fbpx

essa

/

МАН-ын даргын суудал ганхаж, МАНь эмэгтэйчүүд бужигнаж эхлэв үү

АН задарч, МАН гэдсэндээ хөлөө жийлцэж буй өдрүүдийн гол хорчдын нэг хэсэг нь эмэгтэйчүүд. Төдийлөн цойлж тодроод толгойд гараад ирэхгүй ч тэр энийг хутган, тэвнэ зүү шидэлцүүлэгчид бүсгүйчүүд байдаг нь үнэн. Ялангуяа

/

Тэрбумын өртөгтэй гарын үсгийн эрэлд буюу Хүкийн тэсч үлдэх 5 хоног

Өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг 4 хоногоор сунгав. Энэ нь дотоодод эрчтэй тархаж буй цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авахад хүрэлцэх хангалттай хугацаа огтхон ч биш юм. Харин ирэх 7 хоногийн даваа гараг хүртэл Засгийн газар завсарлага авч, Хүк суудалдаа

“Нүхт тур” руу их хэмжээний мөнгө яагаад шилжүүлэв, Л.Оюун-Эрдэнэ сайдаа!!!

//

Зорчигчдын хоолыг зогсоосон атал “Нүхт тур” руу их хэмжээний мөнгө яагаад шилжүүлэв…… МИАТ компанийн сэжиг бүхий гүйлгээ, цар тахлын хүнд үед байж боломгүй гэрээ

Б.Болор-Эрдэнийг гомдоолоо хэмээн ЭЦГ-аас тус сайтыг хар жагсаалтад оруулах хүсэлт хүргүүлсэн үү?

/

-Албан тушаал, эрх мэдлээ урвуулан ашиглагчдыг анхааралдаа авна уу, Авлигатай тэмцэх газар!- Манай сайт Харилцаа холбоо, мэдээлэл технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнийг шүүмжилж бичсэн. Гэтэл

Манай улсад батлагдсан тохиолдол 412 боллоо

ЭМЯ коронавирусний цаг үеийн нөхцөл байдлаар мэдээлэл хийлээ. 2020.11.23, 11:00 цагийн байдлаар манай улсад батлагдсан тохиолдол 412 болоод байна.

“Нийслэл болон Сэлэнгэ аймагт багц тохиолдол бүртгэгдэж эхэлсэн байна. Иймд гэрийн дэглэм хатуу мөрдөх шаардлагатай байна. Дэлхийн 140 гаруй орон хөл хорьж байж коронавирусний багц тохиолдлыг цомхотгох хавьтлыг илрүүлсэн. Иймд иргэд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байна” хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

2020 оны 11-р сарын 12-13-нд шилжих шөнө Сэлэнгэ аймагт оршин суух гурван хүний шинжилгээнд коронавирус илэрчээ. Өнөөдөр ХӨСҮТ мэргэжлийн нэг багаа Сэлэнгэ аймаг руу илгээсэн байна.

Дотуур байрны оюутнуудад анхаарч, хоол хүнсээр дэмжих чиглэл өглөө

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны арваннэгүгээр сарын 11-ний өдрийн  “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 178 тогтоол гарсантай холбогдуулан их, дээд сургууль, коллежийн захирал нарт Боловсрол, шинжлэх ухааны яамнаас дараах зүйлсийг анхаарч ажиллах чиглэлийг хүргүүллээ. 

  • Мэргэжлийн байгууллагуудаас гаргасан Коронавируст халдвар /COVID-19/-аас урьдчилан сэргийлэх зөвлөмжийг мөрдөж ажиллах, 
  • Гамшгаас хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.17-д заасан “Мэргэжлийн анги” буюу орон тооны бус томилгоот нэгжийн гишүүдийг оюутны дотуур байранд болон түүний орчинд хяналт тавих зохицуулалт хийх,  
  • Дотуур байранд амьдарч байгаа оюутнуудыг аль болох дотуур байрнаас гаргахгүйгээр хоол хүнсээ аюулгүй нөхцөл байдалд авах боломжийг бүрдүүлж, дотуур байрны орчны дэлгүүрээс авах зохион байгуулалт хийж, орж, гарах хуваарь гаргах, бүртгэл хөтлөх, 
  • Дотуур байранд амьдарч байгаа оюутнуудын хоол, хүнс, ахуйн хэрэглээний зүйлсийн хоногийн нөөцийн судалгааг гаргах, 
  • Нийтийн бие засах газар, нийтийн халуун ус, нийтийн гал тогоотой оюутны байруудад нарийвчилсан цагийн хуваариар аль болох бөөгнөрөл үүсгэхгүй байхаар зохицуулалт хийх, 
  • Дотуур байранд амьдарч буй оюутнуудыг зохион байгуулж, амьдарч байгаа өрөө тасалгаа, давхартаа их цэвэрлэгээ хийлгүүлж, агааржуулалтыг тогтмол цагт хийлгүүлэх, 
  • Хичээл, сургалтын үйл ажиллагааг түр зогсоосон хугацаанд сургалтын хөтөлбөрийг цахим хэлбэрээр чанартай зохион байгуулах

Эх сурвалж: БШУЯ

Дархан-Уул аймагт хатуу хөл хорио тогтоолоо

/

Сэлэнгэ аймагт 74 настай иргэнээс коронавируст халдвар илэрсэн. Энэ хүний ойрын хавьтагч болох бэрээс нь авсан эхний шинжилгээгээр халдвартай нь тогтоогдсон байна. Одоо баталгаажуулах шинжилгээ хийлгэхээр сорьцыг Улаанбаатар хот руу явуулжээ. Эхний шинжилгээгээр халдвартай гэж гарсан иргэн Дархан-Уул аймагт хоёр хоносон байна. Ингэхдээ хүүхдээ дагуулан томоохон зах худалдааны төвүүдээр явснаас гадна хүүхдээ тоглоомын төвд тоглуулжээ. Аймгийн онцгой комисс худалдааны төв, гудамж талбайн бүх камерыг шалган энэ хүний явсан зураглалыг тогтоосон байна. Мөн камерын бичлэгт хоёр өдрийн хугацаанд амны хаалт огт зүүгээгүй явсныг тогтоожээ. Дархан-уул аймагт иргэдийг гэрээс гарахыг бүрэн хориглосон. Зөвхөн хүнсний дэлгүүр орох зорилгоор гэрээсээ 200 метрийн радиустай зорчихыг зөвшөөрч байгаа юм. Аймгийн онцгой комисс хөл хориог дахин чангатгахаар төлөвлөж байна.

Засгийн газар хуралдаж байна

Яг одоо Дархан, Сэлэнгэд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар Засгийн газар шуурхай хуралдаж байна. Тус хоёр аймагт Батлан хамгаалахын сайд болон Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяраар ахлуулсан баг ажиллаж байгаа билээ.

ДАМ ХАВЬТЛЫН БҮХ ХҮМҮҮСИЙН ШИНЖИЛГЭЭГ ДАВАА ГАРИГТ ДУУСГАНА

Энхсаран сувилалд тусгаарлагдаж байсан коронавирусын халдвар авсан нь тогтоогдсон ачаа тээврийн жолооч, түүний ойрын хавьтал гэр бүлийн гишүүд, тэднээс халдварласан хоёр оюутан гээд эдгээр зургаан иргэний ойрын хавьтал болох 100 гаруй ирэнийг ХӨСҮТ-д тусгаарлан шинжилгээнүүдийг авсан бөгөөд 70 гаруй хүний шинжилгээний хариу сөрөг гарч, халдвар аваагүй нь тогтоогдоод байна.

Харин хоёр, гуравдугаар зэргийн болон дам хавьталд орсон, концертын танхимд байсан зэрэг нийт 2800 гаруй иргэний хаяг байршил зэргийг тогтоосон бөгөөд хотын дүүргүүдэд сонгогдсон 11 эмнэлгийн байгууллагад тухайн иргэдийг ойролцоо харъяаллын дагуу ирэх 2 өдөрт багтаан урьдчилсан хоёр удаагийн түргэвчилсэн шинжилгээг авна. Эцсийн хариуг даваа гаригт гаргаж дуусгахаар төлөвлөж байна. Энэ нь Улаанбаатар хот дахь короновирусын тархалтын хүрээг бодитой харуулж чадна гэдгийг ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан мэдээллээ.

Нэгдсэн хуралдааны ирцийн бүртгэл 12:00 цагаас эхэлнэ


Нэгдсэн хуралдааны ирцийн бүртгэл 12:00 цагаас эхэлж 

бэлтгэл хангагдмагц цахим хуралдаан эхэлнэ.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН 2020 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 13-НЫ ӨДӨР НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДАРААЛАЛ

    /Жич: ZOOM программыг интернетэд холбогдсон гар утас,  зөөврийн компьютерт суулган хуралдаанд оролцох бөгөөд  санал хураалтад зөвхөн Тамгын газраас олгосон 3G дата  СИМ карт болон iPad төхөөрөмжийн MyParliament программыг ашиглан оролцох./

ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ГАЗАР 

644 сорьцод шинжилгээ хийснээс 24 хүнд коронавирус илэрчээ

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өглөө.

Тэрбээр хэлэхдээ “Арваннэгдүгээр сарын 11-нд нийтдээ 644 хүн шинжилгээ хийсэн байна. Ингэхэд 24 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ.

-Аравдугаар сарын 22-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг хүний давтан шинжилгээ

-Арвэннэгдүгээр сарын 10-нд мөн Алтанбулаг боомтоор орж ирсэн нэг жолоочийн шинжилгээ

-Аравдугаар сарын 19-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн таван хүний давтан шинжилгээ

-Аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын нислэгээр ирсэн найман хүний давтан шинжилгээ

-Аравдугаар сарын 21-нд Дели-Улаанбаатарын нислэгээр ирсэн гурван хүний давтан шинжилгээ

-Хяналтын зорилгоор хийсэн гурав, ингээд нийт 24 хүний шинжилгээнд халдвар илэрлээ.

Ийнхүү Монгол Улсад батлагдсан тохиолдол 406 боллоо.

Тээврийн жолоочийн ойрын хавьтал 73 хүний 48-д нь шинжилгээ хийхэд нэг хүнээс коронавирус илэрлээ. Дам хавьтал буюу хоёрдагч хавьтал 171 хүний шинжилгээнд халдвар илрээгүй” гэлээ.

Зохиомол хомсдол үүсгэхгүй байх үүрэг хүлээнэ

Шинэ коронавируст цар тахлын тархалтыг дотооддоо хумихтай холбоотой цаг үеийн шуурхай арга хэмжээ авч, энэ сарын 17-ны өдрийн 06 цагт хүртэл Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжээд байна.

Төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгж, байгууллага, иргэд Гамшгийн тухай хууль болон Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг дагаж мөрдөх юм.

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулиар АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГА ямар эрх, үүрэг хариуцлага хүлээж байгааг уншигч та бүхэндээ хүргэж байна.

13 дугаар зүйл.Аж ахуйн нэгж, байгууллагын эрх, үүрэг

13.1.Аж ахуйн нэгж, байгууллага цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар дараах ЭРХТЭЙ:

13.1.1.цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар үнэн зөв, бодит мэдээлэл авах;

13.1.2.цар тахлын эсрэг мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах, зөвлөгөө авах, хандив, тусламж өгөх;

13.1.3.цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар гаргасан шийдвэр, арга хэмжээ энэ хуулийн 11.1-д заасан шаардлагыг хангаагүйгээс эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд гомдол гаргах;

13.1.4.хуульд заасан бусад эрх.

13.2.Аж ахуйн нэгж, байгууллага цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх талаар дараах ҮҮРЭГТЭЙ:

13.2.1.эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалтын дэглэм, заавар, журам, шаардлага, сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмжийг сахин биелүүлэх;

13.2.2.цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэхэд шаардлагатай нөөцийг бүрдүүлэх;

13.2.3.ажлын байранд агааржуулалт, ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх;

13.2.4.иргэн болон ажилтныг халдвараас сэргийлэх нөхцөлийг эрх бүхий байгууллагаас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу бүрдүүлэх;

13.2.5.хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тусгаарлалтын дэглэмд байгаа ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах;

13.2.6.энэ хуулийн 7.1.1-д заасан журамд хориглосон хэлбэрээр олон нийтийг биечлэн хамруулах арга хэмжээ, уулзалт зохион байгуулахгүй байх;

13.2.7.үйл ажиллагаагаа мэдээллийн технологи ашиглан цахимаар явуулах боломжийг бүрдүүлэх;

13.2.8.гамшгийн үед түрээсийн төлбөрийг нэмэх, бараа, үйлчилгээний үнийн хөөрөгдөл, зохиомол хомсдол үүсгэхгүй байх;

13.2.9.цар тахлын үед өндөр настай, хууч өвчтэй, эрүүл мэндийн тогтмол тусламж, үйлчилгээ шаардлагатай, хөгжлийн бэрхшээлтэй, жирэмсэн, эмзэг болон эрсдэлт бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах;

13.2.10.хуульд заасан бусад үүрэг.

13.3.Цар тахал түүнээс урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахтай холбоотой олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээлэл түгээхийг хориглоно.

Зөрчлийн тухай хуулийн:

10.7 зүйлийн 4.7 дахь хэсэгт “хууль ёсны ашиг сонирхолд харшлах, эсхүл хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”

Зөрчлийн тухай хуулийн 10.7 зүйлийн 9 дэх хэсэгт давуу байдлаа хууль бусаар ашиглаж, хуулиар хориглосон ноёлох үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж, хуулийн этгээдийг тухайн бараа бүтээгдэхүүний өмнөх жилийн борлуулалтын орлогын 4 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Ерөнхийлөгч Х.Баттулга: Бүх зүйл хувь хүнээс шалтгаална

Халдвар хамгааллын дэглэмээ мөрдөн 21 хоног тусгаарлагдаад гарсан жолоочоос дөрвөн хоногийн дараа коронавирусийн халдвар илэрч, гэр бүлийнхэнд нь хүртэл халдвар тархсан нь шинжилгээгээр батлагдаад байна. 

Монгол Улсад үүссэн шинэ нөхцөл байдалтай холбоотойгоор Ерөнхийлөгч Х.Баттулга иргэн бүр хариуцлагатай байж, ариун цэврийг сахиж, амны хаалтаа байнга зүүж, гараа тогтмол угааж, хариуцлагатай байж бие биедээ зүй ёсны шаардлагыг тавьж байхыг уриалаад байна.

Мөн төр засаг яаралтай арга хэмжээнүүдийг авч байна. Одоо бүх зүйл хувь хүн таниас шалтгаална гэж  мэдэгдээд байгаа юм.

Хамтарсан эргүүл, хяналтын баг ажиллаж байна

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хөл хорионы дэглэмийг сахиулахаар хяналтын баг нийслэлийн зургаан дүүргийн нутаг дэвсгэрт үүрэг гүйцэтгэж эхэллээ.

Мэргэжлийн хяналт, цагдаа, онцгой байдлын албан хаагчдын хамтарсан эргүүл, хяналтын баг тав хоногийн хугацаанд ажиллах юм. Хяналтын багт НМХГ-ын 400 гаруй албан хаагчид дайчлагдан ажиллаж байна.

НМХГ-аас “Иргэдийг хөл хорионы дэглэмээ баримталж, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байх, амны хаалтаа байнга зүүж, халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, төрийн байгууллагуудын албан хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэхийг анхааруулж” байна.

Мэдээ орчуулах »