БНСУ-ын КТ группийн охин компани болох “BC Card” компанийн хооронд 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа. Ингэснээр дотоодын ₮ картаар БНСУ-д, “ВС card” компанийн төлбөрийн картаар Монгол Улсад төлбөр тооцоо харилцан гүйцэтгэх боломж бүрдэнэ.

БНСУ-ын харилцаа холбооны томоохон операторын нэг болох КТ группийн охин “BC Card” компани нь 1983 онд үүсгэн байгуулагдсан ба БНСУ-ын анхны төлбөрийн картын үйлчилгээ эрхлэгч компаниудын нэг юм. Одоогийн байдлаар 30 сая орчим карт гаргаж, 3.2 сая байгууллагын гүйлгээг хүлээн авч, жилд 5 тэрбум гүйлгээг дамжуулж байгаа үзүүлэлт нь судалгаагаар (Nilson Report, 2020) Ази-Номхон далайн бүсийн хамгийн том карт хүлээн авагчаар нэрлэгдэж байна. 

Фото зураг:

Тохижилт, үйлчилгээний ажилчид уртасгасан цагаар ажиллаж байна

Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан эхэлснээс хойш иргэдийн аюулгүй байдал, эрүүл мэндийг хамгаалах болон нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэх ажлыг нийслэлийн холбогдох газрын албан хаагчид гүйцэтгэж байна.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Тохижилт үйлчилгээний албаны дарга Г.Дөлгөөнмөрөн “Хүмүүс олон, хөл хөдөлгөөн их учир төв талбайн хогийг цэвэрлэх 18 хүнтэй бригад хоёр ээлжээр 06:00-22:00 цагийн хооронд ажиллаж байгаа. Үүссэн нөхцөл байдлаас шалтгаалан хог хаягдал их байна. Мөн халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлэн цас цэвэрлэх ажилд бага зэргийн хүндрэл учирсан. Гэхдээ бид шаардлагатай арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна. Талбай дахь нийтийн бие засах газар өчигдрөөс эхлээд 24 цагаар ажиллаж, үйлчлэгч, холбогдох ажилчид нь хоёр ээлжээр цэвэрлэгээ хийж байна” гэлээ.

Төв талбайн цэвэрлэгээг хийж буй Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч Ц.Төмөр “Би 06:00 цагаас эхлээд ажиллаж байна. Ер нь жирийн өдрүүдтэй харьцуулахад ачаалал ихэссэн. Жагсаал цуглаантай холбоотойгоор хог хаягдал их болохоор бид уртасгасан цагаар ажиллаж байгаа. Мөн гарсан хог хаягдлыг өдөрт гурван удаа тээвэрлэж байна. Гэхдээ жагсаж байгаа хүмүүс хогоо бөөгнүүлээд тавих зэргээр ухамсартай хандаж байгаа учир хүндрэл учрах нь бага” хэмээв.

Мөн нийтийн эзэмшлийн талбайн цасыг цэвэрлэж байгаа Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын зам талбайн үйлчлэгч Б.Буяндалай “Талбайн цасыг уг нь камаз машинаар хусаж арилгадаг. Гэхдээ жагсаал болж байгаа, бас сүлд мод зассан учир тэгэх боломж алга. Олон хүний хөлд дагтаршаад эхэлж байгаа цасыг төмөр шүүртэй машинаар цэвэрлэж байна” гэж онцолсон юм.

НИЙСЛЭЛИЙН СУРГАЛТ, СУДАЛГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

“Төрийн байгууллагын авлигад өртөж болзошгүй ажлын байрны судалгаа”-г хийж байна

Авлигатай тэмцэх газрын Судалгаа шинжилгээний алба нь 2022 оны 12 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 62 өргөдөл, гомдлыг хүлээн авч, харьяалах чиг үүргийн нэгжид хүргүүллээ.

Хүлээн авсан өргөдөл, гомдол, мэдээллийн 72.6 хувь нь авлигын гэмт хэргийн шинжтэй бөгөөд тендер худалдан авах ажиллагаа, төсвийн хөрөнгийн зарцуулалттай холбоотой гомдол давамгайлж байв. Өнгөрсөн долоо хоногт авлигыг мэдээлэх 110 тусгай дугаараар 274 дуудлага хүлээн авчээ.

Тус алба “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчилтэй холбоотой өргөдөл, гомдол, мэдээлэлд хийх дүн шинжилгээ”, “Төрийн байгууллагын авлигад өртөж болзошгүй ажлын байрны судалгаа” зэрэг судалгааны ажлыг гүйцэтгэж байна.

АТГ: Албан тушаалтнууд 5.4 тэрбум төгрөгийн хахууль авсан болох нь тогтоогдоод байгаа

АТГ-аас нүүрсний хэрэгтэй холбогдуулан хэрэг бүртгэлийн 11, мөрдөн байцаалтын долоон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа ажээ.

Энэ талаар АТГ-ын дэд дарга Г.Азжаргал, “АТГ нь нүүрсний хэрэгтэй холбогдуулан “Эрдэнэс Тавантолгой”, “Тавантолгой төмөр зам” компаниудын эрх бүхий албан тушаалтнууд тендэр сонгон шалгаруулах, нүүрс худалдах, худалдан авах гэрээ байгуулах, тээвэрлэх, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх, олон улсын ачаа тээврийн С тусгай зөвшөөрөл олгох, нүүрс тээврийн төмөр замын барилгын ажил гүйцэтгэхдээ бусдад давуу байдал олгосон, хахууль авсан, үндэслэлгүй хөрөнгөжсөн байж болзошгүй хэрэг бүртгэлийн 11, мөрдөн байцаалтын долоон хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн байцаалтын долоон хэрэгт холбогдуулан 47 обектод нэгжлэг хийсэн. Хэрэг холбогдуулан 15 хүнийг хойшлуулашгүйгээр баривчилж, 10 хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Өнөөдрийн байдлаар зургаан хүнийг үргэлжлүүлэн цагдан хорьж байна. Нийт 30 хүнийг яллагдагчаар татсан. Үүнээс долоон албан тушаалтныг хахууль авах гэмт хэрэгт, 16 хүнийг хахууль өгөх гэмт хэрэгт, таван албан тушаалтныг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгож, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт, хоёр хүнийг үндэслэлгүй хөрөнгөжих гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж ажиллаж байна. Албан тушаалтнууд 5.4 тэрбум төгрөгийн хахууль авсан болох нь одоогоор тогтоогдоод байгаа. Яллагдагчаар татагдсан албан тушаалтан дотор улс төрд нөлөө бүхий албан тушаалтан байгаа. Прокуророос зөвшөөрөл өгсөн нөхцөлд нэрийг зарлана” гэв.

Мэдээ орчуулах »