fbpx

admin

/

Төр бол Мушгах юм

Францийн 16-р Людовиг хаан нэгэнтээ “би бол төр” хэмээн өөрийгөө өргөмжилж байсан гэдэг. Харин манайд түүнтэй адилтгахуйц өөрийгөө өргөмжилдөг улс төрчид, төрийн түшээд бий. Хамгийн тод жишээ нь УИХ-ын гишүүн асан А.Сүхбат “БӨХ БОЛ

/

Муурнуудын хуралдай

За да хавар болоод сонгууль дөхөөд ч тэрүү цар тахал бүүр цаашаа энд тэндээс эрээвэр хураавар үй олон муурнууд цугларч тайзтай тайзгүй зуу гаараа, гучаараа нэгээрээ хурал хийх болов. Угаас зэрлэг, золбин голдуу, тэжээвэр байгаад хөөгдөж золбирсон цөөвтөр, тал дутуу,

Хууль хүн бүрт тэгш үйлчлэх ёстой

Төрийг цэгцлэе, хууль хүн бүрт адил тэгш үйлчлэх ёстой, дабл стандарт байж болохгүй хэмээн залуучууд, эвсэл холбоод нэгдэн эрх баригчдад шаардлага хүргүүлж байна.
Харамсалтай нь зарим нэг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд жагсагчдыг, дуу хоолойгоо нэгтгэн суулт зарлахаар ирсэн иргэдийн бухимдал, шаардлагыг зориуд гэмээр мушгин гуйвуулж “хоёр дахь Казакстанд уриалж байна” гэх утгатай мэдээлэл бэлтгэн, буруутгаж байгаа нь харамсалтай.
Хууль эрх мэдэлтнүүдэд үйлчилдэггүй, энгийн иргэдэд хатуугаас хатуу харанга болон мөрдөгддөг болсон нь үнэн.
Тиймээс “Хууль хүн бүрт адил тэгш үйлчлэх ёстой. Эс чадваас энэ Засгийн газар тар” хэмээн эсэргүүцлээ илэрхийлж буй иргэд, эвсэл холбоодын байр суурь, шаардлагыг Эрэн сурвалжлах сэтгүүлзүйн Наж Могой үндэсний холбоо дэмжиж, тэдний дуу хоолойг Төр засагт, олон түмэнд хүргэх гүүр нь болон ажиллахаар ийнхүү нэгдэж байна.

Миний энэ захиаг удаан тээмпээр уншаарай

/

Юуны түрүүнд хүндэт андынхаа энэ өдрийн амгаланг эрья аа. Миний энэ захиаг удаан тээмпээр уншаарай.

За найз нь чамд зурагаа явуулах гэж байна. Хийх ажилгүй болсон болхоор Инээмсэглэн сууж байгаа бүтэн биений зураг . ” Алсын ХАРАА 2050″ ч юм уу, “Азийн Хүлэг Улс” гэдэг нэртэй номон завсар гавчуулаарай анд минь. За бүр олдкуу бол “Төр ба түүний ноход гэдэг номондоо ” байсан ч болно доо.

Тэгээд миний зургийг аваад хүн цөөтэй чимээ багатай газар ороорой. Тамхиний цэгээс өрөө мөрөө энээ тэрээ хэрэггүй шүү, нүд эрээлжлэнэ.

Тамхиний цэг л алдартай байх найзаа тэр газарт аваачаад номныхоо завсраас намайг гаргахаа мартуузай. Гаргаад цэцгийн ваар ч юм уу хАНа налуулаад тавьчна биз. Хогын савны суурь налуулж болкуу шүү найзаа зулын гол болмооргүй байнаа, ийм эрт. |тэнд дутуу шатсан хужаа тамхи ихтэй аягүй бол сүндчихнэ|
Хааяа ороод ирэхэд чинь үнс болчоод гэвтжээвэл чамд сайхан санагдкуу л байх..

Үнсний сав түшүүлээд бас хэрэггүй, годройтоод дотор нь орчдийн.
Чамайг төрд орсоноос хойш би уулзаж болохгүй болхоор ганц найздаа зургаа өгөх гээд. Чиний зураг надаа олон олноороо байгаа бараг лааз болгоноос гарч ирж байгааг хэлхэд бахдам байна аа найзаа.

Манидаа 100 гараам захиалчаад ёслол төгөлдөр тулгаарай надтай. Цар тахалын үед энэ дээр байх. Тэгээд өөрөө нэг татчаад, намайг миний архинд дүрээрэй. Дараа нь усанд дүрээд авна биз. Жүүс мүүс гэж заваараад юүүхвээ анд минь. За тэгээд пиав вино миноонд битий дүрээрэй. Маргааш нь толгой өвдөөд байдийн. Дагнасан нь л дээр. Удаан суухдаа манийгаа хааяа ажиглаж байгаарай даа. Ярвайцан харагдуул нойл оруулж доош нь харуулж бариарай. Нуруун дээр нь жоохон дараад өгөөрэй. За мань ч тэр талаараа гайгүй ээ. Зүгээр юмыг яаж мэдхэв гээ л.
Наана чинь явдаг сарнай марнай ихтэй гэсэн чи сарнай марнай таарвал бушуухан хараад намайг орхиод явчваа. Намайг бас битий мартаарай. Гавчуулж ирсэн номоо гишүүд мишүүд дээр очиж сээгс сэтгүүлээр солихыг бодоорой. Тэгээд хамгийн хөөрхөн хүүхэнтэй хуудсы нь олоод онолдуулаад гавчуулаад орхино биз. Үе үе гаргаж байрлалы нь соливол сайн байшүү бас. За даа… шууд хуудсы нь сольчуул илүү гоё байхаа даа. Заза энэ сэдвийг ингээд орхий доо, уран сэтгэмж, өгөөмөр зан хоёроор чи минь дутах биш дээ. Гэхдээ тэр чигээр нь мартчваа би чинь энд Бэрх үед АНдлал болсон көшөөгөөр сэтгэлдээ дурсаад л сууж байгаа шүү. Зураг минь цоороод юу ч үлдкүү байж мэднэ угаасаа шинийг барьчихаар нь найз нь жоохон гомдмор аятай л байгаа за энэ ч яахуу.
Бас нэг күсэл байнаа. Битий уурлаарай анд минь, чамайгаа голжаагаан биш шүү. Найз нь том том сайд дарга нартайгаа ууж үзмээр вайхымаа вас. Засгийн газрын мэдээ сонин, үгүй бол Үнэн сонингийн ямар ч хамаагүй нэг дугаар олоод манийгаа гавчуулаадхаач таньдаг гэсэн чааг зараг бол дэмий шүү найз нь дата гүй байгаа. Ерөнхийлөгчтэйгээ сайн танилцмаар л вайна. Хэрвээ яг гавчуулах гэтэл тэднүүсийн царай нь барайж харагдвал дургүйгийн шинж шүү. Тэглээ гээд гавчуулхаа больчвоо. Сайн харуул гар нь сарвайцан байгаа.
Тэрэн дээр нь хэдэн сая төгрөгний зураг аваачаад байрлуулчаарай болохгүй бол найз нь хэдэн модоор бартер хийнэ шүү. Тэгэнгүүт нэг харахад чинь биднүүс тэврэлдцэн архиджаах вий. Тэрэлжид авсан зураг миний зурагны ард наалдаастай байгаа шүү.
За тэгээд өглөө найз нь шартнаа жоохон. Бантан мантанд дүрэх гэсний хэрэггүй шүү. Харин пааран дээр жоохон тавьчаарай. Хөлс гарчуул шар тайлагдадгийг хэн эс андаа аж дээ. Дараа нь жоохон жүүсэнд дүрээд, ганц янжуур зуулгаад суулгачих.
За тэгээд эцэст нь нэг савандаад угаачна биз дээ. Тэгээ л найз нь ” Алсын ХАРАА 2050″ номынхоо завсар ороход гомдолгүй ээ.

Цахим үндэстэнгээр овгоо сольж нэгжгүй болсон ганц анд чинь…

Артаньян дээр нэмлээ

See you again

/

МАНгасууд нэгэн том тогоо хийжээ. Тэрэндээ иргэдээ хийгээд чанаж гарав. Дангаараа сайн галлаж чадахгүй учраас хойд хөршөөсөө хойд талаас нь галлаад өгөөч гэж гуйхад тэд ч дуртай нь аргагүй өрдлөө. Хойд хөрш тогоогоо таглахгүй юмуу гэж асуухад МАНгасууд яах юм бэ, наадуул чинь гарах гэсэн нэгнээ татаад оруулчихдаг юм, илүү ажил гээд тоосонгүй.

Ингээд хэсэг хугацааны дараа МАНгасууд сураг алдрав 100 насласан юм хойно үхээлдээ. Хойд хөрш харин тогооны урд хэсгийг галлаж өгөхийг урд хөршөөсөө гуйлаа. Урд хөрш ч мөн уухайн тас галлаж гарав. Хойд хөрш доогуураа галаа өрдөх мөртөө бас тогооны дээрээс амаараа үлээж, эвий эвий халуун байна уу гэх болов. Ийнхүү 70 жил өнгөрч байтал Гүр-баатар -чэв гэгч нөхөр гэнэт одоо болъёо, наад тэнэг Иргэдийн төлөө хамаг түлээ түлш барж дууслаа гэхэд  Нээрээ болъё гэцгээгээд галлахаа болив. Урд хөрш ч гал намдсаныг хараад өөрсдөө гуйчихаад орхичихдоо яадаг байнаа, за бид ч болъё доо гээд орхив. Тамын тогооны гал унтарлаа.

Өнөөх Иргэд тогооноосоо гарч чаддаггүй ээ. Мөн л гарах гэснээ татаж унагаад, гарвал бүгдээрээ л гарна гэж хашгична. Эхлээд хүүхэд хөгшдөө гаргая, тогооны энэ тал руу гарья гэх мэтээр орилолдоно. Тэндээс нэг цэцэн нь Хөөе тогооны нэг тал руу бөөнөөрөө гарах гэвэл тогоо хөмөрнө, хөмөрсөн тогоонд бүгд бүтэж үхэх гээ юу гээд АНгайсан хэд нь цэцэрхэнэ. Тал тал тийшээ гарах гэтэл дороос нь тулах хүн байхгүй тул хөл нь халтирна.

Тэгээд гэнэт 76-гаа гаргахаар боллоо. Тэд ирмэг дээр гараад бусдыгаа татаж гаргах юм болов. Хэн хэнийг гаргах вэ гэтэл би ч тийм олс олж ирнэ, би ч нисдэг тэрэг олж ирнэ, би ч пуужин бүтээнэ гээд бүлтэрч гарлаа. Арай гэж сонгогдсон хэд нь ирмэг дээр гарсан хойноо цаашаа Урд хөршөөсөө мантуу гуйна, Хойд хөршөөсөө төмс гуйна. Зарим нь бүүр энэ тэнүүгээр зугаалж далай тэнгэсээр  явж байгаад  эргэж ирнэ. Эргээд нөгөөдүүлээ татах амьтан олддоггүй ээ. Ингэсээр ээлж нь дуусаад дахиад дараагийн 76-гаа сонгов.

Бас л бахь байдгаараа. Олон олон 76 г сонгосоор л.  Харин ч дав зургаа дахиа сонгогдсонууд нь ирмэг дээр суучихаад шүдээ чигчийлэн, чигчлүүлээрээ Иргэд рүүгээ заан инээж баясна. Тэгээд зүгээр ч үгүй 76 дотроо би хамгийн олон удаа ирмэг дээр суусан, энэ муу шинэков бацаан сая гарч ирчихээд олон юм ярилаа гэж оны ялгаа гаргана заана ёслох цаашаа бүүр алхахыг нь хүртэл заана.

Хамгийн сүүлд найм дахь удаагаа сонгох юм боллоо. Ёстой ид шидийг бүтээхээ амлаж гарлаа нөгөөдүүл нь. Эхлээд хүүхдүүдийг далавчтай болгоно, дараа нь иргэн бүрт оюу-эрдэнэ өгнө, залуусаа нисдэг тэргээр татна, сансарт аялуулна, АНгайсан хэд нь марс ярьж МАНгуурсан хэд нь хүн бүрийг бүдүүн олсноос бариулна гээд л. Арай гэж 76 сонгогдтол танайх булхайцлаа, манайхаас цөөхөн байна гээд бөөн зодоон боллоо. Цус нөжтэйгээ хутгалдав. Зарим нь бид тамын тогооны галыг унтраахдаа оготны хамраас ч цус гаргаагүй гэж цээжээ дэлдэв. Яс юман дээрээ хоёр хөрш залхаад л галаа унтраачихсан юм байна лээ ш дээ.

Нэг харсан тогооны ирмэг дээр байсан 76 алга болчихжээ. Хүмүүс хүүе хайя нөгөөдүүл яав аа гээд орилолдож байтал тогоо халж, бүр буцлаж эхэллээ. Учир нь өнөө 76 хоорондоо ярьж байгаад ерөөсөө өөрсдөө галлая, ядаж 4 жил наадуул чинь завгүй байг гэлцэн энд тэндээс мод түлээ цуглуулж явна. Тамын тогоо пур пур буцалсаар ….

Копи…

Удахгүй тамын хүү ирнэ…\see you again\

МАНгас ч дахин төрнө…

ИРгэд яах бол…?

Мэдээ орчуулах »